Элгийг хоргүйжүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

Элэг нь согтууруулах ундаа болон бусад зүйлээс хорыг нь шүүн биеийг хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн билээ. Хэдий биеийг хоргүйжүүлдэг ч гэсэн өөрийгөө сайн хоргүйжүүлж чаддаггүй . Элэг ган төмөр биш учраас яваандаа муудаж шүүх чадвар нь мууддаг . Сайн мэдээ дуулгахад элгийг хоргүйжүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг . Тэднийг энэхүү нийтлэлээрээ танилцуулж байна .
Нимбэг
Нимбэг нь антиоксидант агуулдаг тул элгийг хорт бодис болон чөлөөт радикалуудаас хамгаалж өгдөг . Өдөрт нэг аяга ч бол зүсэм лимонтой ус ууж байгаарай .
Авокадо
Авакода нь илүүдэл жинг хасахад тусалдаг.Мөн энэ экзотик жимс нь эрүүл өөх тос , үрэвслийн эсрэг нэгдлүүд агуулдаг тул элэгний үйл ажиллагааг сайжруулдаг байна .
Маалинга үр
Маалингын үр нь үрэвслийг багасгахад тусалдаг тул элэгийг эрүүлжүүлдэг . Өөх тос болон лигнан агуулдаг ба энэ нь элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг .
Улаан лооль
Улаан лооль нь чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалдаг витамин С агуулдаг. Мөн маалингын үрийн адил лигнан агуулдаг байна .
Алим
Алим нь хорт бодис болон холестралаас элгийг хамгаалдаг пектин хэмээх эслэг агуулдаг .
Алимны цуу
Гэрийн нөхцөлд хийж болдог эмчилгээг туршиж үздэг хүн болгон л алимны цууг мэдэх байх . Хортой нэгдэж, улмаар биеэс гадагшлуулж чаддаг тул алимны цуу нь элэгний гайхалтай хамгаалагч байх нь гарцаагүй юм .
Сармис
Элэгний хүчтэй хоргүйжүүлэх эмийг холоос хайх шаардлагагүй – айл бүрийн гал тогоонд байдаг сармис нь бүх төрлийн бичил биетэн, хорт бодисыг элэгнээс хоргүйжүүлдэг ид шидтэй .
Сонгино
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр сонгино нь элгэнд хуримтлагдах хорт бодисыг цэвэрлэхэд тусалдаг байна .
Байцаа
Эслэгэнд агуулагдах хүхрийн нэгдлүүд нь элэг болон бусад эрхтэн дэх хорт бодисыг саармагжуулах чадвартай .