ЗөвлөгөөЭрүүл мэнд

Сүүгээр мацаг барих арга • нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй •

Сүүгээр мацаг барих арга • нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй •

Эрүүл байх нь бүх зүйлийн эхлэл. Хүн эрүүл байж л санасандаа хүрч, мөрөөдлөө биелүүлж, сэтгэл өөдрөг, тайван амгалан байж, урт насалж чадна. Сүүлийн үед хүмүүс эрүүл амьдралын хэв маягийг баримтлах нь зөв гэдгийг ухамсарлах болж, өөртөө анхаарал тавих нь нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь хүмүүсийн боловсрол, ажлын нөхцөл, санхүүгийн байдлаас шууд хамааралтай байдаг болохыг социологичид тогтоосон байна.

Хүн санхүүгийн хувьд эрх чөлөөтэй байх тусмаа өөртөө тавих анхаарал нь нэмэгддэг юм байна. Харин цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс биеэ умартан, зөвхөн хэдэн цаасны хойноос санаа зовсоор өдөр хоногоо өнгөрүүлдэг байна. Гэхдээ заавал өвдсөний дараа биш урьдчилан сэргийлж, биеэ чийрэгжүүлэх нь зардал багатайгаар биеэ арчлах, эрүүл мэндээ анхаарах, өөртөө санаа тавих хамгийн зөв шийдэл юм.

Жишээ нь мацаг. Заавал элдэв сайн гэх эм тан уухгүйгээр мацаг бариад хэвшчихвэл таны биед илүү сайн ажээ. Тогтмол мацаг барих нь дотоод биеийн цэвэрлэгээ, хоол хүнсний зогсолтгүй эргэлтийг зогсоож, хүний биед хуримтлагдсан олон хорт бодис, илүүдэл хаягдлыг биеэс цэвэрлэж бодисуудыг задралд хүргэж гаргадаг. Ингэснээр таны оюун санаа ч эрүүлждэг.

Мэдээж элдэв өвчнөөс сэргийлэх сайн талтай. Мацаг барих нь 22-25 насныханд илүү тохиромжтой. Элэг, цөсний өөрчлөлттэй, зүрх судасны өвчтэй хүмүүст илүү үр дүнтэй байдаг. Та хагас мацаг барихаар шийдсэн бол хоол идэлгүй зөвхөн шингэн зүйлийг л уух хэрэгтэй.

Сүүн мацаг – сүү бол биеийн хорыг гадагшлуулдаг гайхалтай бүтээгдэхүүн. Энэ мацгийг тасралтгүй гурван сарын турш долоо хоногийн нэг бүтэн өдөр барих хэрэгтэй. Биеийн хор чинь гадагшилж, жингийн илүүдэлтэй хүмүүс жингээ хаях боломжтой.

Сүүгээр мацаг барих – Сүүгээр мацаг барихын тулд долоо хоногийн нэг өдрийг сонго. Сонгосон өдрийнхөө 13.00 цаг хүртэл юу ч идэж болно. Харин 13.00 цагаас хойш ганцхан сүү л ууна. Өлссөн ч, цангасан ч сүү л ууна гэсэн үг. Гэхдээ их хэмжээгээр биш. Өл, цангаа тайлах маягаар л уух хэрэгтэй. Маргааш өглөө нь мацгаа тайлах учиртай.

Өглөө сэрэнгүүтээ усанд орж, нэг аяга лимон, зөгийн балтай ус ууна. Ус ууснаасаа цагийн дараа ногоон өнгийн байцай, яншуй гэх мэтийн ногоогоор салат хийж ид. Гэхдээ салат чинь амтлагчгүй байх ёстой. Тэгээд өдрийн 13.00 цаг хүртэл дахиад л сүүгээ ууна. Ингээд 24 цагийн турш үргэлжилсэн мацаг тайлагдана.

Source : mass.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close