LifestyleЗөвлөгөөСонирхолтой

50 настай эмэгтэйн бичсэн амьдралын тухай 30 сургамж

Нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй шейрлэж найз нөхөдтэйгээ хуваалцаарай

Энэхүү захидлын эзэн эмэгтэй хөхний хорт хавдартай гэдгээ мэдсэнийхээ маргааш өөрийнхөө төрсөн өдрөөр өөртөө зориулан үүнийг бичжээ. Өнөөдрийг хүртэлх амьдралынхаа туршид ойлгож авсан зүйлсээс нь бүрдсэн түүний 30 сургамж ямар ч насны хүнд “Нээрээ л тийм дээ” гэж бодогдуулахаар энгийн бөгөөд үнэн байна. Уншаад үзээрэй, тэгээд чиний амьдралын чанарт үнэн хэрэгтээ юу нь чухал, юу нь чухал биш болохыг эргэн нэг санаарай.

50 настай эмэгтэйн бичсэн амьдралын тухай 30 сургамж

1. Амьдрал шударга бус, гэхдээ л сайхан.

2. Яахаа мэдэхгүй үедээ, зүгээр л дараачийн хамгийн жижиг алхмыг ч болов хий.

3. Хэн нэгнийг үзэн ядаж өнгөрүүлэхэд амьдрал дэндүү богинохон. Нээрээ шүү, дараа нь хайран цаг хугацаа гэж санагддаг юм.

4. Өөртөө хатуурхах хэрэггүй ээ. Өөр хүмүүс тэгдэггүй л байхгүй юу.

5. Маргаан болгонд чи ялах албагүй. Хүмүүс чамтай санал нийлэхгүй тохиолдол байж болно гэдгийг хүлээн зөвшөөр.

6. Хэн нэгний дэргэд уйл. Тэгвэл ганцаараа уйлснаас илүү ихээр тайвширна.

7. Анхны цалингаасаа авахуулаад л тэтгэвэртээ зориулан хуримтлал үүсгэ.

8. Хүүхдүүддээ нулимсаа үзүүлэх нь тийм ч муу зүйл биш.

9. Харилцаа бүхэн ил байх ёстой. Хэн нэгэнтэй харилцаж байгаагаа нуух шаардлага гарвал, эсвэл тэр чамтай харилцдагаа нуух гээд байвал “тоглоомноос даруй гар”.

10. Өнөөдөр л сэтгэл санаагаа тогтоож чадвал чи юуг ч даван туулна.

11. Дуртай, татагдаж байгаа зүйлийнхээ араас хөөцөлдөх замдаа “Болохгүй” гэдэг үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүл.

12. Лаагаа асаа, сайхан дотуур хувцсаа өмс, хамгийн гоё цагаан хэрэглэлээ дэвс. Ийм зүйлсийг ямар нэг онцгой өдөрт зориулан бүү хадгалаарай. Өнөөдөр чинь л өөрөө онцгой шүү дээ.

13. Аливаа зүйлд чадах чинээгээрээ, “тултал” нь бэлтгэ. Харин яг хийх үедээ бүхнийг өөрийнх нь аясаар явуул.

14. Сексийн таашаалын хамгийн чухал эрхтэн бол тархи юм.

15. Бүх л бүтэлгүйтэл, гамшгийн үйл явдлуудыг энэ асуултаар цэглэ: “Энэ бүхэн 5 жилийн дараа гэхэд ач холбогдолтой санагдах уу?”

16. Бүх юмыг, бүх хүнийг өршөө.

17. Бусад хүн чиний талаар юу гэж бодох нь чамд хамаагүй.

18. Цаг хугацаа ихэнх зүйлийг анагаадаг. Цаг хугацаанд “цаг хугацаа” олго.

19. Нөхцөл байдал сайн ч бай, муу ч бай, өөрчлөгдөх л болно.

20. Чамайг өвдсөн үед ажил чинь халамжлахгүй. Харин гэр бүл, найзууд чинь халамжилна.

21. Хааяа гайхамшиг тохиолддог гэдэгт итгэ.

22. Бүр алчихдаггүй л юм бол, юм бүхэн чамайг илүү хүчирхэг болгоод л буцдаг.

23. Хүүхдүүдэд чинь хүүхэд нас нь ганцхан удаа олдоно. Тиймээс чадах чинээгээрээ сайн сайхан дурсамж бүтээж өг.

24. Өдөр бүр гэрээсээ гадагш гар. Гайхамшиг энд тэндгүй өрнөж байдаг.

25. Хэрэв хүн болгон өөрсөддөө тулгарсан асуудлаа нэг дор чулуудаж овоолоод, бусад хүмүүсийнхэд “юу” байгааг олж харвал сүүлд нь бүгд буцаагаад өөрсдийнхийгөө л авах болно.

26. Амьдралыг судалж шинжлэх хэрэггүй. Байгаа цаг мөчдөө л дээд цэгт нь хүртэл амьдраарай.

27. Хэрэгтэй биш, гоё сайхан биш, баяр баясал бэлэглэдэг биш л бол тэр зүйлээс үтэр түргэн ангижир.

28. Атаархал үнэхээр цагийн гарз болсон эд. Чамд хэрэгтэй бүхэн чинь хангалттай ихээр чамд байгаа.

29. Сэтгэл санаа чинь үүлтэй тэнгэр шиг байсан ч, босоод, сайхан хувцаслаад, үзүүлээд өг.

30. Үргэлж гоёмсог баглаа, боодолтой ирдэггүй ч амьдрал бүхэн бэлэг юм шүү.

шейрлэж фэйсбүүкийн найз нөхөдтэйгээ хуваалцаарай танд баярлалаа амжилт хүсье

Source : brightside.me

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close