ДэлхийСонирхолтойТехнологиФото мэдээ

Сонирхолтой : Дэлхийн хамгийн хурдан галт тэргүүд хэдэн км цаг хурдалдаг гэж бодож байна

Сонирхолтой : Дэлхийн хамгийн хурдан галт тэргүүд хэдэн км цаг хурдалдаг гэж бодож байна

🔟ETR 400 Frecciarossa 1000

Дээд хурд: 300км/ц Италийн тээврийн газар 2010 онд ETR 400-с 50 ширхэгийг захиалсан. Уг галт тэрэгний дизайнер нь Групо Бертон (Ламборгинийг болон бусад хурдны машин дизайн гаргасан) юм.
0,7м/с2 хурдасгууртай 16 зүтгүүрийн мотортой. ETR нь дээд хурд нь 360км/ц хүртэл хурдлах боломжтой.

9️⃣AVE Class 103

Дээд хурд: 310км/ц 2007.6.22нд Испанид Барселона болон Мадрид хооронд явах хурдны галт тэргийг танилцуулсан. Дээд хурд нь 350км/ц гэж тооцоолсон ч 310км/ц хурдалдаг.

8️⃣ Euroduplex

Дээд хурд: 310км/ц Alstom тээврийн компани болон Францийн автотээврийн компани хамтран үйлдвэрлэсэн. Бусад хурдны галт тэрэгтэй харьцуулахад илүү хөнгөн жинтэй аэродинамик нь боловсронгуй болсон гэж үйлдвэрлэгчид нь мэдэгдсэн. 2011 оны 12 сард 1020 зорчигчтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Уг галт тэрэг Швед, Герман, Франц, Люксенбургийн авто тээвэртэй холбогддог.

7️⃣E5 Series shinkansen Hayabusa

Дээд хурд: 320км/ц Японы зүүн эргийн автотээврийн компани дэлхийн хамгийн хурдан галт тэрэгний нэгийг үйлдвэрлэсэн. 2011 оны 3 сарын 5 нд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Токиогоос Аомори хүртэлх 444,28 миль зайг хамгийн өндөр хурдаар буюу 198,8 миль/цагийн хурдтайгаар ердөө 2 цаг 56 минутанд туулсан байдаг.

6️⃣TGV POS

Дээд хурд: 320км/ц Францын автотээврийн газар Газар Дундын Тэнгисийн дагуух хамгийн урт төмөр замын сүлжээг бий болгосон байдаг. 2017 онд дугуйт галт тэрэгний хурдны рекордыг 574,8 км/ц гэсэн үзүүлэлтээр эвдсэн.

5️⃣Talgo 350 HSR

Дээд хурд: 350км/ц Дэлхийн 5 дах хурдан галт тэрэг бөгөөд Испанид 46 галт тэрэгний өртөөнд хүрдэг. T350 галт тэргийг туршиж үзэх явцад дээд хурд нь 365км/ц хүрсэн байна.

4️⃣AGO Italo

Дээд хурд: 360км/ц Alstom компани илүү боловсронгуй , цагт 360км/ц хурдалдаг галт тэргийг зохион бүтээсэн. Дэлхийн хамгийн байгалд ээлтэй галт тэрэг гэж мөн хэлэгддэг. Учир нь галт тэрэгний 98 хувь нь дахин боловсруулагддаг мөн 15 хувь энерги зарцуулалт багатай. Уг галт тэргийг анх Инотранс үзэсгэлэн дээр Германы Берлин хотод анх танилцуулсан.

3️⃣CRH 380A Hexie

Дээд хурд: 380км/ц CRH 380A бол Хятадад үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хоёр дах хурдан галт тэрэгний үйлчилгээ үзүүлдэг компани юм. 2010 онд Шанхай-Нанжин чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Уг галт тэрэг нь хөнгөн цагаан их биетэй, хөнгөн жинтэй, загасан хэлбэрийн толгойтой. Тасалгаандаа 494 зорчигчийн багтаамжтай, гэрэлтүүлэгтэй, и- дэлгэцтэй, жолоочийн ойролцоо байрлах VIP хэсгээс гадагш харах хэсэгтэй.

2️⃣CR 400 AF Fuxing

Дээд хурд: 400км/ц Хятадын автотээврийн газар болон CRRC компаний хамтран гаргасан галт тэрэг юм. Японы хурдны галт тэрэгээс ч хурдан аэродинамик дизайн нь агаарын эсэргүүцлийг бууруулж илүү хурдан явахад нь тусалдаг. Мөн түлш зарцуулалт энэ төрлийн галт тэрэгнүүд дундаа хамгийн багатай. Дундаж хурд 350км/ц бөгөөд дээд хурд 400км/ц байдаг.

1️⃣Шанхай Maglev

Дээд хурд: 431км/ц Maglev гэдэг нь Magnetic Levitation буюу соронзон нисэлт гэдгийн товчилсон нэршил юм. Соронзон хүч нь дэлхийн татах хүч (агаарын урсгал)-тай эсрэг үйлчилдэг. Шанхай Maglev нь дугуйгүй бөгөөд соронзон орны үйлчлэлээр хурдалдаг. Цахилгаан соронзон нь хүчтэй соронзон орны үйлчлэл үүсгэж галт тэргийг асар их хүчээр түлхдэг. Ердөө 4 минутанд галт тэрэг дээд хурдандаа хүрдэг. Шанхай Maglev 2004 оны 1 сард нийтэд үйлчилж эхэлсэн байна.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close