ЗөвлөгөөНийгэмСонирхолтойФото мэдээ

СУДАЛГАА: Хөл хориог ирэх сарыг дуустал сунгавал 432,600 хүн ажилгүй болно

СУДАЛГАА: Хөл хориог ирэх сарыг дуустал сунгавал 432,600 хүн ажилгүй болно

Монгол Улсад КОВИД-19 өвчин дотоодод бүртгэгдэж, бүх нийтийн хөл хорионд шилжээд буй энэ үе ААН, бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байгаа билээ. Тиймээс МҮХАҮТ 3,530 ААН, бизнес эрхлэгчдээс нөхцөл байдлын судалгааг авч, өнөөдөр олон нийтэд танилцуулаад байна. Судалгааны хүрээнд хатуу хөл хорионы бизнест үзүүлж буй нөлөө буюу ажиллагчдын цалинд орсон өөрчлөлтийг авч үзвэл дараах хариултыг ААН, бизнес эрхлэгчид өгсөн байна. Тодруулбал:

Цалиндаа өөрчлөлт оруулаагүй буюу цалинг 100% олгож байна – 28%

Сул зогсолтоор цалинжуулах буюу цалинг 60% олгож байна – 31%

Цалин олгохгүй байгаа – 41% гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхлэгчдийн 74% нь цалин олгохгүй байгаа бол 14% нь цалингаа 100 хувь олгож байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин судалгааг танилцуулах үеэрээ онцолсон юм.

Мөн судалгаанд оролцсон ААН, бизнес эрхлэгчдээс хатуу дэглэмийн хөл хориог цаашид сунгавал ямар нөхцөл байдалд орох талаар нь асуусан аж. Гэтэл арваннэгдүгээр сарын 12-ноос хойш 7,645 ажлын байр цөөлсөн, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу нэг сар дахиад сунгавал 432,600 ажлын байр цөөлнө. Хэрэв 2021 оны гуравдугаар сарын 1-н хүртэл гурван сараар сунгавал 505,060 ажлын байр цөөлнө гэж хариулжээ.

Хөл хориотой үед бизнест үүсээд буй хүндрэлийг төрлөөр нь харуулбал:

Ажлын байраа хадгалах, цалин тавих – 24%

Зээлийн эргэн төлөлт – 21%

Төр, засгаас гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал – 17%

Түрээсийн төлбөр – 16%

Гадаад түншийн гэрээний үүрэг биелүүлэхгүй байх, гэрээ цуцлагдах – 7%

Зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны зөвшөөрөл авах процесс – 6%

Түүхий эдийн олдоц – 6%

Хамгаалалтын хувцас, хэрэглэл – 2%

Өөрөөр хэлбэл, хувиараа бизнес эрхлэгчдийн 67% нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61% нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй байна.

Source : ikon.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close