Entertainment

Ц.Оюунгэрэл: “Ээж хүний хувьд аз жаргалтай өдөр байлаа “

2020 оны хамгийн сенсацтай ээж, хүү хоёрыг нэрлэ гэвэл Монголчууд дуу нэгтэйгээр Ц.Оюунгэрэл, түүний хүү Б.Идэр-Од нарыг нэрлэх биз ээ. Ц.Оюунгэрэлийн хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан юм.

Харин түүний хүү комщдиан Идэрээ найз охинтой болсон тухай мэдээллээ өөрийн сошиал хуудаснууддаа нийтэлсэн нь өчигдрийн хувьд хамгийн их олны анхаарлыг татсан сэдэв байв. Ц.Оюунгэрэлийн хувьд хэдэн жилийн өмнө “Миний бэр болох хүн заавал хүү гаргах албагүй, нялхыг нь хүйсээр нь хэзээ ч гадуурхахгүй. Хүүхэд нь өргөмөл, дагаварч байж болно. Бүүр хүүхэд гаргахгүй байсан ч гадуурхахгүй. Хүүд минь л хайртай бол дархан шүү“ хэмээж байсан билээ.

Тэгвэл түүний уг хүсэл биеллээ олж хүү нь ээждээ бэртэй болж буйг нь дуулгажээ. Харин үүний хариуд Ц.Оюунгэрэл: “Ээж хүний хувьд аз жаргалтай өдөр байлаа“ хэмээжээ.

Тэгвэл Оюунгэрэл гэж хэн бэ? Зууны 100 эмэгтэй сайтан дээрх түүнтэй танилцацгаая.

Цэдэвдамба Оюунгэрэл

УИХ-ын гишүүн асан

1966 онд төрсөн

Намтар:

1983 онд Хөвсгөл аймгийн I дүгээр 10 жилийн дунд сургууль, 1988 онд Свердловскийн УААДС-ийг төгссөн. Эдийн засагч, олон улсын бодлого судлаач мэргэжилтэй. Бизнесийн удирдлага болон Олон улсын бодлого судлалын магистр.

Тэрбээр 1988-1991 онд Хөвсгөл аймгийн МТХУГазар мэргэжилтэн, 1991-1992 онд аймгийн Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байв.

Улмаар 1993-1995 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар мэргэжилтэн, 1996-1997 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын дэд даргын туслах, 1997-1998 онд “Өмч хувьчлал” төсөлд оффис менежер, 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслахаар ажилласан байна.

1998-2000 онд УИХ дахь МҮАН-МСДН-ын бүлгийн ажлын албаны дарга болж, 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2000-2004 онд “Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004-2006 онд МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, 2007 оноос “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, 2008-2009 онд “Өү-Жи-И” компанийн захирлын албыг хашжээ.

Ц.Оюунгэрэл 1993 онд Москвагийн олон улсын бизнесийн сургууль, 2004 онд АНУ-ын Стэнфордын их сургууль, 2006 онд Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хэмээх удирдлагын хөтөлбөрийг дүүргэсэн бөгөөд Стэнфордын их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг хамгаалсан байна.

Мөн тэрээр 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2010 онд Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Ц.Оюунгэрэл 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон төдийгүй Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал, жуулчлалын сайдаар томилогдон ажиллаж байв. Тэрбээр сайн илтгэгч, ардчиллыг тууштай дэмжигч юм. Олны танил манлайлагч, нийгмийн зүтгэлтэн төдийгүй иргэний нийгэм, хүний эрхийг дэмжих хэд хэдэн байгууллагуудыг санаачлан байгуулж, өөрөө удирдан ажилладаг.

“Америкт суралцсан тэмдэглэл”, “Нүүдэлчний яриа”, “Ногоон нүдэн лам” номын зохиогч, улстөрч, хүний эрх, иргэний нийгмийн идэвхтэн. “Ногоон нүдэн лам” түүхэн роман нь уншигчдаас өндөр үнэлгээ авсан бөгөөд “Интерном” дэлгүүрийн 2008 оны Шилдэг номоор шалгарсан билээ.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close