БизнесНийгэмСонирхолтой

Бизнесийг үүрч “барьж” зовлон мэдэрсэн хүн бодлогыг зөв тодорхойлно

Бизнесийг үүрч “барьж” зовлон мэдэрсэн хүн бодлогыг зөв тодорхойлно

Аливаад анхдагч байхаас илүү арвин туршлага чухал гэдгийг өнөөгийн бизнесийн хүрээнийхний яриа, тэдний замналаас харж болно. Монголчууд нийгмийн өөрчлөлтөд орохдоо нэгэн зэрэг хөдөлсөн. Тэр ч утгаараа бизнесийн салбарт хөл тавигсдын ихэнх нь ганзагын наймаа хийж, хойд хөршийн зах дээр зогсож явсан түүхтэй.

Гэхдээ тодорхой хэмжээний ашиг олоод тэрийгээ өргөжүүлж, хөгжүүлж ирсэн замнал нь янз бүр. Бизнесийн салбарт ашгаа бодож, бүхнийг бусдаар үйлдүүлэгчид байхад өөрөө хийж, сурч, туршлагаждаг нь ч бий.

Бидний мэдэх “Метро Молл” худалдааны төвөөр олонд танигдсан “Метро Девелопмент” группийн үүсгэн байгуулагч Бадарчийн Одсүрэнгийн хувьд аливааг өөрөө хийж туршлагажиж, түүнийгээ хэрэгжүүлэгчийн нэг. Товчхондоо өөрөө эхэлж, хийж үзэж, туршиж, түүнээсээ бизнесийн санаагаа олж, хэрэгжүүлж ирсэн нэгэн.

Одсүрэнгийн аав Бадарч насаараа боловсролын салбарт зүтгэж, 10 гаруй жил ШУТИС-ийн захирлаар ажиллаж, сүүлийн 15 жил ЮНЕСКО-д алба хашсан гэхээр хүү нь зөвхөн номын мөр хөөсөн байхаар. Гэтэл Б.Одсүрэн багш аавынхаа далбаанд орж, нуугдалгүй бүхнийг хийж үзжээ.

Дөнгөж наймдугаар ангид байхдаа ганзагын наймаанд явж байсан түүнийг Улсын төв номын санд хувиасаа 30 мянган долларын хөрөнгө оруулалт хийж, бүх номыг цахим бүртгэлд оруулж, уншигчийн үнэмлэхийг нэвтрүүлж байсан гэхээр итгэхэд бэрх. Гэсэн ч Б.Одсүрэн түүнийг хийж, хэрэгжүүлж, тэр үеийн дэвшилтэт технологийг шүүхийн ажилд нэвтрүүлэхэд нь ч гар бие оролцож явжээ.

Тодруулбал, 1997 онд дөнгөж 22 настайдаа анхны компаниа байгуулж байжээ. Мэдээлэл технологийн чиглэлийн “Монгол карт системс” гэдэг компани. Тухайн үед бүх компани Сингапураас компьютер зөөдөг байсны нэг нь мөн л Б.Одсүрэн. Бусдаас арай өөр байсан нь тэр оюутан. Тэр үеийн оюутнуудад олдож буй боломж нь Төв номын санд ном уншиж, хичээлээ хийх. Харамсалтай нь оюутнууд ганц ном олж уншихын тулд номынхоо шифрийг хайх, захиалга өгөх гээд багадаа 3-4 цагийг үр бүтээлгүй өнгөрүүлдэг байсан. Б.Одсүрэн ч ялгаагүй тэдний нэг оюутан байсан.

Тэр хүлээлгийн цаг хугацаа хайран байсан учраас Б.Одсүрэн нэг л өдөр Төв номын сангийн захирлуудтай уулзаад “Би хувиасаа 30 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийе” гэдэг санал тавьсан гэдэг. Тухайн үед тэр нь төр, хувийн хэвшлийн бараг анхны харилцаа байсан учраас захирлууд нь ч зөвшөөрч Б.Одсүрэн дөнгөж 22 настай бараг хүүхдээрээ хэрнэ 30 мянган ам.доллароор баахан компьютер, дээрээс нь карт хэвлэдэг бүх системээ авчраад уншигчийн үнэмлэх нэвтрүүлж байж. Тэр үед Төв номын сангаар үйлчлүүлж явсан олон оюутны цагийг хэмнэсэн тэрхүү карт мөн ч их буянтай ажил байсан байж, одоо бодоход.

Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цагийг хэмнэсэн тэр программ, цахим карт гээчийг зарим албан тушаалтнууд ойлгомогцоо шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байжээ. Тухайн үед тэр ажлыг нь үнэлээд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс санхүүжүүлж тэр программыг улс даяар нэвтрүүлэхээр хоёр жил ажилласан.

Гэхдээ нийгэмд тэр их хөрөнгө оруулалт хийж, бусдын цагийг хэмнэсэн дэвшилтэт технолгийг нэвтрүүлсэн ч хүүхдээрээ шахам захирлын хувьд бизнесийн ямар ч үр өгөөж, олж аваагүй нь ойлгомтой. Түүний хувьд хэдий оюутан байсан бизнесийн ашгаа харахад бусдад өгөөжтэйн дээр өөрт нь ашигтай байхыг харсан хэрэг. Тиймээс нэгэнт үр ашиг муутай байсан учраас бизнесийн өөр салбарт руу орж явсан үе бий.

Б.Одсүрэн 1990 оноос хойших бизнесийн “алтан үе”-д агаарын тээвэр зуучлал, реклам сурталчилгаа, үүрэн телефоны худалдаа, такси үйлчилгээ болон худалдааны чиглэлээр нэлээд олон салбар руу орсон ч амжилт олоогүй ч эрэлхийлсээр, ажилласаар байсан гэнэ. Түүний хувьд мэдээлэл технологийн менежментийн хүн хэдий ч бизнест хөл тавьсных барилгын салбарт “хүч” үзэхийг зорьсон нь түүнийг их зүйлд сургасан гэдэг.

Учир нь мань хүн барилга руу ороход ажилчид олдохгүй, инженерүүд нь түүнийг залуу хүүхэд учраас тоохгүй, тэр өөрөө юу ч мэдэхгүй үе байжээ. Тиймээс өөрөө бүхнийг хийж үзэхийн тулд бэлтгэл ажил болгож зуслангийн байшингаас барилгын компанийн суурийг цутгаж байсан байна. Тэр ердөө хоёр жилийн дотор 200 гаруй зуслангийн модон байшин барьсан нь туршлага хуримтлуулах том боломж байж. Харин одоо бол барилгын салбарт тэргүүлэгч компаниудын нэгийг толгойлж явна.

Б.Одсүрэн эгээ л “Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг бүхнийг өөрийн гараар хийж, бүтээж ирсэн учраас бизнесийн салбарын зовлон бэрхшээлийг гаргууд сайн мэддэг болж, бас ч үгүй төр хувийн хэвшлийн харилцаа, түүнд гардаг бэрхшээлээс ч яавал гарч болдгийг ч судалж. Товчхондоо элдүүр нь ханасан сур шиг бизнест хор нь гарч, туршлагажсан нэгэн болжээ. Тиймээс ч түүнд бодлогын түвшинд ажиллах туршлага хангалттай хуримтлагдсаныг ашиглах цаг нь аль хэдийн болжээ.

Source : erennews.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close