Entertainment

Хонхон чинжүү эрүүл мэндэд ямар ач тустай вэ ?

Хонхон чинжүү хэмээн нэрлэгддэг энэхүү чинжүү нь шар улаан ногоон өнгөтэй байдаг . 900 гаруй жилийн өмнө Америкт тариалагдаж эхэлсэн ба Хойд Америкийн колончлогчид үүнд чинжүү хэмээх нэр өгч байжээ . Цаг агаарын нөхцөл байдлаас үл шалтгаалан амархан ургадаг онцлогтой .

Ногоон, ягаан чинжүү нь бага зэрэг гашуун амттай байдаг бол улаан, шар, улбар шар нь амтлаг байдаг .

Чинжүүний халуун байдлыг хянах ‘капсайцин’ бодис нь Хонхон чинжүүнд маш бага хэмжээгээр агуулагддаг тул хоолыг ‘хэт халуун’ болгодоггүй. Хэдийгээр аль ч сард ургадаг хэдий ч зуны улиралд хамгийн элбэг мөн амттай байдаг. Чинжүү нь боловсорч гүйцээд байх үедээ витамин С, каротиноидын агууламжаар баялаг болдог.

Хонхон чинжүү нь амтгүй хоолонд амт оруулахаас гадна А, С, К аминдэм, каротиноид, хүнсний эслэг зэрэг шим тэжээлээр баялаг байдаг тул эрүүл мэндэд асар их ашиг тустай байдаг. Хонхон чинжүү нь витамин В6 ба фолаттай тул гомоцистеины түвшинг бууруулахад тусалдаг ба үүний ачаар зүрх судасны өвчлөлийг өвчин тусах магадлал буурдаг .

Харин одоо эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусуудтай нь танилцацгаая

1. Нүдэнд сайн: А аминдэм ихээр агуулдаг тул улаан хонхон чинжүү нь нүдний харааг эрүүл байлгахад тусалдаг .Энэ нь лютеин хэмээх каротиноидын баялаг эх үүсвэр бөгөөд харааны доройтлын эсрэг маш сайн тэмцэж чаддаг .

2. Маш их калори шатаадаг: Улаан хонхон чинжүү нь термогенезийг идэвхжүүлж, бодисын солилцооны түвшинг нэмэгдүүлдэг. Үүний ачаар жин хаялт хурдасдаг байна .

3. Хорт хавдрын эсрэг сайн нөлөөтэй: Хонхон чинжүү нь антиоксидант ба үрэвслийн эсрэг тэжээлээр баялаг тул хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй байдаг. Архаг хэт их үрэвсэл, хүсээгүй архаг исэлдэлтийн стрессээс болж хорт хавдрын эрсдэл нэмэгддэг. Эдгээр хүчин зүйлийг антиоксидант ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй фитонутриент тогтмол хэрэглэснээр дарж болно. Хонхон чинжүү нь эрүүл мэндэд тустай хүхрийн нэгдлийг агуулдаг.

4. Зүрх судасны эрүүл мэндэд ач тустай: Улаан чинжүү нь ликопенээр баялаг тул муу холестрины хэмжээг бууруулж зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг . Гомоцистеины хэмжээ ихсэх нь зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хонхон чинжүү нь витамин В6 ба фолат агуулдаг тул гомоцистеины түвшинг бууруулдаг.

5. Дархлааны системийг дэмжинэ: Витамин С нь дархлааны системийг хэвийн байлгах, арьс, үе мөчийг дэмжих хүчтэй коллагеныг бий болгоход нэн чухал үүрэгтэй. Энэ нь үе мөчний үрэвслийг бууруулах, үрэвслийг бууруулахад ч мөн чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин чинжүүнд агуулагдах Витамин К нь цус өтгөрөхөд тусалдаг.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close