Эрүүл мэнд

Дархлаа дэмждэг Витамин С хамгийн ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Жүрж, аскорбины хүчил – Витамин С гэж хэлэхэд энэ 2 л хамгийн түрүүнд санаанд тань орж байгаа байх. Витамин С хэрэгтэй болсон үед ихэнх хүмүүс энэ 2ийг хэрэглэнэ.
Гэхдээ өөр олон хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг.
Тэднийг нэрлэхээсээ өмнө витамин С-ын ашиг тустай нь танилцацгаая. Усанд уусдаг витамин(Витамин С) нь дархлааг сайжруулдаг. Стресстсэн эсвэл ханиад хүрсэн бол дархлаа сайжруулах зорилгоор Витамин С-г хэрэглэнэ.

Витамин С дархлааг сайжруулахаас өөр ид шидтэй гэдгийг та мэдэх үү? Витамин С нь таны үе мөч, арьсанд шаардлагатай коллаген нийлэгжихэд чухал үүрэгтэй. Шарх, түлэгдэлтийг эдгээхэд тусалдаг. Витамин С нь яс болон шүдтэй ч чухал холбоотой. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар С витамин нь цусны даралт ихсэх, зүрхний өвчин, остеоартрит, чихрийн шижин, увейт, наснаас үүдэлтэй гажигтай хүмүүст хэрэгтэй байдаг. Харин одоо Үүнийг агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.

Улаан өнгийн чинжүү

Чинжүү шар ногоон улаан өнгөтэй байдаг .Эдэн дундаас улаан өнгөтэй нь хамгийн их витамин С агуулдаг. Дунд зэргийн улаан чинжүү нь 152 миллиграмм С витаминтай байдаг . Өдөрт авах хэрэгтэй хэрэгцээний 200хувь гэсэн үг. А аминдэм ч бас агуулдаг.

Гүзээлзгэнэ

Нэг аяга гүзээлгэнэ жимс нь 100 миллиграмм витамин С агуулдаг. Мөн үүнд агуулагдах антиоксидант нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

Гуа жимс

Халуун орны энэхүү жимс нь витамин С ихээр агуулдаг. Жижиг хэмжээтэй боловсорч гүйцсэн гуя жимс нь185 миллиграмм витамин С-г агуулдаг бөгөөд энэ нь таны өдрийн хэрэгцээний 247 хувь юм. Мөн үүнд агуулагдах витамин С өтгөн хаталтанд тустай.

Киви

Нэг киви нь өдрийн хэрэгцээний 200 хувийг агуулдаг. Үүнээс гадна киви нь кали, кальци, В6 витамин агуулдаг.

Брокколи

Брокколи нь хорт хавдартай тэмцэх, биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Нэг аяга брокколи нь 100 миллиграмм с витамин агуулдаг.

Амтат төмс

Хэдий их хэмжээний витамин агуулдаггүй ч гэлээ үүнд агуулагдах бусад витамин нь таны биед ихээхэн тустай байдаг(1төмс 36 мг). Эслэг, витамин В6, магни, төмөр мөн А витамин агуулдаг.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close