ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хятад хуванцар шанагаар цайгаа самардаг бол одоохон болих хэрэгтэй учир нь…

Та Хятад хуванцар шанагаар цайгаа самардаг бол одоохон боль❗️❗️❗️ Үүнийг нэг унш!👇🏼👇🏼👇🏼

Та Хятад хуванцар шанагаар цайгаа самардаг бол одоохон боль❗️❗️❗️
Үүнийг нэг унш!👇🏼👇🏼👇🏼

Ганцхан шанага!!!

Хувь заяаны аяга, эсвэл тогоо гэж ярьдаггүй. Шанага гэдэг үр хүүхэд хайртай хүмүүстээ хоол, цайгаа аягалж өгдөг айлын гол хэрэгсэл. Монголчууд шанагыг дээшээ харсан сав хэмээн үзэж охиныхоо инжинд өгдөг ёс зарим газруудад бий.

Нөгөө талаараа хамгийн халуун зүйлрүү дүрдэг хөдөлмөрийн багаж. Гэтэл бид буцлам халуун хоол цайгаа, хуванцар шанагаар хутгах тохиолдол маш их байна.

Найрлага нь тодорхойгүй сав суулганууд манай улсад орж ирдэг нь өнөөх л төрийн хяналт сулынх.
Манайхны хэрэглэж байгаа хуванцар шанагыг ихэвчлэн HDPE /өндөр нягтралтай полиэтилен, PP /полипропилен/ гэсэн хоёр хуванцараар хийдэг.

Энэ нь 180 хүртлэх градусыг тодорхой хугацаанд тэсвэрлэх бөгөөд удаан хэрэглэсний дараа халуун тэсвэрлэх чадвараа алдаж дахин боловсруулах тусам хатуурч, шинж чанар нь өөр болдог.

Хоол хийж буй тогооны ёроол жишээ нь 300 хүртлэх градус хүрнэ. Зарим айлын хуванцар шанага тогооны ёроолтойгоо харьцсаар хайлчихсан байх жишээний. Хуванцар хайлснаар диоксин, фуран, хүнцэл, полихлорт бифенилууд зэрэг нэр төрлийн химийн хорт бодисууд хоол цайгаар дамжин бидний хоолойгоор давж байна гэсэн үг.

Эдгээр бодис нь бүх төрлийн хорт хавдар, элэгний өвчлөл үүсгэх, нөхөн үржихүйн системийн ажиллагааны системийг гэмтээж урагт нөлөөлөх зэрэг маш олон төрлийн хорт уршигтай. Гэтэл бид ийм хор, хөнөөлтэй зүйлээр үр хүүхэддээ халуун хоол, цайгаа аягалсаар байх уу?

Хайртай хүмүүсийнхээ ирээдүйн хувь заяаны шанагыг нь хайрлахын тулд эрүүл мэндийг нь хайрлая!!! Ганцхан шанага сольсоноор та бид ирээдүйгээ өөрчилж чадна!!!

Шейрлэж найз нөхөдтэйгөө хуваалцаарай

Д.Ган- Эрдэнэ

Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо-ны Дэд тэргүүн.

МОГ Пластик ХХК-ны Захирал

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close