LifestyleНийгэмСонирхолтой

Малчдын өнөөгийн байдал !!

Малчдын өнөөгийн байдал !!

Малчдын өнөөгийн байдал Тэд өдөр шөнөгүй, хагас бүтэн сайнгүй, жилдээ бүр нэг сар ч амардаггүй. Тэд хоцрогдсон. Техник технологиос хол 12V-ийн зурагтаа л үздэг. Яагаад гэвэл хөдөөнийхний ахуй амьдрал, амьжиргааны асуудлыг хаячихсан. Тэд эрүүл мэндээ олигтой эмчлүүлж чаддаггүй. Жор бичсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэгчээр нэг нэгнээсээ суралцаад явж байдаг. Бүр хүнд өвдөөд хотод ирэхэд нь “харьяалалгүй хүн үзэхгүй гээд” дүүргийн эмнэлэг хөөдөг.

Улсын 1, 2, 3-р төв эмнэлэг нь болохоор бөөн оочир. Хэдхэн хоногоор ирсэн тэдэнд энэ маш том асуудал. Арай гэж үзүүлбэл эмч нар нь ярваганаад, танил талгүй, онцгүй хувцастай болохоор нь тоодоггүй. Мэс заслын цаг авах ёстой үед “Та болоогүй байна, танаас илүү үхэх гэж байгаа хүмүүс байна. Одоо гар” гээд хөөдөг. Хувийн эмнэлэгт үзүүлэхэд зөвхөн эмчийн үзлэг нь л 55’000₮ гэдэг. Энэ тэдэнд их мөнгө. Тэгээд шинжилгээ, эм тан гээд дор хаяж сая орчим төгрөг болдог…
Тэд яагаад мөнгөгүй гээч

Уг нь тэд нар чинь хэдэн мянган малтай хотын хөөрхий хүмүүст үнэтэй зардаг новшнууд шдээ Гэтэл үгүй ээ…
Малаа зарах процес нь, сумандаа бол 1, 2-оор нь зарж болно. Харин ахиухан мөнгө олъё гэхээр Жишээ нь: 100 хонь ачаад хот руу явахад ачааны машины замын зардал 500’000₮, Мал нядалгааны газар 500’000₮ дунджаар. Тэгээд наашаа ирж дэнжийн мянгын ченжүүдэд зарна. Нэг хонь 100’000₮ л болдог. Арьс ширийг нь бүр авахаа больсон. Хааяа нэг өлөнг нь 500 төгрөгт өгвөл их юм. Тэгээд нөгөө бөөн мөнгөтэй болно гэж хот руу орж ирсэн хүмүүс 9 сая төгрөгтэй болоод, тийм ийм хэрэгтэй юм аа авъя гээд хоосон шахуу буцдаг юм даа чааваас…

Тэд харин 100 хонио яаж өсгөдөг гээч …. Хавар төлөө авна. Цас өвдөгнөөс дээш давсан үед гэртээ оруулаад ч хамаагүй малаа амьдруулна. Тэгсэн ч маш их үхдэг. Бүхэл бүтэн 90 хоног байгалиа аргадаж, малаа амьдруулах гэж хичээнэ. 6-р сард хонь хургаа хяргана. Өдрийн халуун нарнаар кола уугаад сүүдэртэй байшинд хэвтэж байдаггүй юм. Тэд ноосон дунд өдөржин халуун наранд суудаг.+30 хэмд ч хамаагүй. Тэгээд орой нь үнээгээ саана, өглөө нь бас үнээгээ саана. Ноос хяргаж байх хоорондоо тугалаа үхэртэй нийлүүлэхгүй гэж харна.. Бас гүүгээ саана. Хоёр цаг тутамд.

Намар хомоол түүнэ, өвс хадна. Өвөл малдаа өгөх. Үнээ саах бол үргэлжилнэ. Өглөө оройгүй. Өвөл -20-оос -40 хэмд хонио өдөржингөө хариулдаг… Тэгээд хотод авчирч зарж байгаа хонинууд гурваас дээш настай байх нь ойлгомжтой. Тэдний 3с дээш жилийн хөдөлмөрийг ийм мөнгөөр үнэлдэг гээд төсөөлдөө… Төр засгийн буруу бла бла… гээд бөөн хэрүүл болоход өмнөх ажлаа сайн хийгээд явж байвал болно доо гэж боддог байлаа би. Гэтэл үнэхээр төр засаг улс орноо гэдэг бол ийм арчаагүй байдал байх болов уу… Үзэн ядаж байна. Үзэн ядаж байна.

Тэд нар харин хэдхэн цагийн дотор тэр 9 саяыг олдог байх… Малчдаас нэгдсэн системээр малыг нь аваад зохих ёсны үйлдвэрт нь арьс шир, гэдэс дотрыг нь боловсруулаад хотын хүмүүстээ ч боломжийн үнээр махыг нь өгөөд малчдаа ч дэмжиж, үйлдвэрлэлээ ч дэмжиж болдоггүй юм байхдаа.

Үнэхээр уур хүрч байна.  Бүх юм Хятадтай хамаатай, хятадууд мах авахгүй байгаа гэнээ, махны үнэ бүр буурчхаж, хятадууд эмээлтэд боловсронгуй мал нядалгааны газар нээж, Хятадад хувцсаа хийлгүүлье, Хятадад…. Өөрсдөө хийе л дээ.

Хүмүүс юу ч мэдэхгүй байж хөдөөний малнуудын оочрыг гэнэ. Сая хэд хоног.
Та хэд тийм овоо техник технологиороо хоцрогдоогүйгээрээ сайн зохион байгуулчих нь яасын…
Бас хэнээс ч гуйхгүй өөрсдийгөө болгодог, өв соёлоо хадгалж яваа хүмүүс шүү тэд…

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close