НийгэмФото мэдээ

Дарханы 139 хүүхдийн бүх шинжилгээнээс коронавирус илрээгүй буюу СӨРӨГ гарлаа

Дарханы 139 хүүхдийн бүх шинжилгээнээс коронавирус илрээгүй буюу СӨРӨГ гарлаа

Сэлэнгэ аймагт үүсээд байгаа шинэ голомтын 1-р хавьтагч болох иргэнтэй хамт Дарханы “Оргил” худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх болон хүсэлт гаргасан нийт 139 иргэнээс урд шөнө /2020.11.13/ авсан PCR шинжилгээнүүдийн хариу бүгд сөрөг гарчээ.

Тодруулбал: Дарханы 139 хүүхдийн бүх шинжилгээнээс коронавирус илрээгүй буюу СӨРӨГ гарлаа. Мөн өнгөрсөн шөнө ОБГ, ЦГ, ЭМГ хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажилласан бол эдгээр иргэдээс авсан шинжилгээний хариу удахгүй гарах бол Онцгой Комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн хариу СӨРӨГ гарсан гэдгийг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Source : mass.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close