Эрүүл мэнд

Алимны цуу эрүүл мэндэд ямар ач тустай вэ ?

Алимны цуу нь эрүүл мэндэд олон ач тустай гэж өмнө нь сонсож байсан байх. Ханиад болон бусад олон төрлийн өвчнийг анагаадаг. Зарим хүмүүс чихрийн шижин, хорт хавдар, зүрхний өвчин, өндөр холестерол, жингийн асуудал гэх мэт олон өвчнийг алимны цуу ашиглан эмчилсэн байдаг .

Алимны цуу нь хэвлийн өвдөлтийг намдаадаг.

Устай хольсон алимны цууг бага багаар ууна. Хэрэв таны суулгалт өвчний үндэс суурь нь бактерийн халдвар юм бол алимны цуу их ашигтай.Учир нь алимны цуу антибиотик шинж чанартай тул сайнаар нөлөөлдөг . Үүнээс гадна уламжлалт эмчилгээний зарим эмч нар алимны цуу нь гэдэсний спазмыг тайвшруулахад тусалдаг пектин агуулдаг гэдгийг баталсан байна. Нэг эсвэл хоёр хоолны халбагыг усанд хольж эсвэл алимны шүүс шиг тунгалаг жүүс болгон уугаарай .

Алимны цуу нь хоол боловсруулах чадваргүй болохоос сэргийлдэг.
Хоол идэхээсээ өмнө уух хэрэгтэй. Энэхүү ардын эмчилгээний аргыг туршаад үзээрэй: нэг аяга бүлээн усанд 1 цайны халбага зөгийн бал, 1 халбага алимны цуу нэмж хоолноос 30 минутын өмнө ууна .

Алимны цуу нь хамрын бөглөрөлийг арилгадаг .
Нэг аяга усанд нэг халбага алимны цууг хольж ууна. Энэ нь синусын сувгийг зайлуулахад тусалдаг.

Алимны  цуу хоолойн өвчинг намдаадаг.
Хоолой өвдсөнийхөө дараа дараа алимны цуу ууж эдгээгээрэй. Ихэнх микробууд цуу үүсгэдэг хүчиллэг орчинд амьдрах чадваргүй болно. Зөвхөн 1 халбага алимны цууг ¼ аяга бүлээн устай хольж хоолойгоо цаг тутамд зайлж угаагаарай .

Алимны цуу нь ядаргааг тайлахад тусалдаг .
Дасгал, хэт их стресс нь сүүн хүчлийн биед хуримтлагдаж, ядаргаа үүсгэдэг. Сонирхолтой нь алимны цуунд агуулагдах амин хүчил нь антидотын үүргийг гүйцэтгэдэг. Үүнээс гадна алимны  цуу нь ядарсан мэдрэмжийг арилгах кали, фермент агуулдаг.

Шөрмөс таталтыг болиулна .

2 хоолны халбагын алимны цуу ба бага зэргийн зөгийн балыг стакантай усанд хийж уухад шөнө шөрмөс татах багасна.

Алимны цуу нь шүдийг цайруулдаг.
Өглөө болгон амаа алимны цуутай усаар зайлж угаагаарай. Уг цуу нь толбо арилгах, шүд цайруулах, ам, буйлны бактерийг устгахад тусалдаг. Харин содтой усаар 7 хоногт 1 л удаа угааж байгаарай . Учир нь шүдний пааланг гэмтээх аюултай .

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close