LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Охид бүсгүйчүүд ийм залуучуудад үнэн голоосоо дургүй байдаг байна

Нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй шейрлэж найз нөхөдтэйгээ хуваалцаарай

Зоос хоёр талтайг хүн бүр мэднэ. Яг үүний адил хүмүүс өөрсдийгөө бусдад таалагдахаар үйлдэл хийж байгаа гэж итгэдэг ч үнэн хэрэгтээ тэдний дургүйцлийг хүргэхээр, бүр уурыг нь хүргэмээр зүйл хийж байдаг. Ялангуяа эрчүүдийн хувьд бүсгүйчүүдийн анхаарлыг татаж, тэднийг өөртөө татахыг хэт их хичээх тусам тэдний дургүйцлийг хүргэх олон зүйлс хийдэг.

Бүсгүйчүүдийн хэлснээр хэдийн өв тэгш сайхан эр хүн байлаа ч түүнд эмэгтэйчүүдийн дургүй 1 зүйл заавал байдаг гэжээ. Тиймээс та бүхэнд интернет хэрэглэгчдэээс авсан судалгаан дээр дурдагдсан бүсгүйчүүдийн дургүй эрчүүдийн үйлдлүүдийг танилцуулъя.

Сэтгэл хөдлөлөө бүрэн илэрхийлж чаддаггүй, хэт ичимхий залуус

Болзож буй эмэгтэйнхээ дэргэд утсаа гаргаад өөр нэгэнтэй зурвас бичилцээд байдаг залуус.

Том зэр зэвсэг барьсан нүүр зурагтай залуучууд. Энэ нь яг л биеийн тамирын зааланд нүцгэн зурагаа авхуулах, эсвэл том араатны эсрэг буу бариад дайрч байгаа юм шиг л санагдуулдаг. Ийм зурагтай байлаа гээд эрчүүдийг хүчтэй харагдуулахгүй гэж бүсгүйчүүд боддог байна.

Өөр охидын талаар ярьж хардуулах дуртай залуус

Өөрийгөө магтуулж, дөвийлгөх дуртай залуус

Эмэгтэй хүнийг жаахан хүүхэдтэй харьцаж байгаа мэт ханддаг, ярьж байгаа сэдэв нь хэтэрхий амьдралын тухай болдог, хичээл заах гэж ороддог эрчүүд. Ам нээх бүрт өөдөөс аав шиг нь аашилдаг эрчүүдэд

Жинсээ дээш нь татсан, оймс өмсөлгүй хөлийн шагайгаа гаргасан эрчүүд

Болзож буй эмэгтэйнхээ дэргэд хуучин найз бүсгүйнхээ талаар ярьдаг залуус

Машинаа чангаар хаазалж, утаа гарган давхидаг. Эргэн тойрны хүмүүстээ “Гоё машинтай юм аа? – гэж хэлүүлэхийг хүсдэг залуус

Газарт шүлс, цэрээ хаядаг

Таарсан охид бүртэйгээ сээтэгнэдэг залуус

Бүсгүйчүүд хэрэггүй дээ гэж хэлсээр байхад заавал аливаа зүйлийг хийх, эсвэл авч өгөх гээд байдаг залуус

Хэтэрхий даруу, дуугүй эрчүүд тэдэнд таалагдахгүй. Эсвэл өөрийн ололт, амжилтаараа хэт их сайрхдаг эрчүүд

Машин барьж байх үедээ нэг гараа жолооноосоо авдаг залуус. Бүсгүйчүүд тэднийг харж “гайхалтай юм аа” гэж хэлэхээс илүүтэй амьд мэнд харих болов уу л гэж боддог гэнэ.

“Би нэг залуутай уулзтал тэр надад нисгэгч, бие хамгаалагчаас саятан болсон гэж хэлээд бүх зурагаа үзүүлсэн. Үнэндээ бүх зурагаа фотошопоор янзалчихсан байсан” гээд өөрийгөө магтдаг, худалч залууст дургүй гэжээ.

Эмэгтэйчүүд магтаал дунд живэх үнэхээр дургүй. Эхэндээ тэдний гоо сайханыг магтаж, сэтгэлээ илэрхийлэх таатай санагддаг ч байнга, олон удаа давтахад маш их дургүй ажээ. Жишээлбэл :

  • Та үнэхээр үзэсгэлэнтэй юм аа!
  • Маш их баярлалаа
  • Үгүй ээ, үнэхээр хөөрхөн хайр татам юм
  • Та энэ үгийг байнга сонсдог байхдаа?
  • Худлаа байлгүй дээ, яаж ийм үзэсгэлэнтэй эмэгтэйг анзаарахгүй байж чаддаг байна аа гэх мэт.

Гэхдээ зарим үед эмэгтэйчүүд яагаад уурлаж, бухимдсанаа тайлбарлах ч хүсэлгүй байдаг учир тэднийг аргадахад эрчүүдээс мөн ч их хүч шаардагдах хэрэгтэй болдог….

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap