ДэлхийСонирхолтой

2030 оноос ирсэн гэх залууг худлаа яриагүй гэж тогтоожээ

2030 оноос ирсэн гэх залууг худлаа яриагүй гэж тогтоожээ

Дэлхий ертөнцөд сонин хачин зүйл олон өрнөдөг. Тухайлбал, 1920-иод оны сүүлчээр Чарли Чаплины хийсэн “Цирк” кинон дээр нэгэн эмэгтэйн дүрс орсон байдаг. Тэрээр гар утас үүсээгүй үед яг утсаар ярьж байгаа мэт үл мэдэгдэх зүйлийг чихэндээ барин алхаж яваа харагддаг. Энэ нь киноны уран сайхны шийдэл байсан уу гэвэл үгүй гэнэ. Үүнээс ч илүү хачирхалтай нэгэн кадр байдаг. 1938 онд гудамжаар алхаж яваа бүсгүйчүүдийн дунд нэгэн бүсгүй мөн л утсаар ярьж яваа мэт харагддаг.

Тэрээр 10 жилийн дараа бий болох гар утсаар ярьж явсан байх учиргүй. Тэгэхээр бүсгүй ирээдүйгээс ирсэн хүн байсан уу гэдэг нь олны анхаарлыг татсаар ирсэн. Судлаачид ч үүн дээр толгойгоо гашилган ажилласаар.Түүнчлэн Оросын Волгоград мужийн Жирновск хотод дэлхийн дайнууд хэзээ эхэлж, хэзээ дуусахыг өөрөө яг л тэр цаг үеэс нь ирсэн мэт урьдчилан хэлдэг байсан нэгэн эрэгтэй байжээ. Түүний охин, 70 настай Светлана Булгакова эцэг нь яг ямар хүн байсныг тогтоохоор судалж ирсэн байна. Түүний ярьснаар аав Евгений Гайдучок нь дэлхийн дайнд аль тал нь хэрхэн, хэдний өдөр ялахыг яг таг хэлсэн байжээ.

Тэрээр цаг хугацаагаар аялдаг гэж ярьдаг байсан аж. Мөн 2003 онд АНУ-ын армиас халагдсан Скотт Беннет гэх эр нууц ажиллагаануудын талаар хэвлэлд урьдчилан ярьж, үүнээсээ болж армиас халагджээ. Тэрбээр өөрийгөө цаг хугацаагаар аялж чаддаг нэгэн гэсэн байна.Тэгвэл бас нэгэн “цаг хугацаагаар аялагч” АНУ-аас Орост иржээ. Өөрийгөө 2030 оноос ирсэн гэх Ной Новак гэх залуу “НТВ” телевизэд ярилцлага өгсөн байна. 25-аас илүүгүй настай харагдах тэрбээр амь нас, аюулгүй байдалдаа анхаарч нүүр царай болон дуу хоолойгоо нууж ярилцлага өгчээ. Залууг хүн худал хэлж байгаа эсэхийг шалгадаг төхөөрөмжөөр шалгахад огтхон ч худлаа ярихгүй байгаа нь тогтоогдсон байна. Тэрбээр “Би 2030 оноос ирсэн. Хариуцлага алдсанаасаа болж ажлаасаа халагдсан.

Тэгээд Орос руу ирлээ” гэжээ. Залуугаас “Тэгвэл чиний 2030 онд Доналд Трамп хэрхэн амьдарч байна” гэж асуухад “Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод 2026 онд нас барсан. 2030 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр анх удаагаа өнгөт арьстай эмэгтэй сонгогдсон” гэж хариулсан байна. “Харин 2030 онд ОХУ-ын Ерөнхийлөгч нь ямар хүн байна” гэхэд цаг хугацаагаар аялагч залуу “Геннадий Коломок гэгч хүн танай Ерөнхийлөгч байна” гэжээ. Тийнхүү “НТВ” телевизийнхэн Геннадий Коломок гэх нэртэй хүнийг хайж үзэхэд олдоогүй байна. Орост одоохондоо ийм овог нэртэй хүн байхгүй бололтой. Үүнээс нь үзвэл залууг худлаа ярьж байна гэж хэлж болох ч тэрбээр цааш нь олон зүйлийг урьдчилан хэлсэн байна. Ной Новак “2030 онд хорт хавдрыг эмчилдэг эм тариа гарч, хүмүүс цаг хугацаагаар аялдаг болж, Солонгосын хойгт АНУ-ын оролцоотой дайн дэгдсэн байна” гэж хэлжээ.

Түүнд итгэхэд бэрх ч худал хэлж байгаа эсэхийг тогтоодог төхөөрөмжийг яагаад ч хуурч болдоггүйг “НТВ” телевиз нэвтрүүлгээрээ онцолсон байлаа👇🤔

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close