Эрүүл мэнд

Хоолны дэглэм барьсан ч жингээ хасч чадахгүй байна уу? Тэгвэл ийм учиртай

Бүтэн жилийн турш гэдэсний таталт хийсэн ч 6 толгойт булчин гарч ирэхгүй байна уу?. Сэтгэлээр унах хэрэггүй дээ. Ийм булчинтай болсон хүмүүс “жин хасалты гал тогоонд хийдэг” гэж олонтаа хэлдэг. Энэ сонирхолтой хэллэг нь жин хасах нууц байж магадгүй юм.

Булчингийн дасгал нь хэвлийн өөхийг шатаадаггүй

Хэрэв хэвлийн өөхөө шатаахыг хүсвэл булчингийн дасгал хийх хэрэгтэй гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг. Судалгаагаар булчин чангалах дасгалын үр дүнд хэвлийн булчин л чангардаг ба өөх шатах үйл явцад оролцдоггүй гэдэг нь тогтоогджээ.

Зөвхөн дасгал хийснээр гэдэсний булчинтай болохгүй

Хэрэв та эрүүл хооллохгүй бол дасгал хийснээр мөрөөдлийн бэлхүүсээ олж авахад хэцүү байх болно. Та хэвлийдээ хучигдсан өөхөн давхаргатай хэвээр байх болно. Мэдээжийн хэрэг, жингээ хасахад тусалдаг болох нь батлагдсан кардио дасгал нэмж хийснээр өөхөө шатаах боломжтой. Гэхдээ эрүүл дэглэмээ сонгож бариарай гэж зөвлөх байна.Эрүүл бус хоол хүнс идээд олж авсан бүх өөх тосыг шатаах гэж зовохоос илүүтэйгээр хоолны дэглэмээр дамжуулан илчлэгийн хэрэглээг багасгах нь хамаагүй хялбар байдаг. Тиймээс л хэвлийн өөх тосоо шатааж, хэвлийн булчинтай болох хамгийн сайн арга бол эрүүл хооллолтыг дасгал хөдөлгөөнтэй хослуулах явдал юм.

Юу идэж байгаагаа анзаар

Жин хасахын тулд та эрүүл хооллох ёстой. Энэ нь тэжээллэг орц, бүхэл бүтэн хоол хүнс, эрүүл өөх тос, авокадо, самар зэрэг хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэх, тахианы мах, загасны мах шиг туранхай уураг агуулсан бүтээгдэхүүнийг идэх гэсэн үг юм. Жишээлбэл, тараг, сэвэг зарам зэрэг илчлэг багатай хоол хүнс нь жин хасахад эерэг нөлөөтэй.

Үр тариа, транс өөх, нэмэлт сахараас аль болох зайлсхийгээрэй. Энэ нь та чипс, жигнэмэгээр бус  чихэрлэг хоол бага идэх хэрэгтэй гэсэн үг юм.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap