ЗөвлөгөөНийгэм

ХАЙРТАЙ ХҮН НЬ ДЭРГЭД НЬ УДААН БАЙГААД ИРЭХЭЭР ҮНЭ ЦЭНИЙГ НЬ МАРТЧИХДАГ

ХАЙРТАЙ ХҮН НЬ ДЭРГЭД НЬ УДААН БАЙГААД ИРЭХЭЭР ҮНЭ ЦЭНИЙГ НЬ МАРТЧИХДАГ

ХҮН ДЭРГЭД НЬ УДААН БАЙГААД ИРЭХЭЭР ҮНЭ ЦЭНИЙГ НЬ МАРТЧИХДАГ.

ЧИНИЙ ДЭРГЭД БАЙГАА ЭМЭГТЭЙ ХИЧНЭЭН ҮЗЭСГЭЛЭНТЭЙГ, ЗҮҮДЭНД ЧИНЬ ШИВНЭЖ ХЭЛЭХ ЮМСАН. САЯХАН НАЙЗТАЙГАА ХАЛЬТХАН Л ДУРДААД ӨНГӨРСӨН ЮМ.

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУРЛАЛ ЯМАР ХҮЧТЭЙ БАЙДАГ ТУХАЙ, ЯЛГААГҮЙ БИ Ч БАС ХҮЧИЙГ НЬ МЭДЭРСЭН. ТА НАР АНЗААРСАН БОЛ БҮСГҮЙ ХҮН ДУРЛАХААРАА ЗҮГЭЭР Л СОХОРЧИХДОГ, ЮУ ХИЙЖ БАЙГААГАА Ч МЭДДЭГГҮЙ МЭДСЭН Ч ТООДОГГҮЙ. ТИЙМ Л ХҮЧТЭЙ БАС ҮНЭНЧЭЭР ДУРЛАЖ ЧАДДАГ ХҮМҮҮС.

ДУРЛАСАН ЭМЭГТЭЙ ХҮН, ИТГЭЛИЙНХЭЭ ЧАВХДАСЫГ ТАСАРТАЛ ТЭВЧИЖ, СЭТГЭЛЭЭ СЭМЭРТЭЛ ХАЙРЫНХАА ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ ЮМ. ХАРИН НЭГ НУРАН УНАХ Л ЮМ БОЛ ЭРГЭЖ ӨНДИЙДӨГГҮЙ АЖ. ИЙМ БОЛОХООР ЯМАР Ч ЭР ХҮН ХАЛУУН ХАЙРАНД БЯЛУУРЧ ТҮҮНДЭЭ ЦАТГАЛДСАНЫ УЛМААС ӨНӨӨХ БҮСГҮЙНХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ МАРТДАГ ГЭЖ БАЙГАА.

УГ НЬ БОЛ БАЙГАЛИЙН ХУУЛИАРАА ЭР ХҮН АМЬДРАЛЫГ ЖОЛООДОХ ЁСТОЙ ЮМ. ХАРИН АМЬДРАЛ ДЭЭРЭЭ ЭНЭ БҮХЭН НЬ ЭСРЭГ БАЙХ НЬ ЭЛБЭГ. ХОРВОО ДЭЭРХ ХАМГИЙН САЙХАН МЭДЭРЧ БОЛОХ ЗҮЙЛ БОЛ ХАЙРТАЙ ЭМЭГТЭЙГИЙНХЭЭ ХАРЦАНД ЭРХЛЭХ ЮМ. ЭНЭ ИХ ИТГЭЛ, НАЙДВАР, ҮНЭ ЦЭНИЙГ ЯАЖ ДААЖ ЯВАХ НЬ Л ЧУХАЛ. ТИЙМЭЭС ЗАЛУУСАА ЯМАР Ч МААЗРАЛ ҮЛ ОЙЛГОЛЦОЛ БАЙСАН Ч ХҮНДЛЭЛИЙН ЗУРААСЫГ БҮҮ ДАВААРАЙ.

БАС НЭГ Л ЗҮЙЛИЙГ САЙН ЦЭЭЖИЛ, ДЭРГЭД БАЙГАА ХҮНИЙХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ БҮҮ УНАГАА.
БУСДЫН ДЭРГЭД ХАЙРТАЙ ХҮНИЙХЭЭ ТАЛААР ГАНЦ Ч МУУ ҮГ УНАГАА. ХАЖУУДАА БАЙГАА ДЭЭРЭЭ АМЖИЖ ХАЙРЛА.ҮГНИЙ ӨӨНӨӨС Л ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ ХАНХАЛДАГ.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close