Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Өдөр бүр Чиа үр идвэл бидний биед юу тохиолдох вэ?

Өдөр бүр Чиа үр идвэл бидний биед юу тохиолдох вэ?

Нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй ♥ Өдөр бүр Чиа үр идвэл бидний биед юу тохиолдох вэ?
Чиа үрийн ач холбогдлыг хамгийн түрүүнд тайлбарласан нь Ацтек ба Маяачууд байсан боловч орчин үеийн ертөнц энэ үрийг супер гэж саяхан хүлээн зөвшөөрөв. Эдгээр бяцхан үр нь тэжээллэг бодисоор маш их баялаг .

1. Ясны эрүүл мэндийг сайжруулдаг.

Чиа үр нь ясны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг, ялангуяа кальци агуулсан олон төрлийн эрдэс бодисоор баялаг юм. 25 гр чиа 157 мг кальцийг агуулдаг юм.

2. Тэд таны шүдийг эрүүл байлгадаг.

Энэ нь кальцийн ач тус бөгөөд гол шүдний эрүүл мэндийг тэтгэж, ясыг бэхжүүлэхэд тусалдаг. Түүгээр ч барахгүй, шим тэжээлийн үндсэн бодис болох бор нь магнийн, фосфор, марганецыг дэмжиж бат бэх шүд ургахад тусалдаг.

3. Тэд чихрийн шижингийн эрсдлийг бууруулдаг.

Ханаагүй өөх тос, эслэг, уураг нь бүгд цусан дахь сахарын хэмжээг сайн зохицуулдаг. АНУ-ын Хөдөө аж ахуйн яам нь чиа үрийг чихрийн шижин өвчнийг эмчлэхэд ашиглаж болох хамгийн ашигтай хоол хүнс гэж үздэг.

4.Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ.

Чиа үр нь эслэгээр баялаг бөгөөд хоол боловсруулалтыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг. Энэ бодис нь гэдэсний хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хатахаас сэргийлдэг.

5. Тэд бодисын солилцоог сайжруулдаг.

Витамин В-ийн агууламж өндөртэй чиа үр нь бодисын солилцоог хурдасгахад тусалдаг. Түүнээс гадна омега-6-аар баялаг тул бие махбодид жин хасахад хувь нэмэр оруулдаг өөх тосонд уусдаг витаминыг шингээж өгдөг.

6. Унтаж амархад туслана

Серотонин ба мелатонин нь сайн унтахад туслах үүрэгтэй 2 даавар юм. Эдгээр нь триптофан (амин хүчил) -ээр үүсгэгддэг бөгөөд чиа үр нь триптофан агуулдаг тул илүү сайн унтах, амрах боломжийг олгодог.

7.Зүрхийг тэтгэдэг

Чиа үрт агуулагддаг Омега-3, Омега-6 нь цусан дахь холестеролыг багасгаж, үрэвслийг бууруулж, цусны даралтыг бууруулдаг. Эдгээр зүйлүүд нь зүрхний эрүүл мэндэд хувь маш том нэмэр оруулж, тусалдаг.

8.Таны эрч хүчийг нэмэгдүүлдэг.

В витамин, төмөр, цайр, магни зэрэг нь чиа үрт агуулагддаг бөгөөд таны эрч хүчийг нэмэгдүүлдэг. Өдөржингөө эрч хүчтэй байхыг хүсвэл уух юман дээрээ энэ үрээ нэмээрэй.

9.Хөгшрөлтийг удаашруулна.

Чиа үр нь антиоксидант ихтэй тул арьсыг илүү хурдан нөхөн сэргээхээс гадна аливаа гэмтэлээс сэргийлдэг. Түүнээс гадна түүнд агуулагддаг Е витамин нь хөгшрөлтийг удаашруулахад хувь нэмэр оруулдаг.

10.Жин хасалтыг дэмждэг.

Үүнийг идсэнээр цадсан мэдрэмж төрдөг ба хоолны дуршил бууруулж жин хасахад тусалдаг. Усанд шингээд өргөжөөд том болдог учраас цадсан мэдрэмж төрүүлдэг.

Source : brightside.me

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close