ДэлхийСонирхолтой

0 доллар буюу ямар зардалгүйгээр бүтсэн кино бокс оффисыг тэргүүлжээ

0 доллар буюу ямар зардалгүйгээр бүтсэн кино бокс оффисыг тэргүүлжээ

Цар тахлын улмаас томоохон кино компаниудын уран бүтээлүүд дэлхий даяар нээлтээ хийж чадахгүй байгаа билээ. Тэгвэл энэхүү боломжийг ашиглан 0 ам.доллараар буюу ямар ч зарлагагүй бүтсэн аймшгийн кино нээлтээ хийсэн эхний өдрөө 25 мянган ам.доллар олж АНУ-ын бокс оффисыг тэргүүлжээ. Энэхүү киног ютубер, жүжигчин Эрик Табах болон кино бүтээгч Кристиан Нилссон нар таван хоногийн дотор бүтээжээ. Нийт 29 минут үргэлжлэх Unsubscribe аймшгийн киног Zoom гэх видео дуудлага хийдэг программыг ашиглан хийсэн бөгөөд гол дүрд нь жүжигчин Чарли Тахан тогложээ.

Хамгийн хачирхалтай нь энэхүү кино нэг л өдрийн хугацаатай, ганц кино театрт нээлтээ хийн хоёрхон хүн үзсэн байна. Магадгүй танд яаж ганцхан кино театрт нээлтээ хийн хоёрхон хүн үзэж байхад 25 мянган ам.долларын ашиг олов гэсэн бодол төрч байгаа байх. Тэгвэл тус киног бүтээсэн Эрик Табах болон Кристиан Нилссон нар өөрсдөө кино театрын заалыг түрээслэн киногоо гаргаж мөн өөрсдөө бүхий л суудлынх нь тасалбарыг худалдан авч хоёулаа үзсэн байна. Тэдний гол зорилго нь өөрсдийн бүтээсэн киногоо бокс оффисын жагсаалтанд тэргүүлэхийг харах байсан гэнэ.

Энэ тухай тус киног бүтээсэн Эрик Табах ярихдаа “Эхэндээ бокс оффисын зүгээс бидний киног зөвшөөрөхгүй, ямар ч баталгаагүй кино гэж үзэж байсан. Бид тэдэн рүү жүжигчдийнхээ зургийг явуулж батлахыг хичээж байсан боловч тэд эргэлзсээр байсан. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр бидний киноны талаар мэдээ гарч эхлэхэд л тэд хүлээн зөвшөөрсөн. Одоо бол манай кино IMDb дээр номер нэг болсон. Бид нээлтээ хийсэн даруйдаа л бокс оффисыг тэргүүлсэн” хэмээжээ.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close