НийгэмФото мэдээ

Д.Нямхүү: Үүрэг даалгавар биелүүлж чадахгүй бол ажлаа өгөөрөй гэсэн.

Д.Нямхүү: Үүрэг даалгавар биелүүлж чадахгүй бол ажлаа өгөөрөй гэсэн.

Сүүлийн үед ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг албан тушаал болон авлигын хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон .Тэгвэл өөрийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж байгаа асуудалд Д.Нямхүү дарга тайлбар өгчээ.

Тэрбээр “Нарийн зохион байгуулалт өндөр байсан. Хоорондоо ажиллах дүрэм ном уялдаа холбоо бол сайн байсан. Бараг цэргийн маягийн байсан. Д.Сарангэрэл сайдын хувьд ч энэ маягаараа байсан. Дунд нь ямар ч доголдол асуудал үүсдэггүй, ажлаа үл ойлголцох асуудал гардаггүй байлаа. Одоо бол дүрэм журам эвдэгдэж, зохион байгуулалтгүй болж эхэллээ. Доороосоо цоохорлогдсон мэдээлэл аваад явчихаар надад удирдагдах эрэмбэ байхгүй болчихоод байна. Энэ бол энгийн жишээ

Хамгийн гол нь халдвартай иргэдийг цэргийн болон бусад эмнэлэг рүү шилжүүлэн нүүлгээд тэгээд ариутгаад засна гэж байгаа. Сүрьеэгийн тасгийг хүртэл нүүлгэнэ гээд байгаа. Үүнд би эсрэг байр суурьтай байна. Халдварт өвчнийг хөдлөлгүй тухайн гакарт нь цомхотгон дарах ёстой. Хөдөлгөөн хийх тусам халдвар тархана. Энэ асуудал дээр сайдтай маргасан. Сүрьеэтэй хүмүүсээ нүүлгэж тэр чигээрээ ХӨСҮТ-ийг ариутгана гэхэд би зөрчилдсөн. Би тэр даалгаврыг биелүүлээгүй учраас намайг шүүмжилж үүрэг даалгавар биелүүлж чадахгүй бол ажлаа өгөөрөй гэсэн

Хэрвээ үүн дээрээ урваад аялдан дагалдаад өөрийг нь зөвшөөрөх юм бол мэргэжлийн үнэ цэнэ, байр суурь алга болно. Би өөрийгөө ярьж байгаа юм биш. Энэ чинь ХӨСҮТ-ийн хувь заяа шүү дээ” гэв

Source : paparazzi.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap