БизнесНийгэмФото мэдээ

Зөвшөөрөлгүйгээр самар түүж бэлтгэсэн бол 5,7-27сая төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ

Зөвшөөрөлгүйгээр самар түүж бэлтгэсэн бол 5,7-27сая төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ

Хулгайгаар хуш модны самар бэлтгэх болон бусад цаг үеийн асуудлаар БОАЖЯ-аас мэдээлэл хийлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын 1.5 сая км газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн. Ойн 5 хувийг эзэлдэг хуш модон ой эзэлдэг. Энэ жил 10 аймгийн 63 суманд самар ургаснаас 25 суманд самар их ургацтай байна. Ойн тухай хуулийн 38.7-д зааснаар их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж болно. Дунд ургацтай жил зөвхөн ахуйн зориулалтаар, бага ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтын аль алинаар нь самар түүхгүй гэх хуулийн заалттай.

Гэхдээ 1990 оноос хойш иргэд самар түүхдээ хуш модоо гэмтээснээс болж нийт хуш модон ойны 40 хувь нь доройтолд орчихоод байна. Тодруулбал, самар түүх хугацаа болоогүй байхад самар түүснээс болж, холтос нь унаж, шавж хорхойд идэгдсэн үхмэл, амьдрах чадваргүй болчихоод байна. Тиймээс Ойн тухай хуулиар болон яамны сайдын баталсан журмын дагуу Засгийн газрын баталсан тогтоолоор Есдүгээр сарын 10-наас дараа жилийн гуравдугаар сарын 15-н хүртэл самар түүх журамтай байдаг. Гэтэл одоо түүж, зарж борлуулж байна. Хуулийн байгууллага хяналт тавих ёстой. Гэтэл хүүхэд, хөгшчүүдийг дээрэлхсэн үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгаж байна.

Зөвшөөрөлгүйгээр самар түүж бэлтгэсэн бол 5,7-27сая төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хорих ялаар шийтгэдэг. Зөвшөөрлийн тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг. Иргэн нэг удаа цайруулсан самрыг 25 кг хүртэл хэмжээтэйгээр түүж болно. Мөн нэг кг самрыг түүхэд 500 төгрөг төлөх ёстой. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг тул халдварт өвчин тараах нөхцөл болдог” гэлээ.

Хулгайгаар хуш модны самар бэлтгэх болон бусад цаг үеийн асуудлаар БОАЖЯ-аас мэдээлэл хийж байна. #Шууд

Posted by Tovch.mn on Tuesday, August 25, 2020

Source : towch.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close