ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хүүхэд гэдийж уйлах, хөлрөх нь #тархины_даралт биш‼

Хүүхэд гэдийж уйлах, хөлрөх нь #тархины_даралт биш‼

💥Хүүхэд гэдийж уйлах, хөлрөх нь #тархины_даралт биш‼

✳Тархины даралт гэдэг нь тархинд ирж буй хүчилтөгрөгч дутагдаж байгаагаас үүсдэг тархины хавантай ижил ойлголт юм. Энэ нь өвчин биш юм.

🙋‍♀️Яагаад тархины даралт ихэсдэг вэ?

🤰Эхийн эрүүл мэндтэй холбоотой шалтгаан:

🎀Ядаргаа

🎀Цус багадалт

🎀Стресс

🎀Агаарын болон хоол тэжээлийн дутагдал

🎀Тонустай байх

👶Төрөлттэй холбоотой шалтгаан:

✔Хүндрэлтэй төрөх

✔Бүтэлттэй төрөх/ хүй хүзүү ороох/

✔Төрөх үед гэмтэл авах /багажаар татуулсанаас үүсэх гэх мэт/

⭕Тархины даралт ихсэхэд хүүхдэд ямар шинж илрэх вэ?

✅Хүүхэд нь нойронд муу байх, толгой халах, чих/үсээ зулгаах, шилээ шөргөөх, цочих, их уйлах, хөлрөх зэрэг зовиурууд нь тархины эмгэгийн шинж огт БИШ юм. Эдгээр хэвийн зүйл.

‼Харин нярайн таталт, төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдах, булчингийн чангарал/сулрал, сэтгэц оюуны хөгжлийн хоцрогдол зэрэг нь хүүхдийн тархины эмгэгийн шинж тэмдэгүүд бөгөөд энэхүү эмгэгийн хүндрэл нь тархины даралт ихсэх, оюуны хомсдол, тархины саа саажилт, тархи усжих, тархины хаван болно.

✴Ямар арга хэмжээ авах вэ?

✅Эх жирэмсэн үедээ тайван, ядрахгүй байж аль болох агаарт сайн алхаж байгаарай.

❌Хүчилтөрөгчийн коктейл, шингэн хүчилтөрөгч хэзээ ч өөрийг тань болон үрийг тань хүчилтөрөгчөөр хангахгүй шүү. Зөвхөн амьсгалж байж хүчилтөрөгчийг авдаг гэдгийг санаарай.

✅Хүүхдийнхээ амьсгалыг чөлөөтэй байлгахын тулд хамрыг тогтмол цэвэрлэж байгаарай.

✅ Удаан уйлуулахгүй байх хэрэгтэй. Хүүхэд их уйлах тусам тархины хүчилтөгрөгчийн зарцуулалт ихэсдэг шүү

✅Агаарт маш сайн байлгах. Агаарт байх хугацаа нь гадна агаарын температур, хүүхдийн нас, биеийн байдлаас хамаарч 5 минутаас эхэлж агаарт байлгах хугацаагаа сунгах хэрэгтэй.

✅Шаардлагатай бол эмийн эмчилгээг эмчийн заавраар хийнэ.

‼ДУРААРАА ЭМ ОГТХОН Ч БҮҮ ХЭРЭГЛЭ. ТАЙВШРУУЛАХ ЭМҮҮД ХҮҮХДИЙН ЭЛГИЙГ ГЭМТЭЭЖ, ГҮН ХОРДЛОГО ҮҮСГЭДЭГ.‼

🔰Хүчилтөрөгчийн хүнд хэлбэрийн дутагдал нь тархины саа гэх эмгэг үүсгэх эрсдэлтэй.

Source : https://www.facebook.com/drmomsmongolia

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close