НийгэмФото мэдээ

Тэтгэвэр, Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн ашигладаггүй болно

Тэтгэвэр, Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн ашигладаггүй болно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хорооны хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа.

Уг маягтыг шинэчлэн баталснаар нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагагүй болох ажээ.

Мөн тэтгэврийн дэвтрийг 2021 оноос эхлэн олгохгүй. Тэтгэвэр авагчид тэтгэврийн мэдээллийг цахимаар хүргүүлэх, хүсвэл тогтоолтын хуудсыг хэвлэж өгдөг болгохоор ажиллаж байгаа тухай ХНХЯ-наас мэдээллээ.

Маягтыг шинэчлэн баталснаар:

Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулдаг механик ажлыг халж, ажил олгогчийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах

Даатгуулагч шимтгэл төлөлтийн болон бусад мэдээллээ цахимаар тухай бүр хянах

Тэтгэврийн дэвтрийг 2021 оноос эхлэн олгохгүй ба тэтгэвэр авагчид тэтгэврийн мэдээллийг цахимаар хүргүүлэх, хүсвэл тогтоолтын хуудсыг хэвлэж өгөх

Нийгмийн даатгалын бусад үйлчилгээг цахимжуулах боломж бүрдэх юм байна.

Source : mass.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close