ОдуудСонирхолтойФото мэдээ

Алдарт Harry potter зохиолын хамгийн ээдрээтэй бүхний зангилаа болсон дүр буюу Severus Snape гэж хэн бэ?

Алдарт Harry potter зохиолын хамгийн ээдрээтэй бүхний зангилаа болсон дүр буюу Severus Snape гэж хэн бэ?

Severus Snape нь Eileen prince snape болон Tobias Snape хэмээх ямар ч шидгүй хүн болох эгэл нэгнээс төрсөн юм. Тэр Snippers End гэх голын эрэг дагуу өсч торнин амьдарч байсан ч тийм ч сайхан дурсамж үлдээх газар биш байсан. Түүний гэр бүл таатай харилцаатай байгаагүй учраас бяцхан хүү 11 насандаа Hogwarts луу явахыг ихэд хүсч зорилгоо болгосон. Түүний эцгийнх нь хүйтэн хөндий чулуу мэт байдал ээжийнх нь хахир зан гээд л түүнд тэвчимгүй бэрх санагддаг байсан нь тодорхой. Тэр 9–10 настай байх үедээ (Lilly Evans)- Harry potter- ын ээж) гэх шаргал үстэй, хөөрхөн охинтой танилцаж дотно нөхөрлөдөг. Гэхдээ аль дээрээс л Severus Lilly-г харж байсан ба Severus түүнээс шидтэнд байх онцлог шинж чанаруудыг олж харсан бөгөөд Lilly-д өөрийгөө шидтэн гэдгийг зориглон хэлхэд Lilly эгэл хүн болж таардаг. Lilly-гын төрсөн эгч Petunia Severus-д тун дургүй учир тэдний яриаг сонсон эгэл хүн гэх үгийг сонссон ч ойлголгүй Severus- луу зивүүцэн харж бяцхан Lilly- г дагуулан явдаг.

Нэг удаа тэр хоёр Lilly- гын гэрт тоглож байхдаа Hogwarts-аас ирсэн захиа байхыг олж хараад нээж үзтэл өөрийн дүү Lilly evans болон өөрийгөө Hogwarts луу явахыг хүсч байгаагаа бичсэн байдаг. Харин түүний хүсэлтэнд Dumbledore эелдгээр татгалзсан хариу илгээсэн нь тэр байсан юм. Severus Lilly-д Azkaban, Dementors, Ministry of Magic, гэх мэт зүйлсийн талаар хэлж өгж эгэл хүн байх нь түүнд хамаатай эсэхийг лавлахад Severus үгүй гэж хариулдаг . Тэдний яриаг нууцаар сонсож байсан Petunia чимээ гарган баригдаж Severus-ыг ёожлон ээжийхээ цамцыг өмссөн гэж дооглож байх үед түүний мөр нь дээр модны мөчир унаж айж балмагдсан Lilly Severus-луу чи үүнийг хийлээ гэж орилдог. Hogwarts луу явах өдөр болж Severus Lilly болон Petunia-г 9 бүхэл 4-ний 3 зогсоол дээр тэднийг харж Petunia үлдэж Lilly явдаг.

Энэ явдал эгч дүүсийн харилцаанд сэв суулгаж орхисон юм. Тэд галт тэргэнд эгчтэйгээ хагаралдсан талаарх яриа өрнүүлж байхад тэднийг бүхээгэнд хамт суух (James potter)- Харри поттер- аав) сонсож өөрийгөө Gryffindore-д байгаасай хэмээн бодлоо хуваалцаж Severus-ыг доош хийн доромжилж байсанд Lilly дургүйцэн тэд өрөөг орхин гарах үед James Severus-г дэгээдэн унагааж шоглодог. Hogwarts-д ирэн хуваарилалтанд орход Lilly Gryffindore-д харьяалагдаж, Severus харин Slytherin-д ордог. Тэр Lilly-гээс холдсондоо дурамжхан байсан ч хар шиднээс хамгаалах хичээл, уусмалын хичээлдээ гарамгай сайн байсан юм. Severus Snape өөрийгөө Half blood prince хэмээн нэрлэдэг байсан учир нь шидтэн ээж, эгэл хүн дундаас мэндэлснээ мөн ээжийнхээ prince гэх овгоос санаа аван нэрлэсэн ажээ.

Hogwarts-д байхдаа James болон Severus хоорондоо огтхон ч таардаггүй байсан ба James найзуудын хамтаар түүнийг байнга доош нь хийж доромжилно. James найзтайгаа Severus-ын гадаад төрхийг шоолон доромжилход Lilly уурлан эсэргүүцээд James түүнд өөртэй нь болзоонд явбал Severus- г зүгээр орхихоо амладаг. Lilly шуудхан л эсэргүүцэж харин Severus James-ийн нүүрэнд шившлэгээ ашиглан шарх үлдээдэг. Байдал хурцдаж Lilly James, Severus хоёрын хэрүүл эцэстээ тулхыг харж уур нь буцалсан Severus Lilly-г гомдоосноор тэд хөндийрч, Severus Lilly-гээс уучлалт эрсэн ч Lilly хэтэрхий орйтсон гэдгийг хэлдэг. Тэд уулзалгүй хэдэн жил болход Lord Valdemort-н доор хүчин зүтгэхийг хүсч түүнийг хар бараан бодол нь эзэмддэг. Харин Lilly James хоёр хамт амьдарч байсан ба Severus түүний хайртай эмэгтэй нь хортон дайсантай нь хайр сэтгэлтэй болсныг мэдэх шиг сүйрэл байсангүй. Lord Valdemort Severus-д Hogwarts-луу явж багшлан Dumbledore-г тагнахыг тушаадаг.

Severus snape Lord Valdemort Lilly-гын хүүг алхаар явж байгааг мэдэн Dumbledore-д хэлэн очиж уулзахыг хүсдэг. Severus Valdemort-оос Lilly-ын амыг хэрхэн гуйснаа Dumbledor-т тайлбарлаж аминчлан гуйж өвдөг сөгдөн нулимс унагадаг. Харин Dumbledore хариуд нь Severus-д чамд хүний үнэр алга, Lilly-л амьд байвал түүний нөхөр болон хүүхэд хамаагүй гэж үү? Хэмээн буруутгадаг. Severus Dumbledor-т аюулгүй байдлын төлөө бүхнийг гэж хариулдаг. Dumbledore Severus-с юу хийхийг лавлахад Severus бүхнийг гэж хариулна. Dumbledore Lord Valdemort-оос тэднийг хамгаалан нуусан ч James, Lilly нарийн итгэж явсан Peter Pettigrew тэднээс урван харанхуйн эзэнд тэдний хаана байгааг зааж өгдөг. Valdemort тэднийг олж James болон Lilly-г алж харин тэдний бяцхан хүүг алах гэсэн ч Lilly-гын хүүгээ хамгаалсан шившлэг түүнийг хамгаалан амьд үлдээж чаддаг.

Severus Lilly-г үхсэн байхыг хараад цурхиран уйлж түүний хөрсөн биеийг тэврээд газарт шигдэн сууна. Яг л амьдралын утга учир, гэрэл гэгээ, итгэл найдвараа алдсан мэт байсан юм. Harry-г ээжийнхээ нүдийг дуурайсан хөөрхөн хүү байна. Чи түүнийг мартаагүй биз дээ? гэхэд Severus оронд нь би үхэх ёстой байсан юм гэж халаглана. Harry potter Hogwarts-д сурж эхэлсэн өдрөөс авхуулаад л Severus түүнтэй муухай харьцдаг. Учирыг нь надаар хэлүүлэлтгүй та нар гадарлана биз дээ. Severus Harry-г элдэв зүйлсээс үргэлж хамгаалан хараалыг хариулж , зайлуулан тусалж байдаг байсан ба тэр өөрийнхөө энэ үйлдлийг ил гаргахыг хүсдэггүй байсан юм.

Сүүлийн хэдэн жилүүдэд Severus snape Harry ба түүний найзуудтай нь зүй бусаар харьцаж өөрийн Slytherin-д байх хүүхдүүддээ илүү анхаарах болсон юм. Учир нь түүний төлөө л хийсэн нууцхан хамгаалалт байсан.“ Шидтэний ертөнцөд хэрэв хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайртай болсон бол өөрийн Patronus нь хайртай хүнийхтэй нь адил болдог ” ба Dumbledore Severus хоёр нэг удаа санал зөрөлдөн маргалдаж Severus Dumbledore-т өөрийг нь алах хүсэлгүй гэдгээ хэлдэг. Dumbledore хариуд нь түүнд Harry-д тэр шөнө яг юу болсныг Valdemort түүнд хийсэн шившлэгээс болж хүч нь 2 хуваагдан Harry-д шингэсэн тухай үнэнийг өчиж , Valdemort-ийг алхын тулд эхлээд Harry үхэх ёстойг хэлдэг. Harry-г алах ёстой хүн нь Severus өөрөө байх ёстой байв.

Snape Dubledore-луу хараад уурлан Энэ бүх жилүүдэд бид Harry-г хамгаалж байгаа гэж би итгэж байлаа, гэтэл түүний төлөө Lilly-ын төлөө та намайг ашиглаж байсан байна! Би таны тагнуул хийж, таны төлөө бусдад худал хэлсэн! Өөрийн амиа ч эрсдэлд оруулж, миний хийсэн бүхэн Lilly Potter-н хүүг аюулаас хамгаалахад оршиж байсан! Гэтэл одоо надад ердөө л нэг өгөөш байсан гэж хэлэх гээд байна уу? Хэмээн уурлана. Харин Dumbledore хариуд нь :

Чи хүүд дасчихаа юу? Гэж асуухад Severus : Хүүд гэсэн үү? Гэж инээмсэглэн хоолой нь зангирч “Snape саваагаа гаргаж ирээд Patronus тарни уншихад Lilly-ын Patronus-тай адил мөнгөлөг согоо гарч ирдэг”…
Dumbledore Snape-луу нулимс цийлэгнүүлэн хараад:

After all this time?

Энэ олон жилийн дараа ч уу? Гэхэд

Severus: Always

Үүрд..гэж хариулсан юм.

Severus snape Lord valdemort -д хүчин зүтгэдэг байсан хэдий ч хамгийн чухал мэдээллүүдийг алгасдаг байсан ба түүний оюун ухаан, бодол удирдах чадвар нь нууцалж байлаа.
Хэдэн сарын дараа Draco malfoy -н Dumbledore-г алах цаг ирхэд тэр хөнөөж зүрхлээгүй учир Snape амалсандаа хүрч Dumbledore-г хөнөөхөд хүрчээ. Snape Draco болон бусадтайгаа Hogwarts-аас Зугтах гэж байхад нь Harry тэднийг зогсоох гэж оролддог. Snape-ийг Harry “хулчгар амьтан “ гэж дуудах хүртэл нь бүх дайралтуудыг нь хялбархан зогсоож байлаа. Хулчгар амьтан?? Гэж үү? Яг үнэндээ Snape эсрэг нь байсан юм. Тэр бүхнээ Harry-н төлөө зориулж, түүний ээжийг хэнээс ч илүү хайрласан нэгэн байсан. Хүүг авархын төлөө, аюулгүй байдлынх нь төлөө өдөр бүр өөрийгөө эрсдэлд оруулан амь насаа дэнчин тавьж байсан энэ хүн огтхон ч хулчгар нэгэн байгаагүй юм. Severus Snape-н царай зэвхий даан өөчлөгдөж шүд зуун царай нь хувьс хийгээд:

Don’t call me COWARD !
Гэсэн юм. Энэ олон тэмцэл Hogwarts-г авч үлдэх, Harry-н сайн сайхны төлөө бүх л зүйлсийн дараа Dumbledore Severus-т итгэж Hogwarts-ийг найдан өгч захирлаар томилоод Gryffindore-ийн илдийг хуурамчаар сольж жинхэнийг нь Dumbledore-н хөргөний ард нуудаг.

Ид шид-ийн яам ирж Dumbledore-н Harry-д гэрээслэсэн илдийг авахдаа хуурамч гэдгийг нь мэддэггүй. Ингэснээр жинхэнэ илд аюулгүй байж, Harry Potter илд ямар чухал гэдгийг мэдэж авдаг. Жилийн эцэст Dumbledore-н хөрөг Harry-г ойд байгааг мэдээллэж Snape-д Harry-д элдийг аваачиж өг. Харин Voldemort түүний бодлыг уншихаас сэргийл хэмээн захина. Severus ойд өөрийн patronus болох согоогоо гаргаж ирэн Harry-д илдийг өгдөг ба хичээл дуусахын өмнөхөн Harry Hogwarts-д буцаж ирээд Dumbledore-н арми, Order of the pheonix болон сургуулийн захиргаанд нэгдэж Snape-г хөөсөн юм. Hogwarts-н тулаан эхэлж тэр Lord Valdemort, Severus Snape нарыг Shrieking shack-д дууддаг. Snape Dumbledore-н хэлснээр Lord Valdemort өөрийн могой Nagini-г өөрөөсөө холдуулахгүй байгааг анзаарч Harry-д үнэнийг хэлэх цаг болсныг мэддэг. Харамсалтайн тэр шөнө Valdemort Severus-г алхаар дуудсан байжээ.

Valdemort Nagini-г сул тавьж Severus-н биеийг цус гүйхгүй болтол нь зэвхий саарал болгон ороож , эцэст нь Nagini-д дуусга гэж хэлнэ. Harry үл үзэгдэгч нөмөргөө аваад өөрийн тэгтлээ үзэн ядаж байсан хүн лүү харав. Severus амьсгал тасалдан аахилж байхдаа гүн хар нүдээрээ Harry руу ширтэнэ…Snape-ийн дурсамжыг нь агуулах нулимс хацрыг нь даган урсахад Harry амжин хуруу шилэнд хийдэг. Энэ дусал нулимс Harry-д энэ бүх хугацаанд болж өнгөрсөн бүхнийг харуулах , үнэнийг өчих дурсамж байв. Severus-н давхар тагнуул байсан тухай, үргэлж Dumbledore-т үнэнч ханддаг байсан тухай, Valdemort-г устгахын тулд Harry үхэх ёстой байсан тухай, Snape Harry-н ээжид хайртай байсан одоо ч хайрласан хэвээр байгаа тухай үнэн бүхнийг өгүүлж гүн хар нүд нь Harry-ийн номин ногоон нүд лүү ширтээд чи ээжийнхээ нүдийг дуурайжээ гэж хэлээд эцсийн амьсгалаа аваад тэнгэрт хальдаг…

Image for post
Severus Snape бол Dumbledore-н үнэнч зүтгэгч байсан бөгөөд Lord Valdemort нэг ч удаа түүнийг сэжиглээгүй учир нь тэр хэзээ ч түүний Lilly-г гэх хайрыг ойлгоогүйд оршино. Harry Potter бол дэлхий дахинаа одоог хүртэл Rating-ээ алдаагүй хамгийн шилдэг маш нарийн Detail-чилсан сайн гэдэг үг ч багадхаар зохиол юм. Энэ зохиолыг багаасаа үзэж зүрхэнд хоногшиж өөрийгөө шидтэн мэтээр төсөөлж, хийж буй үйлдэл, үг шившлэг бүрийг нь нягтлан сонсож даган дууриадаг байсан миний хувьд энэхүү дүрийг энгийн нэг туслах дүр биш юм гэдгийг нэг биш удаа анзаарч байлаа. Утгыг нь ойлгох тусам зүрх эмтэрч ариун нандин Хайр сэтгэл-н бэлэг тэмдэг, тэсвэр тэвчээрийн бодит жишээ болсон хайртай дүрээ бичиж хуваалцмаар санагдлаа.

Юугаар ч солимгүй дурсамж, цаг хугацаа өнгөрөн одож, хуучирч өнгөө алдсан ч хэзээ ч бөхөж байгаагүй галын дөл шиг сэтгэлийн минь үзүүрт үргэлж найдвар тээн гэрэлтэж байсан итгэл минь бөхөхгүй хэвээр оршиж байгаагын шалтгаан минь энэ дүрийн илэрхийлэмжтэй хамгийн их дөхсөн юм. Хамгийн үнэнчээр хэзээ ч нүүрээ буруулахгүй үргэлж дэмжиж хичнээн гомдсон ч инээгээд тэвэрдэг байсан сэтгэл…

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close