LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй болгон төлөвшүүлж ирээдүйд нь нөлөөлөх талаарх зөвлөгөө

Нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй шейрлэж найз нөхөдтэйгээ хуваалцаарай

Ирээдүйд хүүхдээ биеэ даан амьдрах чадвартай, хүчирхэг, ухаалаг нэгэн болгож өсгөхийн төлөө эцэг эхчүүд бүхнээ зориулдаг. Гэвч зарим үед тэдэнд хувийн орон зай, өөрөө бодох хугацаа олгохоо мартах тохиолдол бий. Байнгын анхаарал хандуулж, магтаал хэлэхдээ тунг нь хэтрүүлбэл энэ нь хүүхдийн хүмүүжилд эсрэгээр нөлөөлөх тохиолдол ч гардаг юм. Тиймээс бидний ирээдүй болсон бяцхан үрсээ хэрхэн өөртөө итгэлтэй, зөв хүн болгож хүмүүжүүлэх талаар хамгийн чухал 11 зөвлөгөөг доорх нийтлэлдээ багтаалаа.

Өөрөө турших боломжийг олгох

Хүүхдэд аливаа зүйлийг хийхэд нь туслах хэрэгтэй ч, зарим үед тэдэнд өөрөө бие даан суралцах, хорвоотой танилцах боломжыг олгох хэрэгтэй. Ингэлээ гээд аюултай зүйлсийг туршиж үзнэ гэсэн үг биш. Зүгээр л тэднийг ямар нэг шинэ зүйлд суралцаж байх үед нь ганцаараа байж учрыг нь олох цаг хугацаа өгөх хэрэгтэй юм. Ингэснээр хүүхэд бие даан шийдвэр гаргаж, зөв буруу зүйлсийг ялгаж сурдаг.

Хүүхдээ хэтэрхий их магтах нь аюултай

Хүүхэд өөрийгөө хайрлагдсан, аюулгүй гэдгээ мэдсэний дараа илүү өөртөө итгэлтэй болдог. Харин та хүүхдээ хэтэрхий их магтаж хийсэн зүйлийг “үнэхээр төгс байна” гэх мэтээр хэлэх нь тэдний ахин хийж, сайжруулах, бүтэлгүйтэснийхээ дараа ахин оролдож үзэх сэтгэлийг нь үгүй хийдэг. Амьдралд анхны оролдлогоор бүхнийг төгс хийх боломжгүйг тэдэнд сайтар ойлгуулахын тулд магтахын зэрэгцээ алдааг нь хэлж өгөх, эсвэл алдаагаа засах хугацаа өгөх хэрэгтэй. Хэт их магтаал дунд өссөн хүүхэд шантрамтгай, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөх дургүй, бууж өгөмтгий нэгэн болж өсдөг юм шүү.

Зарим аюулгүй зүйлсийг өөрөө туршиж үзэх боломж олго

Хүүхдээ хэт бөөцийлж ханиад хүрчихнэ гээд гадаа ч гардгадаггүй эцэг эхчүүд байдаг. Жишээ нь: Та 2 настай хүүгээ нэг аяганаас нөгөө аягаруу ус юүлэх гэж байгааг харж зогсоо гэж бодьё. Хэрэв ус халуун биш бол түүнийг үзээд алдахыг нь болиулах гэж яарах хэрэггүй. Тэр мэдээж эхний удаад асгана. Үүний дараа илүү болгоомжтой хариуцлагатай хандаж эхлэнэ. Тиймээс хүүхдээ болж өгвөл өөрөө туршиж үзэн аюултай эсэх эсвэл юу анхаарах хэрэгтэй, үүний үр дүнд юу болох зэргийг нь ухаарч ойлгох боломж өгч байгаарай.

Бид бүгд төгс биш шүү дээ. Ихэнх зүйлсийг олон удаа давтан хийсний дараа л төгс хийж сурдаг. Та өөрийнхөө бага насыг нэг удаа эргэн дэрсаарай. Магадгүй найзуудтайгаа модонд авирч гараа шалбалаад загнуулж байсан л байх. Гэхдээ үүнийхээ дараа та илүү болгоомжтой хандаж эхэлсэн биш гэж үү.

Хүүхдэдээ өөрөө сонгох боломж олго

Хүмүүс насан туршдаа өдөр бүр, цаг тутамд ямар нэг сонголтын өмнө нүүр тулгарч байдаг. Хэрэв та бага наснаас нь эхлэн хүүхдийнхээ өмнөөс сонголт хийх юм бол таны хүүхэд хувийн амьдралаа зохиосныхоо дараа ч хэн нэгний үгээр, бусдын шийдвэрийг дагаж амьдардаг нэгэн болно. Тиймээс та хүүхдээсээ ямар спортоор хичээллэмээр байгааг нь, юу идмээр байгааг нь, бас юу өмсмөөр байгааг нь асууж болж өгвөл өглөөд өөрөө хувцсаа сонгох боломжыг олгоорой. Ингэвэл хүүхэд юунд дуртай болон дургүйгээ таньж мэдэн, өөрийгөө нээх, өөрийн гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээж сурах зэргээр байнга өсөн дэвжиж байдаг.

Гэр доторх ажлыг хамтдаа хийх

Хүүхдүүд байнга л өөрийгөө зугаацуулж чаддаг. Учир нь тэдний хувьд бүх зүйл шинэ, сонирхолтой байдаг. Гэхдээ зарим зүйлсийг хийж сурахын тулд аав ээжийн тусламж хэрэгтэй шүү дээ. Тиймээс та хоол хийхдээ, гэрээ цэвэрлэхдээ түүнийг хамт хиймээр байгаа эсэхийг нь асуугаарай. Хамтдаа хийх үедээ хувцас хэрхэн зөв эвхэх, гоймон хэрхэн чанадаг, гал зуухны өрөөн дэх зүйлс яагаад аюултай талаар ярилцаж ойлгуулах хэрэгтэй. Тулган шаардаж болохгүй шүү. Ингэвэл хүүхэд гэрийн ажлыг үүрэг даалгавар хэмээн бодож, цаашдаа залхуу болох магадлалтай.

Өөрийн сонирхлыг эцсийн шат хүртэл нь хөгжүүлэхэд тусал

Хүүхэд тань ямар нэг зүйлийг суралцах хүсэлтэй байгааг та анзаарч харвал, тэдэнтэй энэ талаар ярилцаж, дугуйланд явуулж болно. Гэхдээ түр хугацааы дараа сонирхол нь буурах магадлалтай зүйлсийн эхлэлийг тавихдаа болгоомжтой хандаарай. Харин өдөр тутамдаа хийсэн ажил, эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг нь үздэг, тууштай зан суулгахын тулд хүүхдийнхээ тоглож буй тоглоомын эцсийн шат хүртэл нь тоглуулах, хэрэв хувцсаа хурааж байгаа бол бүгдийг нь хураах ёстой шүү гэдгийг нь сануулах хэрэгтэй

Хэрэв хүүхэд тань бүтэлгүйтвэл яах вэ?

Энэ үед тэдэнд маш зөөлөн хандах хэрэгтэй. Магадгүй тооны хүрдээ цээжлээгүй эсвэл тэмцээнд оролцож хүссэн медалиа авч чадаагүй байлаа ч та түүнд хатуурхах хэрэггүй. Энэ үед тэднийг түр хугацаанд тайван орхиж харин дараа нь яагаад алдсан талаар нь ярилцаж алдааг нь ухааруулан, ахин өөртөө итгэх итгэлээ олж авахад нь туслах хэрэгтэй.

