НийгэмСонирхолтой

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙГООР 50, 100 МЯНГАТЫН ДЭВСГЭРТ ГАРГАХААР СУДАЛЖ БАЙНА

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙГООР 50, 100 МЯНГАТЫН ДЭВСГЭРТ ГАРГАХААР СУДАЛЖ БАЙНА

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙГООР 50, 100 МЯНГАТЫН ДЭВСГЭРТ ГАРГАХААР СУДАЛЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг УИХ-д танилцуулах үеэрээ “мөнгөн тэмдэгтийн дэвсгэртийн хэмжээг нэмэх санал оруулна” гэж мэдэгдсэн. Тэгвэл ирэх жил болох ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 50, 100 мянгатын дэвсгэртийг шинээр гүйлгээнд гаргах талаар судалж, загварууд дээр ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэхийг эдийн засагчид янз бүрээр тайлбарладаг. Зарим нь ханш унагах эрсдэлтэй гэж үздэг.

Харин цаасан мөнгө дунджаар 3.8 жилийн настай бөгөөд бага дэвсгэртүүд өөрөөсөө хэд дахин үнэтэй хэвлэгддэг. Валютын болон алтны нөөц дээр тулгуурлаж, мөн устгалд орсон мөнгөний оронд шинэ дэвсгэртийг сольж гаргавал эдийн засагт нөлөөлөл байхгүй, харин ямар ч нөөцөд тулгуурлахгүй хэвлэвэл тэрэг дүүрэн мөнгөөр талх авч хүрдэггүй Зимбабвегийн жишээг давтах аюултай гэж тайлбарлах хүмүүс ч байна.

Манай Улс 1925 онд орчин үеийн анхны цаасан дэвгэртүүд болох 1, 2, 5, 10, 25, 50, 100 төгрөгийг хэрэглээнд гаргаж байсан бол 1939, 1941, 1955, 1996 онд төгрөгийг шинээр хэвлэж байжээ. 1990 онд Засгийн газрын 20-р тогтоол гарч мөнгөний ханш огцом өөрчлөгдсөн, улмаар 1993 оноос Чингис хааны хөрөг бүхий өнөөдрийн хэрэглээний мөнгөн дэвсгэртүүд хэвлэгдэж эхэлсэн түүхтэй.

Өнөөдөр төгрөгийн валюттай харьцах ханш унасан, бага дэвсгэртийн худалдан авах чадвар багассан тул дэвсгэртийн хэмжээг нэмэх зайлшгүй шаардлага үүссэн гэж Төв банк үзэж байгаа ажээ. Мөнгөн дэвсгэртийг нэмэх асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа биш 2012 оноос хойш яригдаж байгаа сэдэв юм байна. Хэд хэдэн удаа УИХ-ын чуулганд танилцуулахаар төв банк төлөвлөж байсан ч улс төржилтөөс шалтгаалж энэ асуудал шийдэгдэж чадахгүй өдий хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Тэгвэл ирэх жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор энэ асуудлыг цэгцлэхээр төлөвлөж байгаа бололтой. Хамгийн сүүлд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор буюу 2006 онд 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргаж байсан. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор шинээр 50 мянгат, 100 мянгатын дэвсгэртийг гаргахаар судалж байгаа бөгөөд 50 мянгатын дэвсгэртийг гаргах нь бараг баталгаатай болсон гэх мэдээлэл байна. Харин 100 мянгатын дэвсгэрт дээр эцсийн дүгнэлтийг хараахан гаргаж амжаагүй ажээ.

Загварын хувьд урд талдаа уламжлалт ёсоор Чингис хаан, ард талдаа Ардын уран зураач СГЗ Г.Одонгийн нэрт бүтээл болох “Хүрээг чөлөөлсөн нь” гэх зургийг агуулсан байхаар төсөл санаачлаад явж байгаа гэх мэдээлэл ч байна.

Төв банкны тухай хуулийн 7.2-т зааснаар “Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан дэвсгэрт болон зоосон хэлбэртэй байна. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн хэв загварыг Улсын Их Хурал батална” гэжээ. Үүний дагуу УИХ шинэ мөнгөн тэмдэгт гаргах эсэх эцсийн шийдвэрийг гаргах бололтой.

Source : https://www.facebook.com/autotvchannel/posts/639610180058837

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close