ЗөвлөгөөСонирхолтой

Аавууд хүүхдүүдтэйгээ илүү дотно харилцах нь хүүхдийн IQ өндөр байхад нөлөөлдөг

Аавууд хүүхдүүдтэйгээ илүү дотно харилцах нь хүүхдийн IQ өндөр байхад нөлөөлдөг

Аавууд хүүхдүүдтэйгээ илүү дотно харилцах нь хүүхдийн IQ өндөр байхад нөлөөлдөг
Хүүхдэдээ чамайг юу ч болсон хамгаална, чиний талд зогсоно гэдэг мэдрэмжийг байнга өгдөг байх хэрэгтэй. Уйлахад нь тэвэрдэг. Нүд рүү нь эгцэлж хараад инээдэг. Эерэг мэдрэмжийг өгөх тусам хүүхэд өөрийнхөө талаар эерэг төсөөлөлтэй болдог.

Тэр хэрээрээ би ч бас бусад хүмүүст итгэж болох юм байна. Хүмүүс надад хайртай юм байна гэсэн бодолтой болно. Эцэг, эх нь эерэг мэдрэмжүүдийг өгч чадсан хүүхэд сэтгэл зүйн хувьд эрүүл хүн болж хөгждөг. Азийн соёлд аав нар уул шиг, нөмөртэй, ганхахгүй байх ёстой гэдэг. Энэ буруу зүйл биш. Харин Европ соёлд аав нь ээж шиг нь сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх нь хүүхдэд илүү сайн . Энэ нь сэтгэл зүйн чадвар, оюуны чадварт нөлөөлнө гэж үздэг. Аав нар хүүхдүүдтэйгээ илүү дотно харилцах нь хүүхдийн IQ өндөр байхад нөлөөлдөг.

Мөн ах эгч дүү нарын харилцаа сэтгэл зүйд нөлөөлдөг. Ойролцоо насны хоёр хүүхэд муудалцах нь эрүүл харилцаа. Үүнийг зарим сэтгэл зүйчид дотно харилцаа б гэж үздэг. Гэхдээ хэт их муудалцах, өс санах, нэг нэгнийгээ үзэн ядах нь насанд хүрсэн хойно нь сэтгэл гутралтай болгодог ч гэж үздэг.

Хүүхдийн хүмүүжилд аавын оролцоо маш чухал гэж активист судлаач Б.Одсүрэн их хэлдэг түүний хувьд 4 хүүхдийн аав хүүхдүүдийнхаа хүмүүжил сэтгэлзүйн хөгжилд ихээхэн анхаардаг эцэг хүн юм.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close