LifestyleЗөвлөгөөНийгэм

Гэр бүлд хэрэгтэй өвөг дээдсээр уламжилж ирсэн

Монгол хүний ёсонд ийн заасан бөлгөө. Хичээж явагтун!

Эцэг хүний 5 эрдэм

1. Уужим ухаан

2. Хатан зориг

3. Бат журам

4. Өрх гэрийн түшиг

5. Үр хүүхэдийн сүр сүлд

Эхнэр хүний цээрлэх таван гэм:

1. Эр бусдыг сэтгэх

2. Атаа жөтөө өвөрлөх

3. Муу санаа агуулах

4. Харамч байх

5. Зохилдохгүй үйл үйлдэх

Гэрийн эзний 5 журам

1. Алсын хараа

2. Холч ухаан

3. Өршөөнгүй сэтгэл

4. Эв найр

5. Эрхэм ёслол

Эцэг хүний хориглох 8 зүйл

1. Бор дарсанд үл шунах

2. Болчимгүй үгэнд үл автах

3. Болох болохгүй хэргийг үл сэдэх

4. Богд чингисын сургаалд үл тэрслэх

5. Үр хүүхэдээ үл хараах

6. Үнэн ханийг үл гомдоох

7. Үйлийн хэцүүгээс үл шантрах

8. Үйтэн хуарын өнгөнд үл автах

Эх хүний 9 эрдэм

1. Өнгөнд цэвэр

2. Үйлэнд уран

3. Үрд энэрэлтэй

4. Үргэлж цэмцгэр

5. Ханьдаа түшигтэй

6. хадамдаа элэгтэй

7. Найрандаа дуутай

8. Настанд ерөөлтэй

9 . Нартад буянтай

Эхнэр хүний 8 хориг цээр

1. Эхнэр эмэгтэй хүн нь эцэг эх,эр нөхөр айлчин гийчнийг үл хүндлэхийг цээрлэх

2. Эхнэр хүн үс зүс,биеээ чанд хаяхыг цээрлэх

3. Үр хүүхдээ асарч энэрэхийг,огоорохийг цээрлэх

4. Хов зөөж хэрүүл өдөхийг цээрлэх

5. Үйлд муу байхыг цээрлэх

6. Эхнэр хүн эрт унтаж,орой босохыг цээрлэх

7.Эхнэр нь эрийн ар худрагаар бусадтай самуурахыг цээрлэх

8.Залхуу назгай гэр орноо хөглөрүүлэхийг цээрлэх

Хүүхэд хүмүүжүүлэх 10 зарчим

1. Хүүхдээ зөв хайрла

2. Хүүхдээ хамгаалж яв

3. Хүүхэддээ сайнаар үлгэрлэ

4. хэл

8. Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө

9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу

10. Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга

Хүүхэд сургах 4 зарчим

Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана

Хэлж чадмагц эрхлэх үл гаргана

Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна

Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих, эцэг эхээ хүндэтгэхийг сургана.

Хүүхдийн цээрлэх 6 зүйл

1. Гашуунаар бүү тэтгэ

2. Амттанаар бүү цутга

3. Өнгөнд бүү гялбуул

4.Тансагт бүү умбуул

5. Улайг бүү үзүүл

6. Нойронд бүү автуул

Монгол хүний ёсонд ийн заасан бөлгөө. Хичээж явагтун!

Эрхэм сайн хөвгүүний ёсон:

Эцгийн сургаалаар явагч, эрдэм сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй, шударга хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.

Асар муу хөвгүүний шинж:

Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас ихэсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн муу хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.

Эрхэм сайн охины шинж:

Сайхан гоо зүстэй, санаа сэтгэл номхон дөлгөөн, саруул ухаантай, эхийн сургаалаар явагч, эгч дүүтэйгээ эвтэй, эсгэх оёход уран, алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичээн хадгалаад, ахас ихэсийг зэргээр хүндлэгч, уур хилэнгүй.

Асар муу охины шинж:

Авир дүр нь чөтгөр мэт, ааш зан нь сармагчин мэт, асар их ууртай охин муу, ачит эцэг эхээ сургахад уурлан, ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч, алиа наадгайд маш баясан, айл хэсэгч охин муу, үйл хийхэд дургүй, үг хов хэлэх дуртай, үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч, үл бүтэх, айх ичихийг үл мэдэн, ажиггүй шалиг үг хэлэлцэн, аливаа садар самуун явдалтай, аальгүй.

Хүүхэд хүмүүжүүлэх ёсон:

Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно

Хэтэрхий өнгө үзэмжид дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно

Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно

Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ

Нойронд автуулахаас болгоомжилж эрт босохыг хичээдэг болго

Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга

Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга

Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга

Хов зөөх, илүү үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ

Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга

Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга

Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга

Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга

Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

Монгол хүний ёсонд ийн заасан бөлгөө. Хичээж явагтун!

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close