ДэлхийНийгэмСонирхолтойФото мэдээ

Орон гэргүй Женя Якут гэх эр цахим ертөнцийн тусламжтай олны танил болжээ.

Нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй шейрлэж найз нөхөдтэйгээ хуваалцаарай

Москвад амьдардаг орон гэргүй, гудамжны тэнүүлч Женя Якут гэх эр цахим ертөнцийн тусламжтай олны танил болжээ. Тэрбээр өөрийн амьдралын талаар влог хийдэг. Мөн “Youtube” (Бомж блоггер) хуудас нь 69 мянган дагагчтай бөгөөд бичлэгүүдийг нь дунджаар хагас сая гаруй хүн үзжээ. Мөн түүний “Инстаграм” (Moscowvoodoo) хуудас 2700 дагагчтай. Ихэнх зураг нь 1000 гаруй лайк авчээ.

Женя анхны влог бичлэгтээ Москвагийн аль нэг барилгын муу усны хоолойд лонхтой 10 доллар нууснаар олон дагагчтай болсон. Дараа нь хэрхэн хог ухдаг, хаана усанд ордог, ямар хоол иддэг талаараа 10 орчим минутын бичлэг хийх болжээ. Тэрээр Москва хотын хаанаас хоол үнэгүй идэх, хэрхэн автобусанд мөнгө төлөхгүй явах цаашлаад аль нэг их дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд хэрхэн үс толгойгоо угааж, сахлаа авч болдгийг бичлэгтээ харуулдаг.

Женя Якут барилгын ажил хийхээр Москвад очсон ч бичиг баримтаа алдсан учир тус хотоор тэнүүчлэн амьдрах болжээ. Харамсалтай нь сүүлийн таван жил түүний шинэ бичлэг цахим орчинд нийтлэгдээгүй бөгөөд сошиал дагагчид нь түүнийг 2015 онд нас барсан гэж ярилцдаг байна.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close