Хэтэрхий сүржигнэх хэрэггүй

Таны хүүхэд ямар нэг тэмцээнд ялсан эсвэл бүтэлгүйтсэн байлаа ч хэт сүржигнэх хэрэггүй. Энэ нь хүүхдийг төлөв даруу байдалд сургадаг. Хэрэв амжилт гаргасан бол түүнийг гэр бүлээрээ хооллох үедээ зарлаж, сайшаасан үг заавал хэлэх хэрэгтэй. Харин ямар нэг тэмцээнд ялагдсан бол үүнийг ч мөн адил хоолны үеэр хэлэх хэрэгтэй. Гэхдээ энэ үед түүний сэтгэлийг засаж, дараагын удаад заавал чадна, бууж өгч болохгүй гэдгийг нь ойлгуулаарай. Ингэж өссөн хүүхэд төлөв даруу, өөрийн бурууг ойлгож засаж чаддаг, гэр бүлдээ хайртай, өөртөө итгэлтэй болж хүмүүждэг.

Тэдэнд жинхэнэ хайр, хариу нэхдэггүй гэдгийг ойлгуул

Түүнийг ямар ч алдаа хийсэн хайрласаар байна гэдгээ ойлгуулаарай. Үүнийг та үгээр бус үйдлээр харуулах хэрэгтэй гэдгээ мартаж болохгүй. Хүүхдээ бусдыг хайрлах зөөлөн сэтгэлтэй нэгэн болгож өсгөхөд тэжээвэр амьтан чухал үүрэгтэй учир, хэрэв таны хүүхэд нохойтой болохыг үнэхээр их хүсэж байгаагаа танд хэлбэл татгалзах гэж яараад хэрэггүй.

Хүүхдийн тань зорилго түүний чадамж, боломжийн дагуу биелж болохуйц эсэхийг нягтал

Таны хүүхэд үнэхээр сайн дуулдаг бол түүнийг мэргэжлийн багшид өгч авьяасыг нь эрт илрүүлэх хэрэгтэй. Харин тааруухан дуулдаг боловч сургуулийн жүжигчилсэн тоглолтонд гол дүрд оролцохоор бэлтгэж байгаа бол яах вэ? Та түүнийг бэлдэхэд нь туслах хэрэгтэй. Гэхдээ шалгаруулалтад оролцоод тэнцээгүй гэсэн хариутай гэртээ ирэх үед нь зарим зүйлсийг зүгээр л сонирхол болгон үлдээж болдог гэдгийг ойлгуулаад, түүний илүү сайн хийж чадах зүйлсийг хайж олоорой. Хүүхэд хийж чадаж байгаа зүйлдээ урамшин, ахин оролдох сонирхол нь төрдөг учир эцэг эхчүүдийн зүгээс зөв салбараа олоход нь туслаж, дэмжих хэрэгтэй.

Зөв магтаал

Тэднийг магтахын зэрэгцээ зөв зүйлд сургах үгсийг сонгож хэлэх хэрэгтэй. Жишээ нь: “Өнөөдөр чамайг үдээсээ бие дааж, ямар сайхан үдсэнийг нь ээж нь эмээд нь хэлсэн. Тэр чамайг их сайн байна гэж магтлаа” гэх мэтээр болсон үйл явдлыг оролцуулан, ахин гутлаа сайхан үдэх хүслийг төрүүлэх үгсийг сонгож хэрэглээрэй.

Өөртөө итгэлтэй байхын тулд юу анхаарах вэ?

Канадын сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхдээ өөртөө итгэлтэй нэгэн болгож өсгөхөд хамгийн чухал 3 зүйлсийн жагсаалтыг гаргажээ.

Бусдаас онцгой: Хүүхдийхээ бусдаас илүү чадвар, зан араншинг олж нээн, үүнийгээ үнэлэж сурахад нь туслах хэрэгтэй.

Зорилгоо тодорхойлох: Тэд нэгэнт өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ олсон бол зорилгоо тодорхойлж, амжилт гаргахад нь туслах хэрэгтэй. Тэдэнд байгаа боломжуудын талаар хэлж өгөөрэй.

Туршилт: Хүүхдээ шинэ зүйлийг туршиж, асуудалтай нүүр тулгарч, гарах гарцыг олох боломж олго.

 

шейрлэж фэйсбүүкийн найз нөхөдтэйгээ хуваалцаарай баярлалаа

Source : brightside.me

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close