EntertainmentЭрүүл мэнд

Стресстэй тэмцэхэд туслах хүнсний бүтээгдэхүүнүүд

Замын түгжрээ , санхүүгийн хямрал , завгүй амьдралын хэв маяг зэрэг нь бидний биед стресс үүсгэдэг  . Стресс нь ихэнхдээ сайнаар хүний биед нөлөөлдөггүй . Харин ч эсрэгээрээ дархлаа , зүрх , яс , цусны даралт зэрэгт муугаар нөлөөлдөг . Стресстэй тэмцэх хамгийн шилдэг арга бол биедээ RnR авах юм . Тайвширч тогтмол дасгал хийхээс гадна зарим төрлийн хоол хүнс хэрэглэн стресснээс ангижирч болно . Харин одоо стресснээс ангижрахад туслах хүнсний бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая .

Нэрс, жүрж, авокадо.

Жимс нь стресстэй тэмцэхэд өндөр үр дүнтэй байдаг ба тэдэн дундаас хамгийн сайн нь нэрс, Жүрж ба Авокадо юм. Нэрс нь стресс тайлдаг гэгддэг антиоксидантаар  баялаг байдаг . Нойр дутагдлын үед хэрэглэвэл нэн тохиромжтой.  Жүрж нь Витамин С-ийн агууламж өндөр тул бие махбод дахь стрессийн эсрэг дархлааг сайжруулдаг.  Авокадо нь эрдэс бодис, витамин, эслэг, кали, уураг агуулдаг. Эдгээр бүх агууламж нь стрессийн дааврыг зохицуулах болон устгахад  тусалдаг.

Ногоон цай

Ногоон цай нь сэтгэл санааны хямралтай тэмцдэг антиоксидант агуулдаг. Энэ нь оюун санаа, бие махбодыг тайвшруулах нөлөө үзүүлдэг.Тогтмол ногоон цай хэрэглэдэг хүмүүс эрүүл бас тайван байдаг нь нууц биш юм .

Сүү

Сүү тогтмол хэрэглэдэг хүмүүс стресст бага өртдөг. Сүүнд их хэмжээний витамин, эрдэс бодис, уураг, кальци, антиоксидант агуулагддаг. Эдгээр нь бүгд бие махбод дахь стрессээс ялгардаг чөлөөт радикалуудтай тэмцэх эм юм.

Салмон

Салмон загас нь эрүүл мэндэд тустай гэдгээрээ алдартай бөгөөд уургийн гайхалтай эх үүсвэр юм. Мөн энэ нь стрессийг зохицуулахад бас тусалдаг гэдгийг та мэдэх үү? Салмон нь стрессийг тайлахад зайлшгүй шаардлагатай тархины серотонины түвшинг нэмэгдүүлэх бүрэлдэхүүн хэсгүүд агуулдаг. Долоо хоногт 2 оос хэтрүүлэхгүй хэрэглээрэй .

Бор будаа

Бор будаа тэжээллэг бодис ихээр агуулдаг тул цагаан будаанаас ялгарч чаддаг.Үүнд агуулагдах  B витамин нь сэтгэл санааны хямралыг намдаахад тусалдаг . Таны уур ихээр хүрч байвал бор будаа идээд үзээрэй .

Бууцай

Бууцай гэх ногоо нь эрүүл мэндэд заавалчгүй шаардлагатай А, С, В аминдэмээр баялаг юм. Бууцай нь кали, кальци, магнийн агууламжтай тул биеийн стресс дааврыг бууруулдаг.

Хар шоколад

Хамгийн сайн мэддэг стресс тайлагчдын нэг бол шоколад юм. Нэг нүд хар шоколад хэрэглэх нь стрессийг мэдэгдэхүйц бууруулж, бие махбод дахь стресс дааврын түвшинг бууруулдаг.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close