Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Өдөрт 2 хошоонгор идвэл таны биед юу тохиолдох вэ?

Өдөрт 2 хошоонгор идвэл таны биед юу тохиолдох вэ?

Өдөрт 2 хошоонгор идвэл таны биед юу тохиолдох вэ? Хошоонгор бол Индонезийн уугуул, мөнх ногоон модны анхилуун ягаан цэцгийн үндэс юм. Энэ нь дэлхийн хамгийн алдартай амтлагчын нэг юм. Амтлагчаасаа гадна эмийн шинэ чанараараа алдартай.

Дархлааг дэмжинэ.

Хошоонгор бол хүний биед агуулагдах цагаан эсийн хэмжээг ихэсгэдэг учир дархлаа дэмжих хамгийн сайн хоол хүнсний нэг юм. Энэ бүхэн витамин С-ийн нөлөө юм.

Хоол боловсруулалтын сайжруулна.

Хошоонгор нь хоол боловсруулах эрхтний эмгэгийг арилгах үйлчилгээтэй тул хоол боловсруулах ферментийн энзимийг нэмэгдүүлдэг. Энэ нь мөн дотор муухайралтыг бууруулдаг. Хошоонгор нь эслэгээр баялаг байдаг тул хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг сайжруулж, өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Хоол боловсруулах асуудлыг хошоонгороор эмчлэх хамгийн сайн арга бол тэдгээрийг нунтаг хэлбэрээр зөгийн балтай хольж идэх юм.

Шүдний өвчнийг намдаана.

Энэхүү амтлагч нь олон төрлийн мэдээ алдуулах үйлчилгээтэй байдаг. Хэрэв таны шүд өвдөж байвал та шүдний эмчид очих хүртэл өвчнийг арилгахын тулд хошоонгороо шүдэн дээрээ тавьж болно.

Элгийг эрүүл байлгана.

Элэг нь бидний биеийг хоргүйжүүлэх, бидний хэрэглэж буй хүнсийн бодисын солилцоог хангах үүрэгтэй. Хошоонгорийн эвгенол нь элэгний үйл ажиллагааг сайжруулдаг.

Бие махбод дахь өвдөлт, үрэвслийг багасгахад тусалдаг.

Евгенол нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Үүний давуу талыг ашиглах нэг арга бол энэ амтлагчийг толгойны өвчин намдаах эмнийхээ оронд хэрэглэх юм.

Яс, үе мөчүүдэд сайн.

Хошоонгор с нь флавоноид, манган, евгенол гэх мэт тодорхой элементүүдийг агуулдаг бөгөөд яс, үе мөчний эрүүл мэндийг сайжруулдаг. Эдгээр бодисууд нь ясны хатуулгийг нэмэгдүүлдэг.

Бактерийн эсрэг шинж чанартай байдаг.

Буэнос-Айресийн их сургуульд явуулсан судалгаагаар E. coli ба стафилококк зэрэг зарим ноцтой бактерийн эсрэг туршилтаар хошоонгор тавьсан байна. Судалгаагаар хошоонгор нь эдгээр бактерийг устгахад үр дүнтэй болохыг харуулсан.

Антиоксидантоор баялаг байдаг

Хошоонгор бол номер нэг полифенолын тэжээлийн эх үүсвэр юм.Энэ бидний биед асар их ашиг тустай: холестерол болон цусны даралтыг бууруулж, артерийн үйл ажиллагаа, уян хатан чанарыг сайжруулж, урт наслалтыг дэмждэг.

Цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг.

Хошоонгор нь чихрийн шижинтэй цусан дахь сахарын асуудалтай хүмүүст хэрэгтэй байдаг, учир нь гэвэл энэ бидний бие дотор инсулин шиг ажилладаг. Хошоонгор нь цусан дахь илүүдэл сахарыг таны эс рүү гаргаж, тэнцвэрийг хадгалж, цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг.

Цусны бүлэгнэлтийг удаашруулдаг.

Хошоонгорт агуулагддаг эвгенол нь цусны бүлэгнэлтийг удаашруулдаг байна.

Хошоонгорыг хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

Source : brightside.me

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close