ЗөвлөгөөЗурхайСонирхолтой

12 ордын хайр дурлалын ЗУРХАЙ

Хонь – Энэхүү дүрэлзсэн их хайрыг бэлгэдсэн сээтэгнүүр ордныхон хайр дурлалын асуудалтай тулгарах үедээ байдлыг гартаа авч, санаачлагатай хандах нь гарцаагүй.

Тэд хэн нэгэн өөрсдийг нь анзаарсныг маш хурдан мэддэг. Харин тэдний анхаарлыг татахын тулд тухайн хүн эрч хүчтэй, сэтгэл хөдлөлтэй байх ёстой.

Энэ ордныхон адал явдалд дуртай байдлыг илэрхийлдэг. Тэдний зан араншинд хуй салхи шиг хайр дурлал тохирно. Хайр дурлалд нь нэмэлт хачир байвал харилцаа илүү бат бөх, хүчтэй байх болно.

Үхэр – Энэ ордны амрагтай болохдоо бэлэн байгаарай. Яагаад гэвэл тэд мэдрэхүйн буюу хүрэлцэхүйн өндөр мэдрэмжтэй, тэднийг бие галбир, гадаад төрхөөрөө эргүүлж чадахгүй л болов уу.

Ихэнхдээ ижил байр суурьтай, нийгмийн байдал нь оюун ухаан, хүсэл сонирхолтой нь нийцсэн хамтрагч тохирно. Материаллаг зүйлсээр илэрхийлэгдсэн сэтгэл хөдлөлийг илүүд үздэг Үхрийнхэн гайхалтай бэлэг барих дуртай.

Ихэр – Хайрлах дуртай, үргэлж оюун ухааны дуудлагад бэлэн байдаг Ихрийнхэн хайрын оргилуун сэтгэлтэй. Тэдний хувьд хальт ярьсан яриа бодит холбоог үүсгэх чухал зүйлд тооцогддог. Сээтэгнүүр, сониуч энэ ордныхон өөртэй нь оюун ухаан, энергийнхээ түвшнээр эн тэнцүү хэн нэгнийг олох хүртлээ маш олон хүнтэй харилцаа тогтоосоор явдаг.

Тэд бүрэн сэтгэл ханамжийг мэдрэхийн тулд сэтгэл хөдлөл, хөрвөх чадвар, урам зоригоо цэнэглэх шаардлагатай болдог. Харин хайж байсан нэгнээ олбол түүнтэйгээ тогтвортой, урт удаан амьдарч чадна.

Мэлхий – Мэлхийний хувьд “Би мэдэрч байна” гэх нь түлхүүр үг. Энэ нь хайр дурлалын асуудалд ч тун тодорхой харагддаг. Уян зөөлөн, дуулгавартай учраас хайртай хүндээ ямар ч зүйл бодолгүйгээр уг мэдрэмжээ харуулдаг.

Тэд хайрлах дуртай бөгөөд тэднийг аль болох сайн ойлгодог хамтрагчтай болохыг хүсдэг. Харин өнгөцхөн, хэт хүсэл тэмүүлэлтэй хүн тохирохгүй. Мэлхийн ордныхон зөн совинтой хэн нэгнийг хайж эрэлхийлдэг. Тэд үнэнч хамтрагч төдийгүй хүүхдэд хайртай, амьдралд дасан зохицох чадвартай хүмүүс.

Арслан – Энэ ширүүн догшин ордныхон дүрэлзсэн, сэтгэл хөдлөлөө илэн далангүй илэрхийлдэг. Тэдний адал явдалд дуртай, хөгжилтэй, асар их эрч хүчтэй байдал эр эмийн ажил хийх үед тодрон гарч ирдэг. Гэхдээ тэдний хайр дурлал болон с е ,к сийн амьдралын хооронд тодорхой зааг бий.

Тэд хамтрагчаараа өөрт нь удирдагч байх боломж олгох, тодоор гэрэлтэж, бие даасан байдлыг нь тодруулах хэн нэгнийг сонгодог. Түүнчлэн нүүрэмгий нэгнийг хайдаг байна. Тэд хувийн амьдрал дээрээ ч хөгжилтэй, өглөгч хүмүүс.

Охин – Охины ордныхонд хамтрагчид нь хэрэгтэй байгааг ойлгуулах чухал. Мэдрэмтгий, эмх цэгцтэй тэд маш сайн хамтрагчид болдог. Хэдийгээр энэ ордныхон хайр сэтгэлээ олон үгээр илэрхийлдэггүй боловч хүсэл сонирхлоо орондоо тодоор илэрхийлж чаддаг.

Тэд олон хамтрагчтай байхаас илүү цөөн, хүчтэй сэрэл мэдрэмжтэй хүмүүстэй байхыг илүүд үздэг. Түүнчлэн амьдралын хамтрагчаа өөрт нь хэр чухал вэ гэдгээс хамааран сонгодог.

Жинлүүр – Зөв ханиа хайж олох нь энэ ордныхны хувьд нэн тэргүүний асуудал. Харин аль хэдийн хостой бол эв найрамдалтай, зохицол бүхий байдлаа бэхжүүлэхийг хүсдэг. Ганц бие Жинлүүрийнхэн бусадтай харилцаа тогтоох хэрэгтэй.

Тэд бүтээлч, хурц тод, тэнцвэртэй бөгөөд хамтрагчаа бүрэн мэдрэх, харилцаанаасаа сэтгэл ханамж авах дуртай. Тэдний дур булаам, үнэнч байдал тогтвортой, гайхалтай харилцааг бүтээж чаддаг.

Хилэнц – Энэ бол одны ордныхны хамгийн сэрэл мэдрэмж ихтэй орд юм. Гайхалтай эрч хүчтэй Хилэнцийн ордныхон дотно харилцааг ноцтой хүлээж авдаг. Тэдний хамтрагч ухаалаг, үнэнч байх ёстой.

Хилэнцийн дур хүсэл харилцан яриа, ажиглалтаар дамжин унтлагын өрөөнд орохоос өмнө оргилж байдаг. Нэг л удаа гүн дурлавал үхэн үхтлээ үнэнч байж чаддаг. Тэд хамтрагчдаа итгэл, хүндэтгэлийг удаанаар, гүйцэд мэдрүүлэх хэрэгтэй болдог.

Нум – Энэ ордныхон хамтрагчтайгаа хөгжилдөх дуртай, алиа байхыг хүсдэг. Дүрэлзсэн, юуны ч талаар ярих чадвартай, нийтэч хүмүүс тэдний хамтрагч болоход тохиромжтой. Тэдний хайр олон солигддог учир унтлагын өрөөндөө ч олон төрлийн царай харах нь бий.

Гэхдээ жинхэнэ хайр ирэх үед бүх зүйл бүхэлдээ өөрчлөгдөх болно. Тэд сонгосон хүндээ үнэнч, шударга хандаж, хуурах асуудал гаргахгүй. Тэдний хамтрагч ухаалаг, мэдрэмжтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай байх ёстой. Энэ ордны түлхүүр үг нь “Би ойлгож байна”.

Матар – Матар бол ихэнхдээ удаан боловч тогтвортой хамтрагч болж чаддаг. Та тэднийг хаа сайгүй үсэрч цовхорч явааг барагтай бол харахгүй. Харилцааг эхлүүлэхдээ алхам алхмаар ахидагаараа онцлог. Тэдний зан араншинг тодорхойлох цөөн хэдэн үг л байдаг.

Матрын ордныхон үйл хөдлөлийг үнэлдэг бөгөөд үүгээрээ өөрийн сэтгэл хөдлөлийг ч гайхалтай илэрхийлдэг. Түүнчлэн гайхалтай гэнэтийн бэлэг баригчид.

Хумх – Сэтгэхүйн өдөөгч нь тэдний хүчтэй шунал тачаал. Хайр дурлалын асуудлын хувьд, тэдний илэн далангүй байдлыг үргээгээд хаячихгүй хэн нэгэн л хамгийн сайн хамтрагч болно. Нээлттэй, нийтэч, мөрөөдөмтгий, эрсдэлд дуртай гээд л бүх чанарууд энэ ордонд холилдсон байдаг.

Тиймээс энэ их хувирамтгай зан чанарт удаан хугацаанд дасан зохицох үнэнч, энэрэнгүй сэтгэлтэй нэгэн л тэдний хамтрагч болж чадна.

Загас – Үнэнч, уян зөөлөн, өглөгч уг ордныхон дотно харьцааг гүн гүнзгийгээр ойлгож, санаж явдаг. Тэд дүрэлзсэн хамтрагчид учир өөрсдөд нь бас жинхэнэ мэдрэмж төрүүлэх хамтрагчтай болохыг хүсдэг. Хурдан өнгөцхөн харилцаа тэдэнд тохирдоггүй.

Харин жинхэнэ харилцаанд үнэнч, итгэлтэй байж чаддаг. Тэд бусдад хайр түгээх дуртай бөгөөд тэдний хайр сэтгэлийн сонирхолд хэт төгс хүн гэж үгүй.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap