ЗөвлөгөөСонирхолтой

INTROVERT хүний 15 шинж (зожиг гэсэн үг биш)

INTROVERT хүний 15 шинж (зожиг гэсэн үг биш)

INTROVERT ГЭХ ХҮМҮҮСИЙН ТУХАЙ Дотогшоо – Introvert (зожиг гэсэн үг биш) хүний 15 шинж:

1. Тэд ганцаараа инээж чаддаг. Бусдын анзаарч байгаагүй юмыг ажигладаг учраас хамгийн алдартай хошин шогчид дотогшоо хүмүүс байдаг

2. Тэд ганцаараа байж гэмээнэ цэнэглэгддэг. Гэхдээ хүмүүсээс зугтдаг гэсэн үг биш. Үнэнч харилцаа, сэтгэлийн яриаг үнэлдэг болохоор хуурмаг өнгөний харилцаа, баахан хуурамч найзуудаас ядардаг

3. Бодитой юм ярих дуртай. Цаг агаар, мэдээ, технологи тоглоом, бусдын тухай хов жив гэх мэт юм сонирхол татахгүй. Чамд надад бидэнд хамааралтай юм л ярихыг хүсдэг

4. Хүнд дурлаж хайрлавал сэтгэлээсээ гүн ханддаг. Өөрөө хүнээс тийм хайр хүсдэг шигээ, бусдад тэгэж ханддаг. Нээгээгүй талаа хуваалцдаг

5. Нөхөрлөнө гэдэг бол маш том асуудал. Хүнд итгэж хандсан бол гадагшаа хүмүүстэй адилгүй. Удаан танилцана ойртоно, аль болох үнэнч байхыг хичээнэ, холдох гэж удна, хаяхаа хүрвэл эргэж харахгүй орхино

6. Төлөвлөгдөөгүй зочин, урилга, харилцаанд үнэн дургүй. Гол нь өөрөө стресстдэг, зугтахыг хичээдэг. Маш таагүй мэдрэмж

7. Ядардаггүй, гэхдээ юунаас болж ядрав гэдэг л гол асуудал. Гүн бодол санаандаа хэзээ ч ядардаггүй мөртлөө гадны утгагүй өнгөц харилцаанд дургүйцэх үедээ ядарсан дүр гаргадаг. Дотно хүмүүсийнхээ дунд алж өгнө

8. Хүүхдүүдтэй байхдаа тэдний сэтгэлзүйн онцлогийг мэдэрч маш сайхан харилцаж чаддаг, гэхдээ удаан биш. Барагтай хамт тоглохгүй, харин ярилцах дуртай

9. Байнга ганцаардмал байхгүй ч гэсэн, бүх юмнаас өөрийгөө тусгаарлах үе зайлшгүй гардаг. Хэрэгтэй хэрэггүй яриа хөөрөөнөөс залхана. Тэгээд буцаад ирнэ

10. Дандаа өөрийгөө гэх хүмүүст үнэн харшилтай. Ихэнхдээ бусдад сэтгэл санааны дэм өгдөг ч, илт өрөвдүүлэх юмүү анхаарал татах гэсэн сэдэлтэй хүмүүсээс зайгаа барьдаг

11. Хэзээ ч шууд утсаар ярихыг таалдаггүй, ялангуяа сайн мэддэггүй юмуу хүсээгүй үедээ. Мессэж бичсэн нь дээр. Тухайн үеийн сэтгэл санааны байдал нь хүнтэй харилцахаас илүү чухал

12. Барагтай бол бусдыг хүний өмнө муулж элэг доог болгохгүй. Ажиглана, дүгнэнэ. Гэхдээ нэр цохож муулж, амьдралаар нь тоглохгүй, ашиг олохгүй. Юутай ч хүн гэдэг талаас нь гүн бодолцдог, муулуулж байгаа хүний талд зогсох нь элбэг

13. Ажлын орчинд хэт хяналт юмуу задгай нөхцөл бүтээмжийг нь бууруулдаг. Хүн болгон юм бүхэнд нь оролцох, мэдэхгүй юмаа мэддэг юм шиг бурах нь ажлын дуршлыг бууруулдаг

14. Дотогшоо хүн байнга дотроо ямар нэг юм бодож байдаг. Байнга инээмсэглэхгүй, яриа хөөрөөгүй, асуултад чинь шууд хариулахгүй байж магад. Муу тамиртай гэсэн үг биш, сэтгэл санаа нь доор байна гэсэн үг биш, тэр өөр юманд анхаарлаа төвлөрүүлсэн гэсэн үг

15. Шаардлага гарвал, цаг нь таарвал дотогшоо хүмүүс сайхан хөгжиж бусдыг хөгжөөж чаддаг. Гэхдээ үргэлж хаана хэнтэй гэдгээс л шалтгаалдаг

Эцэст нь, хэн ч, хаана ч, юу ч байж чадна. Гэхдээ сэтгэлээсээ юу? Дотогшоо гадагшаа хүмүүс энд л ялгардаг… #viaIntrovert

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close