ЗөвлөгөөСонирхолтой

Бадарчийн Одсүрэн : Өөртөө ном унших цаг гаргах аргууд

Өөртөө ном унших цаг гаргах аргууд

Бид заримдаа хамгийн завгүй хүмүүс хамгийн их ном уншдаг талаар сонсоод гайхдаг. Ном унших нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлж, оюун ухааны хувьд тэлдэг. Үүгээр ч зогсохгүй, унших нь амрах нэг арга юм. Өнөөдрийн энэ завгүй амьдралд ном унших цаг гаргах гэдэг хамгийн хэцүү даалгаврын нэг болсон. Өөртөө ном унших цаг гаргах бяцхан зөвлөмжийг хуваалцаж байна.

#1 Уншиж амжихааргүй олон номтой бол – Заавал ном худалдан авах шаардлагагүй. Номын сан, найз нөхөд, ажлын хамт олноосоо ч ном зээлж авч болно. Гэр дотор олон ном хөглөрсөн байгааг хараад унших сэдэл төрнө. Хэрвээ дижитал ном уншигч бол,маш их ном суулгаарай.

#2 Нэг дор нэгээс олон ном унш – Ихэнх хүмүүс нэг дор нэг л ном уншихыг илүүд үздэг. Зарим хүний хувьд нэг дор олон ном зэрэг унших дуртай байдаг. Зарим ном орой уншихад илүү тохирдог бол, зарим нь өдрийн туршид ч уншихад тохирно. Автобусаар явах, түгжрэлд зогсох, гэртээ амрах, орондоо орох зэрэг өөрийн цаг тухайд тохирсон номуудаа унших нь үр дүнтэй арга юм.

#3 Уншихдаа зорилго тавих – Хэрвээ унших дадал зуршилгүй бол, ном уншихдаа зорилго тавих нь үр дүнтэй арга юм. Жишээлбэл, өөртөө нэг удаа уншихдаа 50 хуудас унших зорилго тавих, эсвэл нэг бүлэг уншиж дуусгах зорилго тавьж болно. Зорилгодоо хүрэх тусам улам зорилгоо томсгох хэрэгтэй. Хуудасныхаа тоог нэмэх эсвэл нэг бүлгээ хоёр бүлэг болгож болно. Өөрөөр бас сард нэг удаа ном унших зорилго, эсвэл жилд хорин ном унших зорилго тавих нь ч үр дүнтэй юм.

#4 Заавал унших ном – Заавал унших номын жагсаалт, хэн нэгний санал болгосон номоос илүүтэй өөрийн хүсэл сонирхолд нийцсэн ном унших хэрэгтэй. Номыг өөрийгөө баясгах, тайвшруулах, боловсруулах зорилгоор унших хэрэгтэй. Зөвхөн дэлхий дахинд уншиж байгаа учраас, хүн бүр уншиж байгаа учраас гэдэг зорилгоор ном унших нь үр дүнгүй юм.

#5 Хурдан уншлагын дасгал хийх – Богино хугацаанд илүү их зүйл уншихыг хүсвэл, өөрийн унших хурдаа нэмэх хэрэгтэй. Хурдан уншлагын олон дасгал байдаг бөгөөд тэднийг судалж өөртөө тохирох аргаа хэвшүүлээрэй. Хурдан уншлагын зарим нэг аргаас дурдвал, үг үгээр нь унших биш харин мөр мөрөөр нь унших, өгүүлбэрээр нь унших арга байна.

#6 Гар утсан дээрээ унших – Хэрвээ дижитал ном уншдаг бол, өөрийн бүх дижитал хэрэгслүүдэд номоо байрлуулах хэрэгтэй. Таблет, компьютер, и-ном, гар утсан дээрээ бүгд дээр нь номоо суулгах хэрэгтэй. Ингэснээр, номоо хаана ч, хэзээ ч унших боломж бүрдэнэ.

#7 Унтахаасаа өмнө унших – Адал явдалт зохиол, өгүүллэг, зохиолын ном унтахынхаа өмнө унших нь амралт, алжаал тайлдаг нь нотлогдсон. Ингэснээр өдрийнхөө бүхий л стресс, бухимдлаа ардаа орхиж, өөрийгөө нойрондоо бэлдэх юм.

#8 Хүмүүстэй нэгдэх – Онлайн талбар дээр ижил ном уншиж байгаа груп, бүлэг хүмүүстэй нэгдэх нь үр дүнтэй арга юм. Ингэснээр хүмүүстэй номныхоо тухай ярилцаж, бусдын үзэл бодлыг сонсож улам ном унших сэдэл авч урамшдаг байна.

#9 Өөрийн явцаа шалгах – Жилийн туршид уншсан номныхоо явцыг бүртгэдэг хэд хэдэн вебсайт байдаг. Үүний нэг нь GoodReads юм. Өөрийн уншсан, уншиж байгаа номуудаа бүртгэж оруулж, өөрийн явцаа шалгахаас гадна, уншсан номондоо сэтгэгдэл үлдээх, бусдын сэтгэгдэл, үзэл бодлыг унших, өөр сонирхолтой шинэ ном олох зэрэг олон давуу талтай.

#10 Энгийн мэдээ, пост уншихаа болих – Хэрвээ ном уншихад цаг гаргая гэж бодож байвал, бусад хийдэг ажлуудаа хасах хэрэгтэй. Фейсүүк, Твиттер, Инстаграмд өнгөрүүлэх цагаа унших цаг болгох боломжтой.

#11 Уншлагын тэмцээнд оролцох – Энэ нь зорилго тавихдаа төстэй арга юм. Өөртэйгөө өрсөлдөх энэ арга нь унших идэвхжүүлэлт өгөх болно.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap