ЗөвлөгөөЭрүүл мэнд

Их эмч Д.Ганхуяг: Монгол хүний хооллолт бие махбодийн өвөрмөц чанартай холбоотой байдаг . Учир нь

“Цагаан тан” монгол уламжлалт эмнэлгийн их эмч Д.Ганхуягийн цуврал зөвлөгөө.

-Монголчуудын бие махбодийн өвөрмөц чанартай холбоотой хооллох зарчим уламжлалт анагаах ухаанд байдаг уу?

-Бий бий. Монголын уламжлалт анагаах ухаанд бие махбодийн өвөрмөц чанартай холбоотой.

Хий давамгай хүний хооллолт

Шар давамгай хүний хооллолт

Бадгана давамгай хүний хооллолт гэж үндсэн гурав хуваана.

Хий давамгай хүний хооллолт

Хий давамгай хүн яриасаг, хөдөлгөөн ихтэй, жин бага байдаг. Иймд дулаан хадгалах чанар хамгийн бага. Даарамтгай тул энергийн алдагдалд амархан ордог. Тиймээс өөх тостой хоол, энерги нөхөлт их шаардана. Хамгийн шимтэй хоолыг ихээр хэрэглэх хэрэгтэй. Үүнд: Хар будаа, овьёос, монгол амуу, хонь, сарлагийн өтгөн сүү, бяслаг, өрөм, хонь, адуу, сарлагийн мах, хуучирсан шар тос, чөмөгний тос, сонгино, гоньд, задь зэрэг биеийг шимжүүлэх тос нүнжигтэй, бүлээн шимтэй идээ будаа хэрэглэвэл зохилтой.

Шар давамгай хүний хооллолт

Шар дийлэнх хүн нь маш эрч хүчтэй, биеийн хөгжил сайн, физиологийн процесс өндөр, бодисын солилцоо идэвхтэй байдаг. Ийм хүмүүс амархан өлсдөг. Дандаа халууцсан, эрч хүчтэй байдаг. Энергийн хуримтлал үүсдэггүй, ашиггүй сарнилт ихтэй, дотоод энерги нь бүрэн шингэхгүй хөлсөөр, уураар их энерги алддаг. Шар давамгай хүн ямааны сүү, цэгээ, ааруул, хайнаг үхрийн шинэ мах, шинэхэн цөцгийн тос, төмс, лууван, цагаан будаа, арвай, гүүний саам зэрэг идээ ундаа зохино. Буцалгасан хүйтэн ус, ширгээсэн хярам уувал сайн.

Бадгана давамгай хүний хүний хооллолт

Бадгана дийлэнх хүн жин ихтэй, удаавтар байдаг. Ферментийн идэвх өндөр биш, зөөлөн хэвлийтэй учир галын илч багатай, батлаг батлаг хүнд билэг чанараас хамаарч өлсөх цангах нь удаан, энергийн ашиггүй алдалт багатай, энергийн хувьд харьцангуй тогтвортой, энерги нөөцлөх идэвх сайтай, энергийн хуримтлал өндөр байдаг. Иймд ямар ч бага хоолоор энергийн алдагдлыг нөхөж, хуримтлал хийнэ. Бадганатай хүн таргалах хандлага ихтэй. Тиймээс ходоодны галын илчийг анхааран хоол амтлагч перец, гаа, сонгино, сармисих хэрэглэх, цагаан будаа, арвай, ямааны сүү, бяслаг, айраг, тараг зэргийг байнга хэрэглэвэл сайн.

-Цаг улиралд зохицуулж хэрхэн хооллож болох вэ?

-Монголын уламжлалт анагаах ухаанд цаг улиралтай холбоотой

Өвөл

Хавар

Зун

Намар гэж хуваана.

Өвлийн улирал дахь хооллолт

Өвөл биоритм сайн, бодисын солилцооны эрчим өндөр байдаг. Энэ үед бөөрний тамир их, зүрхний тамир муу үе. Энэ үед сайн чанартай хоол, тослог хүнд эрч энерги бүхий хоол иднэ. Тиймээс Монголчууд эрт дээр үеэс өвөл адуу, хонь, үхэр зэрэг идэш идэж энергиэ нөөцөлдөг.

Хаврын улирал дахь хооллолт

Өвөл хурсан бадгана аажим босож, галын илч муудна. Энэ үед хүнд хоол идэхгүй, хоол амтлагч дээд зэргээр хэрэглэх хэрэгтэй. Үхрийн мах удах тусам эм болдог. Мөн шарсан хуурсан хоол галын илчийг нэмдэг.

Зуны улирал дахь хооллолт

Биоритм буурна. Гадны нарныхүч дэлгэрч, хүч тамирыг барагдуулна. Идээ ундааны шингэлтийн хүч багасна. Энэ үед зөөлөн, бүлээн тослог, биед хурдан шингэх шингэн шөлтэй хоол иднэ. Цагаан идээ ээзгий бяслаг, айраг сүү, тараг уувал сайн.

Намрын улирал дахь хооллолт

Намар биоритм аажим сэргэж, зун хурж байсан шар намар арвидна. Шар арвидсан учир амтлаг, гашуун, эхүүн, нүнжиг муутай хоол идвэл сайн.

эх сурвалж – hiub.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close