Эрүүл мэнд

Энэ хүнд хэцүү цаг үед дархлааг дэмжихэд туслах эмчилгээний ундаанууд

Хүйтний улирал ойртоход даарч, ханиад хүрэх эрсдэл нэмэгддэг. Ханиадаа ул мөргүй арилгахын тулд заавал антибиотик уух шаардлагагүй: гол нь ханиадаа хүндрүүлэлгүй цаг тухайд нь эмчлэх нь чухал. Дараах жагсаалтад орсон үр дүнтэй 10 ундааг уухыг зөвлөж байна.

Зөгийн бал болон нимбэгтэй бүлээн цай

Хэрэв та ханиад хүрсэн бол эхний ээлжинд сулхан амттай хар эсвэл ногоон цай бэлтгээд дээр нь 1 цайны халбага зөгийн бал, 2 зүсэм нимбэг хийгээрэй. Зөгийн бал, нимбэгний биед тустай бодисуудыг хадгалж үлдэхийн тулд халуун усанд шууд хийхгүй байх нь чухал.

Далдуу модны цэцэгтэй бөөрөлзгөний цай

Далдуу модны хатаасан цэцгийг чанаад дээр нь хатаасан жимс, бөөрөлзгөний навч нэмээрэй. 30 минут хандална. Хэрэв бөөрөлзгөнө жимс байхгүй бол бөөрөлзгөний чанамал хийж болно.

Нохойн хошууны цай

Нохойн хошуу нь С витамины эх үүсвэр гэдгийг хүн бүр мэдэх байх. Жижиглэж хатаасан нохойн хошууг (3 амны халбага) 0,5 л буцалсан усанд нэмж хийгээд хөргөгчинд хонуулна. Өглөө нь шүүж аваад өдөрт 1/2 аягаар 4 удаа уугаарай.

Цангис эсвэл аньсны ундаа

Цангис болон аньс нь бактерийн эсрэг шинж чанараараа алдартай. Ундааг бэлтгэхийн тулд цангис жимсийг элсэн чихэртэй (3:1) хамт нухна. 2 амны халбага холимог дээр 0,5 л бүлээн ус нэмж ууна.

Эрдэсжүүлсэн устай халуун сүү

Хэрэв таны ханиад хүндэрч ханиалгаж эхэлсэн бол шүлтлэг устай халуун сүү бэлтгэж уугаарай. Ийм ундаа нь цэр ховхлох үйлчилгээтэй байдаг.

Сармистай сүү

Энэ эм нь таныг нэг шөнийн дотор хөл дээр чинь босгох болно. Бүлээн сүүнд 10 дусал сармисны шүүс дусаагаад унтахын өмнө уугаарай.

Хатаасан жимсний компот

Бага байхаас хүн бүр л энэ аргыг хэрэглэдэг байсан. Хатаасан жимсний компот нь ханиадны үед тайвшруулах нөлөө үзүүлдэг. 100 гр хатаасан жимс сонгож аваад том жимснүүдийг нь зүсэж жижиглэнэ. Бүх хуурай жимсээ бүлээн усанд сайтар угаагаарай. Эхлээд алим болон лийрээ 30 минутын турш зөөлөртөл нь чанана. Дээр нь элсэн чихэр нэмнэ (3 амны халбагыг 1 л усанд). Дараа нь хатаасан гүйлс, чавгаа нэмээд эцэст нь буцалгаж дуусахаас 5 минутын өмнө үзэм, чангаанзаа нэмнэ. Бэлэн болсон компот дээрээ нимбэгний шүүс, апельсин эсвэл зөгийн бал нэмж болно.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close