ЗөвлөгөөФото мэдээЭрүүл мэнд

Ширээнээсээ босолгүй хийж болох 7 дасгал

Бидний ихэнх нь өдрийг оффисын ширээний ард сууж өнгөрөөдөг бөгөөд дасгал хийх боломж олддоггүй. Гэхдээ галбираа хадгалахын тулд заавал оффисоосоо гарах хэрэгтэй гэж үү? Ширээнээсээ холдолгүй хийж болох олон төрлийн дасгал бий. Зарим дасгалуудын хувьд бүр сандлаасаа ч босох шаардлагагүй гээд бод доо!

Lifestyle.mn сайт та бүхнийхээ биеийн галбир болон эрүүл мэндэд чухал санаа тавьсаар ирсэн билээ. Иймд оффисын нөхцөлд хийж болохуйц хөнгөн дасгалуудыг танилцуулж байна.

  1. Ширээ ашиглан хийж болох дасгал
  • Ширээгээ тулаад суниах байрлал авч зогсоно.
  • Амьсгалаа аваад суниаж эхэлнэ.
  • Аль болох олон удаа давт.

  1. Муур-үнээний сунгалт
  • Сандал дээрээ сууна.
  • Толгойгоо аажмаар доошлуулж эрүүгээ цээжтэйгээ шахна.
  • Толгойгоо дээшлүүлэхдээ цээжээ төвийлгөнө.
  • Энэ дасгалыг хийж байхдаа заавал амьсгалаарай.

  1. Усны савтай дасгал
  • 2 бүтэн сав ус авна.
  • Тэдгээрийг хүндийн өргөлтийн туухай барьж байгаа мэт барина.
  • Дасгал тус бүрийг ойролцоогоор 10-30 удаа давтана.
  • Та энэ дасгалыг ширээн дээрээ сууж болон зогсож байхдаа хийж болно.

  1. Хөлний дасгал
  • Суудал дээрээ цэх сууна.
  • Нэг хөлөө өргөнө.
  • Хөлөө шулуун байлгаснаар өгзөг шахагдана.
  • Хөлөө аажмаар буулгана.
  • 10, 20 орчим давталт хийж, дараа нь хөлөө солбин нөгөө талдаа давтана.

  1. Үсрэлт

Энэ дасгал магадгүй гэрээсээ ажилладаг хүмүүст тохиромжтой байж магадгүй.

  • Бат бөх хайрцаг юм уу ширээ ашиглана. Үсрэхэд эвдрэхээргүй зүйл байх ёстой.
  • Ширээний ард зогсоод хөлөө нугална.
  • Суурин дээрээсээ ширээ рүүгээ үсэрнэ.
  • Анхлан суралцагч бол заавал үсрэх хэрэггүй. Алхаж гараад буухад хангалттай.

  1. Сандал дээрх гэдэсний таталт

Энэ дасгал магадгүй гэрээсээ ажилладаг хүмүүст тохиромжтой байж магадгүй.

  • Сандал дээрээ эгц суугаад хөлөө завилна.
  • Сандлын түшлэг дээр тулан биеэ өргөнө.
  • Энэ байрлалаа 10-20 секундын турш барь.
  • 5 удаа давтан хий.

  1. Трисеп дасгал
  • Ширээнд тань ачаалал өгөх дасгал тул эхлээд ширээ тань таныг дааж байна уу үгүй юу гэдгийг баталгаажуулаарай.
  • Ширээ тань таныг даахуйц эсэхийг эхлээд баталгаажуулаарай.
  • Ширээнийхээ ирмэг дээр сууна.
  • Гараараа ширээнийхээ ирмэгээс тулаад өгзгөө өндийлгөөд суниана.

Та оффис дээр хийж болох өөр ямар дасгалууд мэдэх вэ?

 

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap