НийгэмСонирхолтой

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулна

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан А-272 тоот тушаал гаргаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн тутамд дөрөв хүртэлх байхаар норматив тогтоожээ. Тэрээр, уг тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог одоо байгаа хэмжээнээс нэмэхгүй байх, худалдаалж, үйлчлэх цэгийн тоог үе шаттай бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөлөө. Засаг дарга нар энэ ажлын үр дүнгийн тайлангаа жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлнэ. Тушаалын хавсралтад зааснаар аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохдоо дараахь нормативыг баримтлана.

******************************

Энэ сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газарт тус тус даалгасан байна.

Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Түүнчлэн энэ өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байнагэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Source : mass.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close