Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Өдөр бүр 4 Касью самар идвэл таны биед юу тохиолдох вэ?

Өдөр бүр 4 Касью самар идвэл таны биед юу тохиолдох вэ?

Өдөр бүр 4 Касью самар идвэл таны биед юу тохиолдох вэ? Касью самар нь чихэрлэг амттай, гайхалтай хэлбэртэйгээрээ алдартай. Бидний ихэнх нь энэ самрыг энгийн зууш болгон идэх дуртай байдаг ч эдгээр самар нь олон төрлийн тэжээллэг бодис агуулдаг тул таны биед гайхалтай үр нөлөөтэй байдаг.

9. Таны арьс гэрэлтэж эхэлнэ.

Касью самар бол таны арьсанд тустай зэс, антиоксидантын гайхалтай эх үүсвэр юм. Хөгшрөлтийн шинж тэмдгийг антиоксидант бууруулдаг бодис ба зэс нь бусад ферментүүдтэй хамт арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх үүрэгтэй коллаген үүсгэдэг.

8. Та илүү бага өвдөх болно.

Касью самар бас цайрын гайхалтай эх үүсвэр юм. Мөн энэхүү химийн элемент нь дархлааны тогтолцооны эсийн хөгжил, антиоксидант фермент үйлдвэрлэх, дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.

7. Яс чинь илүү бэхжих болно.

Зүгээр л нэг касью самар нь зэсийн хоногийн хэрэглээний 30 орчим хувь, магнийн 20 хувийг хангаж чаддаг. Зэс нь ясны эдийн хөгжлийг дэмждэг бол магни нь таны биед кальцийг шингээж, ясны сийрэгжилт үүсэх эрсдлийг бууруулдаг.

6. Таны нүд хамгаалагдах болно.

Касью самар нь лютеин ба зеаксантинаар баялаг бөгөөд энэ нь нүдийг эрүүл байлгахад чухал үүрэгтэй антиоксидант юм. Хэрэв өдөр бүр хэрэглэвэл эдгээр антиоксидантууд нь нүдний харааг сайн хамгаалж, хүрээлэн буй орчноос халдвар авахаас сэргийлнэ. зеаксантин нь таны торлог бүрхэвчийг хэт ягаан туяанаас хамгаалдаг.

5.Толгойн өвчин намдана.

Магнийн дутагдал нь цусны даралт ихсэх, байнга толгой өвдөх, биеийн янз бүрийн хэсэгт өвдөх зэрэг эрүүл мэндийн олон асуудалд хүргэж болзошгүй юм. Өдөрт тогтмол касью идэх нь магнийн зохистой тэнцвэртэй байдлыг хангаж, толгойн өвдөлтөөс ангижруулна.

4. Таны шүд эрүүл болно.

Кашю самар дахь хамгийн гайхалтай нэгдлүүдийн нэг бол анакардийн хүчил юм. Эдгээр хүчил нь шүд цооруулдаг, батга үүсгэдэг грам эерэг бактерийг устгах чадвартай.

3. Та илүү эрч хүчтэй болно.

Кашью самар нь олон тооны эрдэс бодис, витамин агуулсан байдаг ба Е, К, В6 витамин, зэс, фосфор, цайр, магни, төмөр, селен агуулдаг. Эд нар бүгдээрээ таны бие махбодийн үйл ажиллагааг хэвийн болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны бодисын солилцоо эрүүл байх тусам өдөржингөө илүү эрч хүчтэй байх болно.

2. Жингээ барихад илүү хялбар болно.

Ихэнх хүмүүс өдөр бүр самар идэх нь жин нэмэхэд хүргэдэг гэж үздэг. Үнэндээ энэ нь худлаа. Кашью самар нь өөх тос агуулдаг боловч эдгээр өөх тос нь эрүүл ба Кашью-д байдаг магни нь таны биед өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулахад чухал үүрэгтэй.

1. Үс чинь илүү гялалзах болно.

Самарт агуулагддаг зэс нь таны үсийг гялалзуулж, торгомсог зөөлөн болгоно. Эдгээр самар нь меланин хэмээх пигмент үйлдвэрлэлийг өдөөдөг тул үсний өнгийг сэргээхэд тусална.
Сэрэмжлүүлэг: Та Кашю самарт дуртай байсан ч өдөрт 4-5 аас хэтрүүлж болохгүй, эс тэгвэл толгой өвдөж магадгүй юм.

Source : brightside.me

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close