Нийгэм

МАРГААШНААС ЭХЛЭН БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУД ШӨНИЙН 04:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

МАРГААШНААС ЭХЛЭН БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУД ШӨНИЙН 04:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

Засгийн газар өнөөдөр 14.00 цагаас ээлжит бус хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31-ныг хүртэл сунгалаа. Хэдий хилээ нээхгүй хэвээр байх боловч дотооддоо тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг есдүгээр сарын 16-наас эхлэн хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Хил доторх бизнесийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхтэй холбоотойгоор баар, цэнгээний газрууд мөн адил хэвийн горимоор ажиллаж эхэлнэ гэв.

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Зөвхөн нийслэлд гэхэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 40 гаруй ААН бий. Үүнийг дагаад татвар төлөлт, ажлын байр зэрэг эдийн засгийн ач холбогдолтой учраас эдгээр ААН-үүд хэвийн горимоороо ажиллаж эхэлнэ. Гагцхүү нийслэл, аймгийн онцгой комиссууд хуралдаж баар, цэнгээний газрууд өмнөх шигээ 04:00 цаг хүртэл ажиллах хуваарийг нь нарийвчилж шийдэж өгнө.

Баар, цэнгээний газруудын хувьд 00:00 цаг гээд үйлчилгээ нь идэвхижиж эхэлдэг. Гэтэл 00:00 цаг гэж хязгаарлахаар учир дутагдалтай байгаа” гэв.

Ийнхүү жолооны курс, мэргэжлийн курс, бусад соёл, үйлчилгээний газрууд есдүгээр сарын 16-наас эхлэн хэвийн горимоор ажиллаж эхлэх юм. Харин аравдугаар сард эхлэх байсан их, дээд сургуулиудын хичээл есдүгээр сарын 21-нд хэвийн горимоор хичээллэж эхэлнэ гэлээ.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close