АялалЗөвлөгөөСонирхолтой

Дэлхийгээр 10 жил аялсан туршлагатай бүсгүйн зөвлөгөө

Дэлхийгээр 10 жил аялсан туршлагатай бүсгүйн зөвлөгөө

Аяллын үеэр мөнгөгүй болох, дээрэмдүүлэх, төөрөх гээд олон бэрхшээл тохиолддог. Та аяллынхаа бүх зүйлийг төлөвлөх боломжгүй ч дараах зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийг 10 жилийн турш дэлхийгээр аялсан Christy Woodrow зөвлөж байна.

-Уян хатан бай

Бид үргэлж ямар нэгэн зүйл хойшлоход бэлэн байж, төлөвлөсөн зүйл бүтэлгүйтвэл сэтгэлээр унахгүй байх хэрэгтэй. Аялж байх үед хамгийн чухал зүйл бол ТЭВЧЭЭР.-Жагсаалт үүсгэ

7 хоног эсвэл ямар ч аяллын өмнө хийх, авч авах ёстой зүйлсээ заавал жагсааж бич. Хэрэв аяллын үеэр ямар нэгэн зүйл санаанд чинь орж ирвэл тэр даруй бичиж тэмдэглэх хэрэгтэй.

-Нутгийн хэлээр нийтлэг үгнүүдийг сурах

Аль ч оронд аялж байлаа гэсэн тухайн нутгийн хэлнээс “Сайн байна уу, Баярлалаа, Баяртай, Уучлаарай” гэх мэт үгсийг сурахад гэмгүй.

-Камерны 1-2 нөөц батерэй авч явах

Үнэхээр гайхалтай нар жаргах мөчийг камертаа буулгах гэсэн чинь батерэй чинь дуусчихсан байвал харамсалтай зүйл болно. Тийм учраас аяллын үеэр камерний нөөц 2 батерэй авч явж байгаарай.

-Үргэлж Саронг авч явах

Саронг (Sarong) буюу Индонези-с гарал үүсэлтэй хувцасыг авч явбал олон талын ашигтай. Жишээ нь даарсан үед нөмөрчихнө, алчуур, хөшиг ч болчихно гээд олон талын ашигтай.

-Аяллын даатгал

Үргэлж аяллын даатгал хийлгэж явж байх.

-Чухал баримт бичгийнхээ зургийг аван хадгалах, хуулбарлах

Паспортынхоо хуулбарыг заавал хийж, авч явах. Саяхан миний нэг найз онгоцны буудал дээр паспортоо гээчихсэн бөгөөд хуулбарыг нь авч үлдээгүй байсан учраас онгоцондоо сууж чадалгүй, дахин 2000 ам.доллараар онгоцны тасалбар авсан. Тэрээр сүүлд хэлэхдээ хэрэв паспортын хуулбар болон нэмэлт 2 хувь цээж зурагтай байсан бол онгоцондоо сууж чадах байсан гэв.

-Илүү дотуур хувцас бэлдэх

Болж өгвөл угаахад хялбар хурдан хатдаг дотуур хувцаснууд авч явбал сайн.

-Өмсөх хувцаснуудаа урьдчилан бэлдэх

Ямар цаг агаартай, ямар газар очих гэж байгаагаа тооцоолж хувцаснуудаа аль болох эртнээс бэлдэх, тооцоолох. Олон хүмүүс цагийг нь тулгаж хувцасаа бэлдэж, хэрэгтэй зүйлсээ мартах эсвэл хэрэггүй зүйлс их авч явдаг.

-Гар цүнхэндээ шаардлагатай зүйлсээ авч явах

Техник хэрэгсэл, эм, шүдний оо сойз, бичиг баримт гэх мэт зүйлсээ гар цүнхэндээ эсвэл жижиг үүргэвчиндээ хийн биедээ авч явах.

-Нийтийн тээвэрт суухаасаа өмнө үнийг нь лавлах

Зарим орнуудад нийтийн тээвэрт жуулчдад илүү үнэ хэлэх тохиолдол байдаг бөгөөд заавал суухаасаа өмнө үнийг нь сайн лавлах хэрэгтэй.

-Шингэн зүйл уух

Цагийн зөрүүнд хүний бие махбодь зохицоход амаргүй байдаг бөгөөд шингэн зүйл сайн уух нь энэ бэрхшээлийг давах нэг арга болдог.

-Зочид буудлынхаа хаяг, өрөөний дугаарыг утсандаа хадгалах

Олон хүмүүс зочид буудлынхаа хаяг, өрөөний дугаарыг санахгүй байх тохиолдол гардаг. Утсандаа тэмдэглээд авчихвал их амар.

-Нутгийн хүмүүсээс асуу

Хамгийн гоё ресторан, нар жаргахыг харж болох газар гэх мэтийг нутгийн хүмүүс л хамгийн сайн мэднэ. Тийм учраас тэднээс асуух хэрэгтэй.

-Нийтийн үнэгүй wifi-наас сэрэмжлэх

Аюулгүй байдлын үүднээс онгоцны буудал болон бусад үнэгүй, олон нийтийн wifi ашиглаж байгаа үед банкны дансруугаа болон бусад нууц үгтэй чухал зүйлсрүүгээ нэвтрэхгүй байх хэрэгтэй, эсвэл ийм wifi ашиглалгүй, найдвартай газраас интернэтэд орох хэрэгтэй.

-Аялалд явахаасаа өмнө гадаад руу явах гэж буйгаа харилцагч банк руугаа мэдэгдэх хэрэгтэй

-Нарнаас хамгаалах тос түрхэж байх

-Хангалттай сайн зурагнуудыг камертаа буулгах. Аяллын төгсгөлд хамгийн гоё бэлэг дурсгал, дурсамж болон үлддэг-Нээлттэй сэтгэ

Бусад орны соёл, ёс заншлыг шүүмжлэх хэрэггүй, та бол зочин, хүндэтгэлтэй ханд.

-Тав тухтай аял

Үзэх бүх зүйлсээ нарийн нягт төлөвлөж, түүндээ баригдах хэрэггүй. Заримдаа төлөвлөгдөөгүй зүйлс хамгийн сайхан дурсамжийг үлдээдэг.

-Хаашаа аялж байгаагаа гэрийнхэндээ, дотно хүмүүсдээ хэлэ

Аялж байгаа үед хаашаа, хэзээ аялах төлөвлөгөөгөө найздаа, гэр бүлийнхэндээ мэдэгдэх хэрэгтэй.

-Хувийн зүйлсээ тусад нь хийх

Хосууд аялж байгаа үедээ өөрсдийнхөө хувийн эд зүйлсээ, чухал зүйлсээ цүнхнүүддээ хувааж хийх. Хэн нэгэн нь цүнхээ алдлаа гэхэд бусад шаардлагатай зүйлс нь нөгөө хүнийх нь цүнхэнд байна гэсэн үг.

-Мөнгөнүүдээ салга

Бэлэн мөнгө, картаа нэг дор бүгдийг нь хийж хэрэггүй. Харин цүнх, түрийвч, хувцасныхаа халаасанд хувааж хийх хэрэгтэй.

-Бяцхан анхан шатны тусламжийн хайрцагтай явах

Халууны, гэдэсний, харшилын гээд өөрт шаардлагатай эмийн сантай явах хэрэгтэй.

-Аяллаас таашаал ав

Эх сурвалж: Ordinarytraveler.com

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap