НийгэмСонирхолтой

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг АТГ-аас залилангийн хэргээр шалгаж байна

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг АТГ-аас залилангийн хэргээр шалгаж байна

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлийн мэдээллийг олон талын эх сурвалжаас тодруулан хүргэдэг Ergelt.mn сайт олны хүртээл болоод удаагүй байна. Тус сайтад өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Д.Оюунхоролтой холбоотой дараах ноцтой мэдээлэл нийтлэгджээ.

ТУС МЭДЭЭЛЭЛД:

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг залилангийн хэргээр шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлэл өглөө. Тодруулбал, түүнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа пентхаус барих нэрээр төрийн албан хаагчдын мөнгийг залилсан хэргээр шалгаж байгаа гэнэ. Энэ нь түүний АТГ-т шалгагдаж байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-аас Д.Оюунхоролыг улсад 1.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт гаргаж байсан.

Яллагдагчаар татсан үндэслэл нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан явдал юм. Харин Д.Оюунхорол дээрх мэдээллийг үгүйсгэдэг ч холбогдох байгууллагын баримтууд үүнийг баталдаг. Тодруулбал, тэрбээр “Гранд повер” компанийг Нүүрсний хийн халаалтын зуухаар хангаж, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай тогтоолын холбогдох хэд хэдэн заалтыг зөрчин, эдийн засгийн тооцоолол, судалгаа хийлгүйгээр, нээлттэй тендер шалгаруулалт хийсэн аж.

Мөн тус яамны холбогдох албан тушаалтанд “Нүүрсний хийгээр халаалтын зуухын хангаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын гэрээ” байгуулах үүрэг өгсөн байна. Улмаар тус оны есдүгээр сарын 4-ний өдөр 500 сая, мөн сарын 9-нд 572 сая, аравдугаар сарын 1-нд 500 сая, арванхоёрдугаар сарын 26-ний өдөр 393 сая төгрөг буюу нийт 1.965.000.000 төгрөгийг Цэвэр агаар сангийн төрийн сангийн данснаас ногоон гэрлээр шилжүүлсэн аж.

Нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй “Гранд повер” ХХК-тай дээрх гэрээг байгуулж, “Гранд байшин” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний хийн үйлдвэрээс ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуух хүртэлх 315 мм-ийн диаметртэй, 3050 метр хий дамжуулах шугам хоолойн угсралтыг хийхэд зориулан дээрх санхүүжилтыг олгосон байдаг. Тус гэрээний гүйцэтгэлийг “Есөн талт Оргил констракшн” компани хариуцан ажиллаж, хүлээлгэж өгсөн байна. Гол нь уг хоолойг улсын комисс хүлээж авснаас хойш зориулалтын дагуу нэг ч удаа халаалт дамжуулаагүй аж.

Учир нь, нэг тонн тутам нүүрст 45 мянган төгрөгийн татаас шаардлагатай байснаас үүдэн уг төсөл огт хэрэгжээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “зүтгүүлсэн” гэрээ огт хэрэгжээгүй бөгөөд 1.9 тэрбум төгрөг салхинд хийссэн гэсэн үг. Ийм их мөнгийг ямар ч тооцоолол, тендер шалгаруулалтгүйгээр авч чадсан уул уурхайн зураг төсөл, барилга байгууламж угсралтын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн эзнийг Ж.Очир гэдэг аж. Мөн энэ компанид УИХ-ын дарга асан З.Энхболд хувь эзэмшдэг, Д.Оюунхоролыг улсын мөнгөөр “тоглох” шийдвэр гаргахад гол нөлөөлсөн хүн гэх мэдээлэл ч байна. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: Ergelt.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close