НийгэмСонирхолтойЭрүүл мэнд

Хүүхдийнхээ даалгаврыг хийлгэж байгаад зүрхний шигдээс болжээ

Хүүхдийнхээ даалгаврыг хийлгэж байгаад зүрхний шигдээс болжээ

Хятад улсад 36 настай нэгэн эмэгтэй хүүгийнхээ тооны хичээлийн гэрийн даалгаврыг нь хийлгэж байгаад зүрхний шигдээс болж, эмнэлэгт хүргэгдсэн тухай Asia One мэдээллийн цахим сайт мэдээлжээ.

Хэрэг явдал Хубей хотод болсон байна. Эмэгтэй гуравдугаар ангид сурдаг хүүдээ тооны дүрмийг хэд хэдэн удаа тайлбарласан ч хүү ойлгоогүй гэнэ. Үүнд нь бухимдсан ээжийн зүрх гэнэт хүчтэй цохилж, амьсгалахад хүнд болсон гэж тэрбээр ярьжээ.

Нөхөр нь тэр даруйд эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар эмэгтэйд зүрхний шигдээс гэсэн онош тавьсан байна. Азаар эмч нар эмэгтэйн амийг аварч чадсан аж.

Тэрбээр хүүгийнхээ хичээлийг хийлгэх үед уурлаж, бухимдах тохиолдол байнга гардаг ч ийм ноцтой үр дагаварт хүргэнэ гэж төсөөлөөгүй гэжээ.

Source : news.zindaa.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close