НийгэмСонирхолтой

Залуусын сонголт “крангүй” шинэ үе

Залуусын сонголт “крангүй” шинэ үе

НИТХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Бадарчийн Одсүрэнг залуус сайн мэдэх болжээ. Мөрөөдлөө бизнес болгож, өөрийгөө бүтээсэн түүнийг олон нийт “Метро Девелопмент Групп”-ийн үүсгэн байгуулагч гэдгээр нь мэддэг байсан бол өдгөө “Насан туршдаа суралцахуй-Хүүхдийн ирээдүй” номын зохиогч гэдгээр нь таних болсон.

Б.Одсүрэн биеэ засаад, гэрээ ч бас засч, бизнесээ тогтворжуулсан нэгэн. Бас ч үгүй бизнесийн салбартаа манлайлагч байж, ололт амжилтаа бусадтай хуваалцахын тулд “Насан туршдаа суралцахуй-Хүүхдийн ирээдүй” номоо нийтэд хүргэсэн. Энэ нь түүнийг хуримтлуулсан туршлагаа ганцаараа ашиглах бус үеийнхнээ үр хүүхдэдээ зааж сургаасай гэсэндээ номоо бүтээсэн.

Бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмрээ оруулж, боловсорч буй ирээдүйд зөвөлгөө илгээж буй Б.Одсүрэн одоо хүрээгээ тэлж улстөрд хөл тавьж байна.

Тэр залуусын дундаас од болон гялалзах нь гарцаагүй. Яагаад гэвэл тэр бүхнийг анхан шатнаас нь эхлүүлж байна. Б.Одсүрэн бусдын адил улстөрд удам залгаж, цүнх барьсны төлөөсөнд крандуулж хөл тавиагүй шинэ залуу, шинэ ОД болж буй.

Нэр дэвших эрхээ “цүнх”-чний урамшууллаар бус урдаа тавьсан зорилго тэмүүллээр, шинэ шийдлийг бий болгох зоримог алхмаар авсан түүнд нам нь итгэсэн.

Харин одоо тэр одыг нийслэлчүүд орон нутгийн сонгуулиар нийтийн төлөө ажиллах итгэл өвөрлүүлэн, НИТХ-ын төлөөлөгчөөр гарааг нь эхлүүлэх л үлдэж байна. Иргэдийн төлөө, нийслэлийн төлөө од мэт ажиллах, улстөрд од болох залуу хүнийг сонгогчид сонирхон дэмжих л үлдлээ.

Шинэ үеийн залууст бие даасан бүтээгч, өөрийн үзэл бодолдоо үнэнч, өөрийн хөдөлмөрөөр бүхнийг бүтээж яваа шинэ хүн хэрэгтэй. Б.Одсүрэн ч яг тэр захиалга.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close