ЗөвлөгөөНийгэмСонирхолтой

СЭТГҮҮЛЧ Ш.ЁОЛК залуу сэтгүүлчдэд хандан ийн бичжээ

СЭТГҮҮЛЧ Ш.ЁОЛК залуу сэтгүүлчдэд хандан ийн бичжээ

СГЗ. СЭТГҮҮЛЧ Ш.ЁОЛК залуу сэтгүүлчдэд хандан ийн бичжээ.

Гэртээ суугаад буун дуу сонссон бурхи шиг ёртөнцийн чимээг зурагтаар үзэж сонсч сууна.Коронгиын халдвараас хүн ардаа хамгаалахаар тэмцэж буй бүх албадынхандаа иргэнийхээ хувьд талархаж байгаагаа хэлсү.Харин хэвлэл мэдээллийнхэнд хандахад асуулт асуухдаа дарга сайд нар,эсвэл бүхнийг мэдэгч чадагчийн байр сууринаас дуугаа өндөрсгөж хөмсөг зангидаж байгаад д сүрхий дүр эсгэж ярих юмаа. Зарим нь юм асуух биш бараг тэдэнд үүрэг даалгавар өгөөд байх шиг. Харваас бага жаахан охид бүсгүйчүүд эх шигээ/тухайлбал Амбасэлмаа гуай/ хүмүүсийг ийм тийм мэдээлэл ӨГӨӨЧЭЭ гэх зэргээр дүрэмдэж байх юм.

Бидний өвөг дээдэс бие биедээ хүндгэлтэй хандаж ,”та хэлж хайрлана уу?”,”Айлдаж соёрхоно уу” гэхчилэн эелдэг найрсагаар харилцдаг шүү дээ.Билгүүн номч ир эрдэмтэн Бямбын Ринчен доктор балчир хүүхдийг ч хүндлэн “Та” гэж харьцдаг байсныг санаарай.Дашрамд “Мэдээлэл өгөх” гэдэг нь их л ядмаг орчуулгын модон хэллэг юм шүү

Эмч нар бүр “Өвдөлт өгөх” гэж ярихыг яана.Бас нэг “эх оронч” сэтгүүлч “Биднийг яагаад явуулахгүй байна? Сэтгүүлчид бол дайны талбарт ч явж сурвалжлах үүрэгтэй шүү” гэж байх юм.Зөв.Сэтгүүлчид тийм эрх бий.Дайны талбарт эрэлхэг олон тийм сэтгүүлч амиа өргөсөн. Харин энэ бол арай өөр дайн…

Мундаг сэтгүүлч дайны талбар луу камераа барин /Мандуулаад ч гэж болно/дайрч ормогц мөнөөх гайтай халдварыг нь хүртэж орхивол хайртай үзэгчиддээ бөөн гай тарьж сайхь хэлэх дуртай “Мэдээлэл өгөх”-өөсөө өмнө халдвар түгээгч болоод “Хөгөө хөлдөө чирэх” нь тэр. За ийм нэг хөгийн бодож муугаагаа мэргэн сэтгүүлч дүү нарынхаа сонорт хүргэе. Аан тийм. Сэтгүүлч гэдэг нэрний тухайд бол бодмоор юм бий

Бидний үед сургууль төгсөж ирээд л муу сайн дагалдангаар л эхэлж дадлагажигч,сурвалжлагч,зэргийг дамжин элдүүрээ хангуулж аваад сая л нэг сэтгүүлч,редактор нэр зүүж эфирт гарах эрхтэй болдог байлаав шүү.Тэхлээр өнөөдөр хэнийг сэтгүүлч хэнийг сурвалжлагч гэх вэ? гэдэг бол бодууштай л зүйл.Энэ зарчмыг мөнөөх муу нэр луу данстай үндэсний телевиз радио өнөөхөндөө хагас дутуу мөрдөхчөөн болж байгаа юм шүү

Энд муу сайн ч мэргэжлийн үнэр нь байгаа билээ.Энэ бүхнийг нурших өвгөн ах нь та бүгдийнхээ мууг үзэж,улыг шагайяа гэсэнгүй насан туршаа зүтгэсэн сэтгүүл зүйн өргөн талбар минь цэвэр ариун,сэтгүүлчийн өнөр армийн дайчид маань өндөр мэдлэг,өргөн цаглашгүй эрдэм, нэр төртэй байж түмэн олныхоо хайр хүндэтгэлийн төвд байгаасай гэсэндээ бичлээ. Короновирусийн эсрэг дархлаа тогтоохтой эн чацуу эх хэл,соёлынхоо дархлааг хадгалах явдал чухал шүү багачууд , дүү нар минь!!!

Source : https://www.facebook.com/lhamjav.baatarkhuu/posts/3456021111155394

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close