LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

Өдөр бүр 8 цаг унтвал таны биед юу тохиолдох вэ?

Өдөр бүр 8 цаг унтвал таны биед юу тохиолдох вэ?

Нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй 

Өдөр бүр 8 цаг унтвал таны биед юу тохиолдох вэ?

Судалгаанаас үзэхэд 8 цаг тогтмол унтах нь үнэхээрих биш, харин эрүүл амьдралын хэв маягийн чухал хэсэг юм. Бага цаг унтах нь таны оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие махбодийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Судлаачид АНУ-д хүмүүсийн 40 орчим хувь нь л хангалттай унтдаг болохыг тогтоожээ.

Та шинэ зүйлийг илүү хурдан сурах болно.

Хэрэв та хангалттай унтаж чаддаггүй бол энэ нь шинэ зүйл сурах болон анхаарал төвлөрөх чадварыг бууруулдаг. Эрдэмтэдийн судалгаагаар хүн унтаж байхдаа шинэ мэдээллийг боловсруулдаг болохыг тогтоожээ. Хичээл болон спортын чадвар сайжирхад хүртэл хамаатай .

Та илүү их мэдлэгтэй болно.

Та хангалттай амрахад төвлөрөл, анхаарлаа төвлөрүүлэх, асуудлыг шийдвэрлэх чадварууд хамгийн сайн түвшинд ажилладаг. Та илүү сайн бодож, хурдан шийдвэр гаргаж чадна.

Та жингээ илүү хялбар хянах болно.

Энэхүү судалгаагаар биднийг унтаж байхад лептин хэмээх гормон үүсдэг ба энэ нь бидний хоолны дуршлыг удирддаг. Хангалттай унтаж амрахгүй бол энэ тэнцвэргүй болж хоол их идэж эхэлдэг .

Таны эрүүл мэнд сайжирна.

Эрдэмтэд хангалттай унтах нь бидний стрессийн түвшинг бууруулаад зогсохгүй цусны даралт ихсэх, өндөр холестерол авах эрсдэлээс сэргийлдэг болохыг тогтоожээ. Нойрны дутагдал нь зүрхтэй холбоотой бүх төрлийн асуудалд хүргэж болзошгүй юм.

Чихрийн шижин тусах магадлал багасна.

Судалгаагаар нойр нь цусан дахь сахар, инсулины шаардамжыг зохицуулахад ихээхэн өөрчлөлт оруулж, улмаар 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх болно. Сайн унтах нь үүнд хамаатай болно.

Хүйтнийг мэдрэх нь багасна.

Та өвдсөн үедээ нойрмог болдог уу? Энэ шалтгаантай . Учир нь унтах үед бидний дархлааны систем сайжирдаг учир унтах нь маш үр дүнтэй байдаг.

Таны арьс илүү сайхан харагдах болно.

Бидний арьс бол бидний эрүүл мэнд, сайн сайхан байдлын толь юм. Бидний арьс бол бидний хамгийн том эрхтэн бөгөөд цаг агаар, хэт ягаан туяа, тоос шороо, нарны туяанд байнга өртдөг тул унтаж байх үед арьс маань өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг. Тийм учраас сайн унтаж байгаарай.

Чи илүү аюулгүй жолооч болно.

Бид бүгд ядарсан байхдаа дор хаяж нэг удаа жолоодож байсан. Нэгэн судалгаагаар хангалттай унтаж амжаагүй жолооч нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нартай адилхан үйлдэл гаргадаг гэж гаржээ.

Таны тэнцвэр сайжирна.

Та хангалттай унтсан байхад тэнцвэр нэмэгдэж осол бэртэлээс сэргийлэх болно.

Та хэр удаан унтдаг вэ хэрэв 8 цагаас бага унтдаг бол анхаараарай!! Нийтлэл таалагдсан бол шейр хийж найз нөхөдтэйгөө хуваалцаарай танд баярлалаа

Source : brightside.me

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close