Эрүүл мэнд

Жирэмсэн эхчүүд анхаараарай . Хeхөнд сүү оруулахад тусалдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Анх удаа ээж болж байгаа хeхүүл эхчүүд хeхөндөө яаж сүү оруулах вэ? гэж их асуудаг. Үүнд анхаарал хандуулах нь маш чухал.Энэхүү нийтлэлээрээ хeхөнд сүү оруулахад тусалдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Салмон

Салмон загас нь өөхний хүчил, ялангуяа омега-3-аар баялаг тул таны хeхний сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг. Мөн таны үйлдвэрлэж буй сүүний чанарыг сайжруулдаг байна. Энэхүү загасыг аль болох шарахгүйгээр уураар жигнэж идэхийг зөвлөж байна.

Овъёос.

Сүү оруулахад жигнэмэг тусалдаг гэж сонссон байх . Гэхдээ зүгээр нэг жигнэмэг биш овъёостой жигнэмэг идэх хэрэгтэй . Овъёосонд агуулагдах төмөр нь хeхөнд сүү оруулахад тусалдаг байна.. Мөн ямар ч хор нөлөөгүй ба хоол боловсруулах чадварыг тань сайжруулах болно.

Фэнугрэк үр.

Фэнугрэк үр нь хeхөнд сүү оруулахад тусалдаг тул эмч нар хeхүүл эхчүүдэд зөвлөдөг байна. Өтгөн хаталтаас ангижрахын тулд сүү ууж байхдаа үрийг нь зажилж эсвэл хоолондоо нэмж болно. Аль ч аргаар, хэрэглэсэн таны хeхний сүү үйлдвэрлэлийн нэмэгдүүлэх болно.

Бууцай.

Хэрэв таны хeхний сүү бага байгаа бол энэ нь төмрийн дутагдалтай холбоотой байдаг. Судалгаанаас харахад төмрийн агууламж багатай эмэгтэйчүүдэд сүү үйлдвэрлэхэд бэрхшээлтэй байдаг тул бууцай гэх мэт төмрийн агууламж ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Идэхэд муухай санагдаж магадгүй . Гэхдээ та зөвхөн өөрийнхөө төлөө биш харин нялх хүүхдийнхээ төлөө идэж байгаа гэдгээ санаарай.

Базил навч.

Базил бол хeхүүл эхчүүдэд тайвшруулах нөлөө үзүүлдэг тул хоолондоо нэмэхэд тохиромжтой хүнс юм. Энэ навчанд агуулагдах антиоксидантууд нь дархлаа сайжруулж, өвчтэй болохоос сэргийж чадна. Цайндаа хийж эсвэл хоолнодоо хийж хэрэглэж болдог байна.

Аспарагус.

Аспарагус нь эслэг, А аминдэм ихээр агуулдаг хeхүүл эхчүүдийн сүү үйлдвэрлэх дааврыг өдөөж өгдөг байна. Аспарагусыг эхлээд угаагаад дараа нь жижиг хэсэг болгон хуваана. Сүүнд хийж ууна.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close