ЗөвлөгөөНийгэмСонирхолтой

ЗАЛУУСЫН ДОТОР “ОД” АСААСАН ЗАЛУУ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ БАДАРЧИЙН ОДСҮРЭН

ЗАЛУУСЫН ДОТОР “ОД” АСААСАН ЗАЛУУ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ БАДАРЧИЙН ОДСҮРЭН

Орон нутгийн сонгууль болоход гурав хоногийн хугацаа үлдлээ. Мэдээж ирэх дөрвөн жилийн иргэдийн орлого, үйл ажиллагааг чиглүүлэх гол субъектүүдийг сонгох сунгаа учраас намыг нь биш хувь хүнийг нь харж, сонголтоо хийх нь чухал юм.

Улс төрийн өмнөх зүтгэлтнүүд, иргэдийн зүгээс Хан-Уул дүүргээс нэр дэвшиж буй Б.Одсүрэнг онцолжээ. Түүнийг цүнх барьж дарга нарын өмнө дулдуйддаггүй, бор зүрхээрээ гарч ирж байгаа залуу үеийн шинэ төлөөлөл гэдгийг тэмдэглэх нь зөв болов уу.

Б.Одсүрэнг “Метро Девелопмент” группийн үүсгэн байгуулагч гэдгийг нь гадарлах хүн цөөнгүй.

Найман наснаасаа ганзгын наймаанаас бизнесийнхээ гарааг эхэлж байсан тэрбээр тууштай хичээл зүтгэлийнхээ дүнд компани үүсгэн байгуулж, өдгөө 400 гаруй ажилтан болон тэдний гэр бүлийг хариуцан ажиллаж байна. Түүний удирдсан байгууллага монголын зах зээлд хэдийнээ өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож явна. Энэ утгаар улс орноо эмхлэхэд шинэ залуу хүчний манлайлал, оролцоо нэн чухал байна.

Нийслэлчүүдийн хувьд утаа униар, замын түгжрэл мөнхийн сэдэв нь. Тийм байсаар ч ирсэн, байсаар л байна. Байсан асуудлыг өмнөх төлөөлөгчид хэрхэн сайжруулав. Ямар арга зам эрэлхийлэв. Энэ асуултыг иргэн танд нээлттэй үлдээе. Тойргоос тань сонгогдсон төлөөлөгч таны ажил амьдрал, тав тухтай байх орчин нөхцөлийг сайжруулахад юу хийсэн бэ.

Иргэдийн төлөөлөгч гэдэг бидний хүсэл зоригийг илэрхийлэл болж, хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлийг бидний өмнөөс хийх итгэлцлээр сонгогдсон хүмүүс. Эрх баригчдаас хуваарилсан төсвийг зарцуулах зэрэг тодорхой эрхтэй. Тиймээс л сонголтоо зөв хийхийг сануулаад буй хэрэг.

Орон нутгийн сонгуульд дүүрэгт нэр дэвшигчид нийслэлд, сумынх аймагт давхар нэр дэвших боломжтойгоороо онцлог. Нам, эвслүүдийн нэр дэвшигчдээс харахад УИХ-д нэр дэвшээд унасан цөөнгүй хүн удаах шатны сунгаанд дахин өрсөлдөж байгаа харагдана лээ. Мөн улстөрд нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд тодотговол УИХ-ын гишүүдийн цүнх баригчдаас цөөнгүй хүн нэр дэвшиж байгаа гэсэн бор шувуу бий.

Төрийн шат шатны дээд байгууллагад хэн нэгний хамаарал бүхий этгээд бус жинхэнэ мэргэжилтэн, боловсон хүчин гарсан цагт улс шиг хөгжинө. Тиймээс Иргэдийн төлөөлөгчид залуу боловсон хүчнээр хүч сэлбэх цаг нь болсон.

А.Сүх

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close