Эрүүл мэнд

Брокколи хүний эрүүл мэндэд ямар ач тустай вэ?

“Би брокколид дургүй. Бага байх үед маань ээж маань хүчээр идүүлдэг байсан . Харин одоо би ерөнхийлөгч болсон тул хэн ч намайг хүчээр идүүлэхгүй ”хэмээн Жорж Буш хэлж байжээ .

Тэр жил Ерөнхийлөгч Буш энэ мэдэгдлийг хийсний дараа Жонс Хопкинсийн Их Сургууль хорт хавдрын судалгаа олонд түгээгдэж брокколи нь хавдар үүсэхээс 60 хувь сэргийлж, хавдрын хэмжээг 75 хувь бууруулахад тусалсан болохыг тэрхүү судалгаан дээр харуулж байв. Тийм ч учраас брокколи идэж байх хэрэгтэй.

Брокколигийн эрүүл мэндэд үзүүлэх 7 ашиг тус

1. Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусална

Брокколи нь глюкорафанин агуулдаг бөгөөд бие үүнийг  хорт хавдрын эсрэг нэгдэл болох сульфорафан болгон боловсруулдаг. Энэхүү нэгдэл нь ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг хеликобактерийг устгадаг байна . Цаашилбал, брокколи нь индол-3-карбинол агуулсан хүчтэй антиоксидант нэгдэл энэ нь хорт хавдраас хамгаалдаг байна ,

2. Холестерины хэмжээг бууруулна

Брокколи нь эслэгээр баялаг ба энэ нь холестриныг биеэс гадагшлуулдаг .

3. Харшлын урвал болон  үрэвслийг бууруулна

Брокколи бол үрэвслийн эсрэг фито шим тэжээл болох каемпферол ба изотиоцианатын маш баялаг эх үүсвэр юм. Судалгаанаас харахад харшилтай холбоотой бодисын  биед үзүүлэх нөлөөг багасгах каемпферолын чадвартай болох нь батлагдсан. Мөн энэ ногоон ургамал нь  үрэвслийн эсрэг шинж чанартай омега 3 их хэмжээгээр агуулдаг .

4. Хүчтэй антиоксидант болж өгдөг

Брокколи нь С аминдэмээр баялаг ба антиоксидантуудаар баялаг  .

5. Ясны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө .

Брокколи нь кальци, К аминдэмийн өндөр агууламжтай байдаг энэ 2 нь ясны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг .

6. Зүрхний эрүүл мэндэд сайнаар  нөлөөлнө .

Брокколи дахь изотиоцианатын (ITCs) нэг болох сульфорафаны үрэвслийн эсрэг шинж чанарууд нь зүрхэнд сайнаар нөлөөлдөг .

7. Хоргүйжүүлэх үйлчилгээтэй .

Глюкорафанин, глюконастуртиин, глюкобрасицин нь бохирдлыг саармагжуулах, устгах зэрэг бие махбодийн хоргүйжүүлэх процессын бүхий л үе шатыг дэмждэг тусгай фитонутриент юм. Энэ 3 нь брокколид агуулагддаг

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close