FunnyСонирхолтой

МОНГОЛ АРДЫН ХАМГИЙН ХАРГИС ҮЛГЭР ** ФАРТ №2

МОНГОЛ АРДЫН ХАМГИЙН ХАРГИС ҮЛГЭР ** ФАРТ №2

Алтан мөнгөн аргай

Найман зуун адуутай Намтай мэргэн гэгч баян адуундаа явж байтал мангас эмгэн таараад найман зуун адуугаа өгөх үү, өөрийхөө амийг өгөх үү, эмгэнээ өгөх үү, хүүгээ өгөх үү хэмээн асуудаг. Намтай мэргэн тэгэхэд нь хүүгээ өгөхөөр болдог. Өгөхдөө ээжийнх нь нүдэн дээр өгч чадахгүй тул манайх нүүвэл гурван жилийн газар нүүдэг. Одоо нүүхдээ хүүгийнхээ хамгийн хайртай алтан, мөнгөн аргайг нь буурин дээрээ хаяад нүүнэ, тэрийгээ авахаар ирэхэд нь хүүг минь аваарай гэж хэлдэг.

Ингээд шинэ нутагт дөнгөж очоод байтал хүү нь алтан мөнгөн аргайгаа авахаар буцаж явахаар болдог. Тэгээд ямар морио унаж, ямар хониороо хүнс хийх вэ гэхэд аав нь хамуутай хар даага унаад, хамгийн туранхай хониороо хүнс хий гэдэг. Харин ээж нь найман хөлтэй морио унаад, хамгийн тарган хониороо хүнс хийгээд яв гэхэд ээжийнхээ үгэнд орж найман хөлтэй морио унаж, тарган хониор хүнс төхөөрөөд замд гарна.
Ингээд хуучин буурин дээрээ ирэхэд нь мангас эмгэн хүлээж суудаг. (Ганц хүүхэд идэх гэж бүтэн гурван жил хүлээсэн юм байх даа?)

Очоод аргайгаа авах гэтэл морь нь хүний хэлээр “Намайг хотойнгуут шагайгаагаа шүүрээд аваарай” гэхэд хүү ч үгэнд нь орж хоёул алтан мөнгөн аргайгаа шүүрээд зугтжээ. Мангас ч хойноос нь хөөсөөр найман хөлтэй морины найман хөлийг нэг нэгээр нь хадуураар тас ширвэхэд морь нь биеэрээ бэмбэгнэн давхихад тал биеийг нь цавчин хаясанд цээжээрээ цөмцөгнөн давхиж, ахиад цээжийг нь тасалсанд толгойгоороо тонтогонон давхих аж. (Хөөрхий морийг эзэндээ ямар үнэнч гэдгийг харуулахын тулд үнэхээр харгис дүрсэлжээ).

Ингээд хүү явган гүйн зугтаж яваад нэг бухан бяруутай таардаг. Бухан бяруу хүүд “намайг унаад яв” гэхэд хүү бярууг унан зугтаж явтал мангас эмгэн гүйцэн ирж бярууг тас ширвэхийг завдсанд бяруу нүүр рүү нь бааж орхив. Мангас эмгэн нүүрээ угаах хооронд хүү бярууг унаад нилээн хол зугтаж амжжээ. Тэгээд явж байтал нүүдлийн замд хаягдсан аавынх нь билүүний хагархай, ээжийнх нь самны хугархай, сэтэрхий тэвнэ байсныг олж авдаг.

Цааш зугтаж явтал мангас эмгэн гүйцэн ирсэнд хүү ээжийнхээ самны хугархайг мангас руу шидсэнд өнөөх нь битүү хар ширэнгэ болов. Мангас ширэнгэний цаанаас яаж гарсныг нь асуусанд хүү “нүд амаа урж, сохолж гарлаа” гэсэнд мангас нүд амаа ураад, сохлоод гарч ирээд хөөжээ. Тэгээд дахиад гүйцэн ирэхэд нь билүүний хугархайгаа мангас руу шидсэнд өндөр элгэн хад болж хувиран замыг нь хаав. Мангас ахиад л Чагаа хүүгээс яаж давах аргыг асуусанд хүү “хөл гараа хугалж давлаа” гэсэнд мангас эмгэн мөн л хөл гараа хугалан даваад хөөжээ.

Тэгээд гүйцэн ирэхэд нь ээжийнхээ сэтэрхий тэвнийг шидсэнд тэвнэ нь захгүй их далай болов. Мангас эмгэн мөн л яаж гатлахаа асууна. Хүү ч үхрийн чинээ том чулуу хоёр мөрөндөө үүрээд алхаад гарлаа гэнгүүт мангас эмгэн итгээд далай руу орон живж үхдэг.

Ингээд дайснаа дараад амарч суутал өнөөх бухан бяруу маань хүүгээс намайг алаад өгөөч гэж гуйна. Хүү алахгүй гэвэл толгой дотор минь нэг ширх загатнуулаад байж суух аргагүй байгаа тул ядаж тэрийг алаад өг гэж гуйхад нь хүү ширхийг алсанд бухан бяруу үхжээ. Хүү уйлж уйлж байгаад унтаад сэрэхэд өргөө гэртэй, үзэсгэлэнт эхнэртэй, үй түймэн үхэр, хонин сүрэгтэй, ай түмэн адуу, тэмээн сүрэгтэй болсон байдаг. (Хүүг найман настай байхад гурван жилийн газар нүүж явсан, хүү буцаж гурван жил явж хуучин бууриндаа хүрсэн, буцаад хөөгдөж, яарч явсан болхоор гурван жилээс арай хурдан явсан болов уу гэж бодвол 15, 16 орчим настай байхдаа эхнэртэй болсон бололтой).

Нэгэнт амьдрал нь дутах гуцах зүйлгүй сайхан болсон тул ээж аавтайгаа уулзахаар гэр рүүгээ очтол аав нь эзгүй, ээж нь уйлж суудаг. Аав нь ээжийг нь үргэлж зовоодог тухай ээж нь хүүдээ хэлэхэд хүү эхлээд итгэдэггүй боловч аавыгаа ирэхэд нь авдрын ард нуугдаж байгаад яриаг нь сонстол аав нь ээжийг нь “нойтон бургас ноцтол, хуурай бургас хугартал” зоддог. Тэгэнгүүт нь хүү гарч ирээд “аргай аргай түг, аавын толгой хага” гээд аавынхаа толгойг цохиж алаад, ээжийгээ дагуулаад харьдаг байна.

(Багадаа тоглодог байсан аргай нь эхнэртэй болсных нь дараа эцгийгээ алах зэвсэг нь болжээ хөөрхий. Намтай мэргэн ч гэсэн мангас эмгэнийг “мурих” боломж байсаар байхад заавал амлалтаа биелүүлэх гэж зүтгээд хүүгээ үхэл рүү явуулж л байдаг.

МОНГОЛ АРДЫН ХАМГИЙН ХАРГИС ҮЛГЭР ФАРТ №2

дараа дараагын харгис үлгэрүүдийг удахгүй оруулах болноо

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close